Замын цагдаагийн албанд ороод хоёр сар болсон Ц зөрчил гаргасан ууртай нэгний хаяад явсан 1000 төгрөгний гайгаар ажлаасаа халагджээ. Харин энэ үйлдлийг хөдөлмөрийн хуулийг зөрчиж, хэн нэгэн танилынхаа хүрээнд шийдсэн Замын цагдаагийнхны хуумгай явдал гэж үзээд түүний ээж Б манай сонинд хандсан юм.
-Танай хүү аль дүүргийн замын цагдаагийн тасагт ажиллаж байсан юм бэ. Сургуулиа төгсөөд удаагүй байсан юм уу?
-Миний хүү ШУТИС-ийн Авто инженерийн ангийг төгсөөд 2007 онд Замын цагдаад дагалдангаар орж, гурван сар цалингүй ажилласан. Түүний дараа гурван сарын курст сууж дүүргээд өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Баянгол дүүргийн замын цагдаагийн тасагт ажиллах болсон юм. Гэвч зөрчил гаргагчаас 1000 төгрөгийн хахууль авлаа гэдэг шалтгаанаар халагдчихлаа.
-Тухайн үед юу болсон талаар нь та ярьж болох уу?
-Хүү маань 03-04 цагийн орчимд үүрэгт ажлаа гүйцэтгээд зам дээр зогсож байсан гэсэн. Гэтэл 70-80 УБӨ дугаарын авто машин хөлөглөсөн н.Ганхуяг гэдэг залуу бичиг баримтын зөрчилтэй явж байхаар нь зогсоож л дээ. Тэгээд шалгаж байгаад дөрвөн мянган төгрөгөөр торгохоор болсон гэсэн. Уг нь бол тийм зөрчилтэй хүмүүсийн машиныг журамладаг ёстой ч тэр өдөр журмын хашаа нь дүүрчихсэн байсан болохоор удирдлагаас нь “Зөрчил гаргасан хүмүүсийг торгоод явуул” гэсэн тушаал ирсэн юм билээ. Гэтэл нөгөө хүн нь таван мянган төгрөг гаргаж өгөхөөр нь хариулт мянган төгрөгийг нь өгөх гэж байтал “Чи ямар уддаг юм бэ. Чам шиг муусайн нусан чацагануудыг би яавал ч яана. Надад замын цагдаад олон танил байгаа” гэж хэлчихээд хариултаа авалгүй хаяад явчихсан гэсэн.
-Замын цагдаа иргэдийн хаяад явсан мөнгийг яах ёстой юм бол?
-Дүрмэндээ дээд газар луугаа утасдаж мэдэгдээд, аваачиж өгөх ёстой юм билээ л дээ. Гэвч тухайн үед хүү маань ажилд ороод хоёрхон сар болж байсан болохоор тийм зүйл тохиолдож үзээгүйн дээр хаана хэнд хандахаа мэдэхгүй явсан юм билээ. Бараг үүр цайж байсан болохоор ажлаа хийж дуусчихаад гэртээ харьчихсан гэсэн. Гэтэл нөгөөх ууртай нөхөр “мянган төгрөгийн хахууль авлаа” гэж Замын цагдаад мэдэгдээд, өнөөх нь рапортонд бичигдээд танилцуулагдчихсан. Ингээд маргааш өглөө нь л хүүг маань Баянгол дүүргийн Дотоодын хянан шалгахын ахлах байцаагч, хошууч н.Ариунболд дуудаж уулзаад “Чи ч гэсэн бичиг баримтаа гэртээ мартах явдал гардаг биз дээ. Ийм явдал гарч л байдаг юм” гэж хэлээд дараа өдөр нь 10 хүний бүрэлдэхүүнтэй хурлаар авч хэлэлцсэн.
-Мэдээлэл өгсөн н.Ганхуяг нь замын цагдаад танилтай байсан юм болов уу?
