Эрхэм түшээгийн ажил, амьдралын тухай хүүрнэхдээ уул уурхайн салбарын талаар дурьдахгүй өнгөрвөл алдас болох байх. Ганцхан энэ өгүүлбэрээс хэний тухай өгүүлэх гээд байгааг уншигч та гадарлаж буй биз. Тэрбээр жижигхэн хүү байх үеэсээ л энэ салбартай тохой холбосон гэдэг. Ямар сайндаа л уул уурхайн салбартай холбоотой асуудал хэлэлцэх үеэр нөхөд нь зөвхөн Х.Бадамсүрэн гишүүнийг юу гэх бол гэсэн шиг амыг нь харж суудаг. Үнэндээ түүн шиг энэ салбарт байлдагчаас нь маршал болон дэвшсэн нь цөөн. Ёстой л сайн, муугаараа хэлүүлэн хэдэн ч жил уул уурхайд зүтгэв дээ.
Тэрбээр 1955 онд Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрж, төвийнхөө арван жилийн сургуулийг дүүргээд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд Уул уурхайн инженер мэргэжил эзэмшсэн гэдэг. Мэргэжлээрээ докторын зэрэг хамгаалсан мань эр одоо ч парламентад уул уурхайн салбартай нөхөрлөсөөр яваа. Тиймдээ ч өнөө хэл ам татлаад байгаа Оюу толгойн гэрээний төслийн ажлын хэсгийн ахлагчаар чамгүй сайн ажиллаж байна.
Харин түүний олонд танигдах болсон үе нь 1994-2006 онд "Монголросцветмет" нэгдлийн ерөнхий захирлаар ажиллаж байсан жилүүд юм. Тэгээд ч тус хамтарсан нэгдлийн анхны Монгол талын ерөнхий захирал гэдэг утгаар нь монголчууд түүнийг андахгүй сайн мэднэ. Тухайн үед "Монголросцветмет" "саалийн үнээ"-гүй болж, элгээрээ хэвтэх шахсан хэцүүхэн үед энэ их айлыг царай алдуулахгүй хөл дээр нь босгосон гэдэг. Мөн ажилтнуудынхаа ар тал, ахуй хангамжид ихээхэн анхаарал тавьдаг, ихэрхүү зангүй энгийн сайн эр дээ гэх магтаалыг тус байгууллагын ажилтнууд харамгүй хэлдэг юм билээ. Гэхдээ ажил хийж байгаа хүнд алдаа оноо давхцдаг жам хойно. Нэг үе ихээхэн хэл ам таталж, асуудалд орооцолдон шүүх, цагдаагийн хаалга татаж явсан үе ч түүнд бас бий. Тодруулбал, хамтарсан нэгдлийн хөрөнгөөс дур .мэдэн охин компани байгуулсан гэх мэт. Харин дараахан нь буюу 2007-2008 оны үед Үйлдвэр худалдааны яамны Геологи уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын даргаар томилогдон ажиллаж байсан. Энэ бүгдээс ажаад байх нь ээ, мань эр хэдий хэл аманд ертсөн ч ажилдаа туршлагатай болохоор нь томчууд түүнийг ажиллуулах сонирхолтой байдаг болов уу.
Түүний намтараас харахад эрхэм гишүүн уул уурхайгаас уяатай юм уу даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн. Хувь хүнийхээ хувьд тун энгийн гэх тодорхойлолтыг дагуулдаг тэрбээр спортод тун ч элэгтэй нэгэн. Тухайлбал, "Монголросцветмет" нэгдлийн волейболын шигшээ багийн урдаа барьдаг тамирчин байсан. Тэр ч бүү хэл спортын зэрэгтэй юм гэнэ лээ.
Мэдээж амжилттай яваа хүмүүсийн ар тал ямар бол гэж сонирхдог нь бидний зан. Тэрбээр эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Түүний гэргий н.Рэнцэн-Амгалан "Тун-Эрдэнэ" фарм бөөний эмийн сүлжээний захирал. Одоо түүний гэргий УИХ-ын гишүүдийн эхнэрүүдийн клубыг тэргүүлж байгаа. Сар шинийн дараахан Д.Оюунхорол гишүүний санаачлагаар байгуулагдсан клуб юм. Уг клуб нийгмийн доод түвшинд амьдардаг эмэгтэйчүүд, хүүхдэд хандсан ажиллагаа явуулах зорилготой юм гэсэн.
2008 оны УИХ-ын сонгуулиар төрсөн нутагтаа МАХН-аас УИХ-д нэр дэвшиж ялалт байгуулсан Х.Бадамсүрэн өнөөдөр ч уул уурхайн салбарын чиглэлийн ажилдаа хүчин зүтгэж явна.
О.Мөрөн