Сонгуулийн үед булхай луйвар хийх зорилгоор иргэний, сонгогчийн үнэмлэх хуурамчаар хийх тохиолдол гардаг. Энэ удаа сонгуулиас сарын өмнө иргэний хуурамч үнэмлэх илэрлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат "Сонгуулиа шударга явуулъя. Нэг иргэн нэг санал өгөх нөхцөл бүрдүүлье" хэмээн яриад байсан. Харамсалтай нь, иргэний үнэмлэхийг өдийгөөс хуурамчаар хийгээд эхэлчихсэн байхад сонгууль шударга болно гэж найдах аргагүй юм даа.
Хуурамч иргэний үнэмлэхийг хэн хийсэн нь тодорхойгүй, гадна талын гялгар наалт нь амархан хууларч унадаг, жинхэнэ үнэмлэхээс өнгө нь гандуу, нимгэн байгаа ажээ.