Төрийн өмчит их, дээд сургуулиудын сургалтын төлбөр зах зээлд тогтоож болох хэмжээнээс илүү байгаа нь Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын хийсэн шалгалтын дүнгээс харагдлаа. Тус газар Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Хөдөө, аж ахуйн их сургууль, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулиудын оюутны сургалтыг төлбөрийг хэрхэн тогтоосон болон хэмжээг багасгах, зардлаа хэмнэх боломжийн талаар судалжээ. Мөн энэ хичээлийн жилд төлбөр нэмэгдсэн шалтгааныг хянасан байна.
Сургуулиуд тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийг тогтоохдоо Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас гаргасан төлбөрийн жишгийг баримталдаг аж. Оюутны зөвлөл болон Монголын оюутны холбоотой зөвшилцсөний үндсэн дээр удирдах зөвлөлд оруулан хэлэлцүүлэн батлуулдаг юм байна.
Сургуулиудын удирдах зөвлөлийн шийдвэрээр 2008-2009 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр хамгийн өндөр тогтоосон сургуулиар МУИС тодров. Тус сургуулийн жилийн төлбөр 840 мянган төгрөг. Дараа нь ХААИС 810 мянга, ШУТИС 754 мянга, ЭМШУИС 750 мянга, МУБИС 750 мянга, ХҮДС 700 мянган төгрөг болжээ. Үүнийг 2007-2008 оны хичээлийн жилтэй харьцуулахад МУИС 276 мянган төгрөг буюу 48.9, ХААИС 297 мянган төгрөг буюу 57.9 хувиар өсчээ. Мөн ШУТИС 103 мянган төгрөг буюу 15.8, ЭМШУИС 139 мянган төгрөг буюу 22.7, МУБИС 280 мянган төгрөг буюу 59.6, ХҮДС 227.5 мянган төгрөг буюу 48.1 хувиар нэмэгдсэн байна.
Хэмнэ, бас дахин хэмнэ
Сургалтын төлбөрөө ийн
өсгөсөн шалтгаан юу байсан бэ? Сургуулийн удирдлагууд "Бараа, бүтээгдэхүүний
үнийн болон инфляцын түвшингийн өсөлттэй уялдуулан багш, ажилчдын цалин хөлсийг
нэмсэн. Тэгээд ч төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмж байгаа. Бусад
адил төстэй төрийн болон хувийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөрт
ойртуулсан. Сургуулиудын материаллаг бааз нэлээд хуучирсан. Оюутны суралцах,
амьдрах орчин нөхцөл орчин үеийн шаардлагаас хоцрогдоод байна.
Түүнчлэн сургалтад орчин үеийн мэдээллийн технологийг өргөнөөр ашиглах шаардлагатай болсон. Оюутны үйлчилгээний зардлыг өнөөгийн инфляцын түвшингээр өсгөх, лабораторийн тоног төхөөрөмжийг орчин үеийн түвшинд хүргэж шинэчлэх шаардлагатай байна" хэмээн тайлбарлажээ. Хэдийгээр энэ бүхэн шалтгаан боловч, сургалтын төлбөрийг доод тал нь 40 гаруй хувиар нэмэх бодит үндэслэл болж чадна гэж үү. Ядаж тэд төлбөрөө өсгөсөн хэрээр төлөвлөснөө хийдэг, орчныг нь сайжруулдаг бол оюутнуудын хувьд гомдоллох зүйл алга аа.
Үүнээс гадна сургуулиудын оюутны тоо, сургалтын төлбөр урьд оныхоос нэмэгдсэнтэй холбоотойгоор төлөвлөсөн орлого хэдэн арван сая төгрөгөөр зузаарч байна. Тухайлбал, МУИС 11486.4 сая, ЭМШУИС 3355.2 сая, МУБИС 7678.9 сая, ХААИС 5813.5 сая төгрөгийн орлого олохоор төлөвлөжээ. Үүнээс гадна төрийн өмчийн их, дээд сургуулиудын тогтмол зардлыг 2008 оноос эхлэн улсын төсвөөс санхүүжүүлэх болсон шүү дээ. Үүнтэй холбоотойгоор 2008-2009 оны хичээлийн жилд улсын төсвөөс дээрх сургуулиуд нийт 4667.9 сая төгрөг улсын төсвөөс авна хэмээн төлөвлөсөн гэнэ.