-Ер нь бол тийм л юм шиг байна лээ. Учир нь тэрхүү хурлаараа оруулахад Дэд хурандаа н.Санжаа бусад оролцогчдоосоо санал хураалт авахад дөрвөн хүн ажлаас халья” гэж гараа өргөсөн гэсэн. Тэгэхэд нь тэрбээр уурлаад “Та нар алдаа гаргасан хүнийг юундаа өмөөрөөд байгаа юм. Ажлаас нь халж, бусдад нь анхааруулга өгнө. Бүгдээрээ гараа өргө” гэж хэлээд хүчээр шахуу ажлаас нь халсан. Би хүртэл даргатай нь уулзаад, болсон явдлыг үнэнээр нь тайлбарлах гэхээр “Хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй байж юу гээд байгаа юм” гэж яг л нохой шиг хөөсөн дөө. Миний хүү тэр мянган төгрөгийг авлига аваагүй юм шүү дээ. Тэр ууртай этгээд мөнгөө өөрөө хаяж явчихаад эргээд хамт олных нь дунд нэр хүндийг нь унагах ямар хэрэг байсан юм бэ. Тэгээд ч Байгууллагынх нь дарга нар мэдээлэл өгсөн хүний үгийг тийм сайн сонссон юм бол яагаад ажилтныхаа үгийг сонсож болдоггүй юм бэ. Өс хонзонгоор, хүний мууг үзэх гээд худал ярьвал дарга нар нь итгээд гэмгүй хүнийг ажлаас нь халсаар л байх уу. Мэдээж цаад хүн бол “Замын цагдаад танилтай” гээд гайхуулаад байснаараа хүүг маань хоролчихлоо.
-Одоо хүү чинь ажилгүй байгаа юу?
-Тийм ээ. Гэхдээ дахин Замын цагдаад оруулахгүй. Хошууч н.Ариунболдын хэлснээр “Хүн бичиг баримтаа гэртээ мартчихдаг юм хөөрхий” гээд зөрчилтэй болгоныг явуулаад байх юм бол өвлийн хүйтэн, зуны халуунд зам дээр цагдаа зогсох хэрэг байна уу. Энэ бол зүгээр л танилаа өмгөөлж, өс хонзонгоор хийсэн Баянгол дүүргийн Замын цагдаагийн газрын удирдлагын булхай. Тэгээгүй л юм бол ядаж хөдөлмөрийн хуулиа дагах учиртай юм байгаа биз дээ. Өөрчлөгдчихөөгүй л бол эхлээд сануулах арга хэмжээ аваад, дараа нь цалингийн хувиар торгож, эцэст нь ажлаас халдаг баймаар юм. Гэтэл тэд авлига авсан гэдгээр шалтаглаад өөрсдийнхөө санааг л гүйцэлдүүллээ. Өнөөдөр мянган төгрөгөөр юу авах юм бэ. Хоолонд ч орох мөнгө биш шүү дээ. Тэр байтугай идэж, уудаг хүмүүсээ мэдээгүй юм шиг өнгөрөөдөг мөртлөө хаяад явчихсан мөнгийг нь яахаа мэдэхгүй байсан хүүхдийг ажлаас нь халж болох уу.
-Ажлаас халагдахдаа дүрэмт хувцсыг нь буцааж өгсөн үү?
-Анх цагдаа болоход нь “Манайд хувцас байхгүй ээ. Дуусчихсан” гэхээр нь 15 мянгаар хоёр өмд худалдаж аваад хүний хуучин цагаан цамц гуйж өмсөж байсан. Түүгээр ч тогтохгүй хүний хэрэглэсэн станцыг 35 мянган төгрөгөөр, 10 мянгаар дохиур авч байсан юм шүү дээ. Замын цагдаагийнхан тэгж л албан хаагчаа хангадаг юм билээ. Харин халагдахаасаа хоёр хоногийн өмнө өвлийн хувцас тавьж өгснийг өмсчихөөд буцаагаад тушаах гэсэн чинь “Наадах чинь өмсчихсөн юм байна. Авахгүй” гээд буцаачихсан. Харин биднээс 200 гаруй мянган төгрөг нэхэж, мөнгөө тушаасны дараа бичиг баримтыг нь өгнө гэсэн. Ямар ч байсан тэр мөнгийг нь би өгнө. Гэхдээ шударга бус байдлаар шинэ залуу хүүхдүүдийг ажлаас нь халж, гудамжинд гаргах явдал үүгээр зогсоосой гэсэндээ танай сонинд ярилцлага өгсөн юм аа.
Б.Өлзийдэлгэр