"Тур де Франс" уралдааны долоон удаагийн аварга Лэнс Армстронг эргэж ирэхээр шийдвэрлэсэн нь дугуйн ертөнцөд дуулиан дэгдээсэн билээ. Үүнтэй холбогдуулан "ТЦ" их спортдоо эргэн ирж амжилтад хүрсэн, юм дуулгах магадлалтай тамирчдыг танилцуулж байна.
Лоран Жалабер
Францын Л.Жалабер
зургаан жилийн өмнө дугуйгаа гүйлтээр
сольсон өвөрмөц түүхтэй. Тэрбээр
Нью-Йоркийн алдарт марафонд оролцож,
37 мянган хүнээс 391 дүгээр байр эзэлсэн
удаатай. 2007 оноос Лоран триатлоноор
хичээллэсэн бөгөөд Швейцарийн "Ironman"
тэмцээнд 22 дугаарт орж байв. Түүний
"гурван төрөлт"-ийнх нь амжилт
жилээс жилд өссөөр саяхан Ниццагийн
тэмцээнд 12 дугаар байр эзэлсэн байна.
Марио чиполлини
Дугуйн спортын олон
рекордын эзэн, супер уралдаануудын 42
гараанд түрүүлсэн Чиполлини гурван
ч удаа зодог тайлаад амжсан нэгэн.
Түүний хүчин зүтгэдэг байсан "Аква-Сапоне" баг 2002 онд дампуурлаа зарлахад Марио спортоо орхиж буйгаа мэдэгдсэн. Гэвч Италийн шиг-шээгийн дасгалжуулагч Франко Баллеринигийн ятгалгаар тэр жилдээ л уралдааны замдаа буцан ирж, дэлхийн аварга болсон түүхтэй.
Харин дараагийнх нь гурван жилийн дараа тохиосон бөгөөд 2008 онд дахин төмөр хүлгийн-хээ дөрөөн дээр гарсан юм. Супер Марио энэ удаа "Рок Рэйсин" багийг сонгож, "Тур Кали-форни"-д гуравдугаар байр эзэллээ. Гэвч ердөө cap гаруйхны дараа Италид болсон нэгэн уралдааны үеэр дугуйгаа бүрмөсөн орхиж буйгаа зарласан юм.
Иван Бассо
"Жиро д' Итали-2006"
уралдааны аварга Иван Бассо Пуэртогийн
хэргээс (одоогоос гурван жилийн өмнө
доктор Эуфемиано Фуэнтэс гэгч нэр бүхий
хэд хэдэн дугуйчдыг сэргээш хэрэглэсэн
гэсэн мэдэгдэл хийсэн бөгөөд үүнд нь
200 гаруй тамирчин II хоморгологдсон юм)
болж уралдах эрхээ хоёр жилээр хасуулж
байв. Тэрбээр явахдаа "Буцаж ирэхдээ
би заавал "Тур де Франс"-т түрүүлнэ"
хэмээн амласан. Бассогийн "ял" энэ
зун дуус-сан бөгөөд саяхан Японд болсон
нэгэн уралдаанд оролцож, гуравдугаар
байр эзэлжээ.
Түүний эргэж ирэлт улирал хоорондын хамгийн том дуулиан байлаа. Аюулт өвчний эсрэг тэмцэж ялсан тэрбээр хорт хавдартай тэмцэх "Лайвстронг" компанийг байгуулсан бөгөөд өөрийнхөө намтраар ном бичсэн нь дэлхийн маш олон хэл дээр хэвлэгджээ. Эцэст нь "Тур де Франс"-ын долоон удаагийн аварга их спортдоо эргэн ирэхээр шийдвэрлэв. Чингэхдээ өөрийн сайн найз Йохан Брунелийн "Астана" багт ирэхээр болж байх шиг. Харин эргэн ирэлтэд нь бүгд дуртай байгаагүй бололтой. Тухайлбал энэ оны "Вуэльта Испани" уралдааны аварга Альберто Контадор түүнийг ирвэл багаа орхихоо мэдэгдээд байгаа. Сураг ажиг тавибал Армстронг "Жиро д'Итали"-д, Контадор "Тур дү Франс"-т багийнхаа нэгдүгээр тамирчнаар уралдах шинжтэй. Ямартай ч 37 нас Лэнсийн анхны уралдаан нь нэгдүгээр сарын 18-25-нд болох "Tour Down Under" болох нь.
Александр Винокуров
Казахстаны нэрт дугуйчин
Винокуров 2007 оны "Тур де Франс"-ын
үеэр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон
юм. Тухайн үед Казахстаны дугуйн холбоо
хөөцөлдөж байж шийтгэлийн хугацааг нэг
жил болгожээ. Өөрөөр хэлбэл Вино энэ
оны долдугаар сараас ахиж тэмцээн
уралдаанд оролцох эрхтэй болсон гэсэн
үг, Гэвч Олон улсын дугуйн холбоо (UCI)
ахиад нэг жилээр хойшлуулах шийдвэр
гаргасан нь бөөн маргаан дэгдээв. UCI,
Винокуров нарын маргаан удахгүй шүүхээр
шийдэгдэх сурагтай.
М.Оргил