Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Т.Ганбаатараас бусад бүх дүүргийн тус тасгийн дарга нарыг өөрчилжээ. Замын Цагдаагийн газрын дарга, хурандаа Х.Энхжаргал энэ шийдвэрээ ЦЕГ-ын даргын зөвлөлд танилцуулж шийдвэрлэсэн байна. Ийм халаа сэлгээ хийсэн нь шинэ залуу боловсон хүчнийг дэмжиж, ажлыг нь чанаржуулах, нэг газар удаан ажиллаж "дошин дээрээ томрохоос" сэргийлсэн алхам болсон гэж холбогдох албаны хүмүүс үзэж байгаа гэнэ.
Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн тасгийн дарга, хурандаа С.Пионерийг албан тушаалаас нь өөрчилж, ЗЦГ-ын Бүртгэл, техникийн хяналтын хэлтсийн чиглэлийн ахлах байцаагчаар томилжээ. Түүний ажлыг Баянгол дүүргийн ЗЦТ-ийн дарга, хошууч Б.Батболд авчээ.
Баянзүрх дүүргийн ЗЦТ-ийн дарга, дэд хурандаа Ч.Гончигсайхан ЗЦГ-ын Сургалт, соёл хүмүүжлийн хэлтсийн даргаар томилогдсон бол түүний оронд ЗЦГ-ын Мэргэжил хяналтын хэлтсийн байцаагч, ахмад Э.Бөхбат очжээ. Сонгинохайрхан дүүргийн ЗЦТ-ийн дарга, дэд хурандаа М.Санжаа Баянгол дүүргийн ЗЦТ-ийн даргаар ирсэн. Харин түүний ажлыг ЗЦГ-ын Бүртгэл техникийн хэлтсийн ахлах байцаагч, хошууч Д.Ганхуяг авсан байна. Мөн Бүртгэл техникийн хэлтсийн ахлах байцаагч, ахмад С.Жавхлантбаатар ЗЦГ-ын дотоод ажил хариуцсан ахлах байцаагч болсон бөгөөд түүний оронд Орон нутгийн замын хяналтын тасгийн ахлах байцаагч, ахмад Ч.Батболд болжээ. Орон нутгийн замын хяналтын тасгийн даргаар Орхон аймгийн Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа Н.Эрдэнэбаатар томилогдсон байна.
Г.Равжаа