Монгол улс аялал жуулчлалын салбарт анхаарал муу хандуулан ажиллаж байжээ гэсэн дүгнэлтэнд засгийн газар хүрээд байгаа. Тиймээс МАХН, АН-ын хамтран байгуулсан засгийн газар мөрийн хөтөлбөртөө нэг сая жуулчин хүлээн авна гэсэн заалт оруулжээ. Түүний зэрэгцээ Байгаль орчны яаманд Аялал жуулчлалын салбарыг хариуцуулсан юм. Ингэснээр дөрвөн газар, дөрвөн хэлтэс нийт найман нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан тус яам “Байгаль орчин аялал жуулчлалын яам” болон өөрчлөгдөж, зам даган хөгжиж байсан аялал жуулчлалын салбар “бууриа” сэлгэжээ. Харин одоо агентлагийн хүрээнд ч бус ердөө газрын хүрээнд арав хүрэхгүй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан Аялал жуулчлалын салбар Байгаль орчны яамныхны “толгойн өвчин” болжээ.
Шинэ засгийн газраас 13 яамыг 11 яам болгож, түүн доторх бүтцийг цөөлөх бодлого баримталж байгаа. Тиймээс Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны хувьд арав хүрэхгүй хүний бүрэлдэхүүнтэй аялал жуулчлалын газрын бүтцийг нэмж, өөрчлөх ямар нэгэн боломжгүй юм. Тэгэхээр цөөхөн хүний бүрэлдэхүүнтэйгээр хэрхэн нэг сая жуулчин хүлээн авахаа тэд одоогоор сайн мэдэхгүй байгаа гэнэ.
“Дэлхийн бусад улс орнуудын туршлагаас үзвэл аялал жуулчлал нь Эдийн засаг, хөгжлийн яам, Зам тээвэр, харилцааны яам, Байгаль орчны яамдын аль нэгийг дагадаг. Тиймээс аялал жуулчлалыг байгаль орчинд халгүй хөгжүүлэх үүднээс нь энэ яамыг сонгосон” хэмээн Ерөнхий сайд С.Баяр хэлж байсан удаатай.