Мэргэжлийн хяналтынхны дүгнэлтээр сургалтын төлбөрийг ингэж шууд их хэмжээгээр өсгөхгүй байх бүрэн боломжтой аж. Чухам яаж гэдгийг бодит судалгаанд үндэслэн тайлбарласныг танд дуулгая. Тухайлбал, магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчийн их, дээд сургуулиудад төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг улс даадаг. Мөн Засгийн Газрын тогтоолын дагуу хөнгөлөлттэй зээл тусламж, дэмжлэг зэрэгт 2007-2008 оны хичээлийн жилд нийт 5.9 тэрбум төгрөгийг эдгээр сургуульд олгосон байна. Энэ нь сургалтын төлбөрийн 23.3 хувийг эзэлж байна. 2008-2009 оны хичээлийн жилд сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжийн хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болон Сангийн сайдын тушаалаар бакалаврын боловсрол олгох мэргэжлээс хамааран 350-350 мянган төгрөгийг сургалтын төрийн сангаас олгохоор болсон.
"Төрийн өмчийн их, дээд сургуулиуд нь Монгол Улсын нэрийн өмнөөс сургалт, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ утгаараа сургалтын материаллаг бааз, орчин, сургалтын агуулгын шинэчлэлд зориулж гадаад орнууд, олон улсын байгууллагуудаас төсөл, хөтөлбөр байнга хэрэгжүүлж, хандив тусламж үзүүлсээр байгаа. Гэтэл энэ бүхнийг тооцолгүй, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг зөвхөн оюутны сургалтын төлбөрийг нэмэх байдлаар шийдвэрлэх нь буруу" гэж шалгалтынхан дүгнэв.
Багш нарын цалинг нэмэх үндэслэл байхгүй
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар
сургуулиуд үргүй зардлаа нэлээд бууруулах хэрэгтэй байгаа аж. Өнөөдөр томоохон
сургуулиуд олон салбар байгуулан ажиллуулах болсон. Тухайлбал, МУИС 12, ШУТИС
14, МУБИС 12, ХААИС долоо, ЭМШУИС найман салбар сургуультай. Гэтэл салбар
сургууль бүрт захирал, сургалтын, санхүүгийн алба байгуулан шаардлагагүй орон
тоо, цалингийн зардал гаргах болжээ. Түүнчлэн багш ажиллагсдын нийгмийн
асуудлыг шийдвэрлэх нэрээр их хэмжээний хөрөнгө зардаг нь тогтоогдов. Мөн
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах
тухай хуулийг эдгээр сургуульд мөрдөх учиртай. Гэвч үүнийг зөрчдөг нь илэрчээ.
Цалингийн хувьд бас "но"-той. Дээрх сургуулийн багш нарын дундаж цалин нь илүү цаг заасны нэмэгдлийг оруулж тооцолгүйгээр 450-500 мянган төгрөг. Энэ нь төрийн захиргааны албан хаагчийн цалингийн сүлжээнээс хавьгүй өндөр байгаа юм. Мөн их, дээд сургуулийн нийт зардлын 60-70 гаруй хувийг цалингийн зардал эзэлдэг аж. Иймд багш нар цалингаа нэмүүлнэ хэмээн байнга шаардлага тавих үндэслэлгүй гэдгийг хяналтынхан тогтоолоо.
Харин одоо энэ бүгдэд нэг дүгнэлт өгч болохоор байгаа биз. Үнэндээ төрийн өмчит их, дээд сургуулиуд зах зээлд бий болсон үнийн зохиомол хөөрөгдлөөр шалтаглаж төлбөрөө өсгөсөн нь харагдаж байна.
Ц.Хэрлэн