"Эрүүл мэндийн салбарын шинэчлэл" төрийн бус байгууллагынхан өчигдөр сайдтайгаа уулзлаа. Эрүүл мэндийн салбарын 400 гаруй төлөөлөгч өнгөрсөн хавар хуралдаж салбараа хэрхэн шинэчлэх тухай их хурал хийсэн. Хот, хөдөөгийн эмч нар эрүүл мэндийн салбар нь "хүндээр өвчилснийг" хүлээн зөвшөөрөөд цаашид хэрхэх тухай зөвлөлдсөн. Хүнээр бол сэхээнд орсон эрүүл мэндийн салбарын үйлчилгээг өөд татахын тулд юу хийхээ эмч нар тогоон дотроо хэлэлцэж, цаашдын зорилтоо тодорхойлжээ.
Тус байгууллагын тэргүүн, П.Н.Шастины клиникийн төв эмнэлгийн зүрхний мэс засалч Б.Болдсайхан тэргүүтэй төлөөлөгчид "Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж, иргэд даатгалаа сонгож төлөх боломжийг бүрдүүлье. Иргэд төлсөн даатгалынхаа хэмжээгээр эрүүл мэндийн тусламж авдаг болъё. Мөн эмч, эмнэлгээ сонгодог тогтолцоог бий болгох зүйтэй. Сайн эмчид олон хүн үзүүлнэ тэр хэмжээгээр эмчийн цалин нэмэгдэнэ. Ингэхэд өрсөлдөөн бий болж эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирна" гэж үзэж буйгаа сайддаа дуулгасан. Тэд "Та УИХ, Засгийн газрын түвшинд энэ асуудлыг тавь" гээд үйл ажиллагаа явуулахад нь туслахад бэлэн гэдгээ илэрхийлэв.
С.Ламбаа "Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох нь миний сайд болоод хийхээр төлөвлөсөн гол ажил. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд энэ асуудлыг тусгана. Мөн эрүүл мэндийн даатгалын санг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газраас салган салбарын мэдэлд шилжүүлэхийг Засгийн газар дэмжсэн. Танхимын гишүүд нь эрүүл мэндийн даатгалыг хураах сүлжээгээ яаж боловсруулахаа зохицуул гэснийг дуулгаад, эмч нартай хамтарч ажиллахад бэлэн" буйгаа илэрхийллээ.
Э.Энх