Бидний багад хөгшчүүл “Худал хэлбэл хошуу хайрна, хулгай хийвэл хуруу тайрна” гэж айлгадаг байлаа. Хулгай хийх нь байтугай тавгийн идээнээс хаа нэг чихэр шүүрвэл “Гарыг нь тас цохих хуна. Задарсан монди!” гээд тун их уурлана гээч. Харин өдгөө хойч үеэ тийн сургаж суух насны эмээ үр хүүхдээ дагуулчихсан олны газар хулгай хийгээд явж байх юм. Залуу хүмүүст бол алдаа оноо байх. Бусдын өмчийг хумслаад өөрийн эрхээ хасуулсан хүн зөндөө. Тэдний зарим нь гэмээ ухаарч замаа засдаг бол зарим нь бүдэрсэндээ бүдэрч бүр хөглөдөг. Гэхдээ насны намбаа эдлэн суумаар налайсан эмээ гэгээн цагаан өдрөөр хулгай хийгээд явж байхыг ер харж, дуулж байсангүй.
Өнгөрсөн долоо хоногт “IT World” дэлгүүрээс зөөврийн компьютер хулгайлсан эмээгийн бичлэг цахим орчинд цацагдсан нь олныг цочроож, хүмүүсийг хиртхийлгэлээ. Хулгайч эмээ ганцаараа явсангүй. Оюутан байрын охиноо сугадаж, идэр насны хамсаатнуудтайгаа бүлэглэжээ. Тэд яг л ангаа барихаар шахан бүсэлж буй чонын сүрэг шиг өлөв доловхийн гэтэж байна. Олуулаа нийлсэн болохоор олзоо амархаан олоод гарах шиг болсон. Одоо тэд баригдалгүй гарсандаа баярлаж суугаа байх. Гэвч буруу гараар олсон өчүүхэн олз өөрсдийнх нь нэр хүндийг хэзээ ч цэвэрлэгдэхээргүй болтол бохирдуулж, шавар шавхайтай хутгаж буйг тэд анзаарсангүй. Басхүү өдгөө ямар ч байгууллага хяналтын камертай болж, ямар ч хулгайчийг барихад хялбар болсныг мэдсэнгүй.
Нэр хугарахаар яс хугар гэдэг дээ. Түмэн олонд шившгээ дэлгэсэн энэ хүмүүс одоо яаж амьдарна. Ялангуяа, тэр жаахан охин ирээдүйгээ ямар муухай баллав аа. Нөхөр сүүдэртэй болно. Найз нөхөдтэйгээ уулзана. Хүн амьтантай танилцана. Тэр болгонд энэ том фактыг нь үзсэн олон хүн таарна. “Чи чинь нөгөө хулгайч байна шүү дээ” гээд нүүрэн дээр нь шууд хэлчихгүй ч дэргэд нь байж сууж чадахгүй цэрвэх нь ойлгомжтой. Ах эгч нар нь ч гэсэн ажил үйлсээ бүтээхэд хэцүүхэн болох нь тодорхой. Эмээгийн хувьд эгцэлж харахын ч аргагүй юм болсон. Сар шинэ болох гэж байдаг. Хол ойрын ах дүү, амраг садан орж гарна. Хулгайч эмээ хүний нүүр яаж харна аа... Гэхдээ энэ мэт зовлонг амсахаасаа өмнө тэд мөдхөн баригдах байх. Ийм жижигхэн хотод нуугдаад нуугдаад хэр удав гэж. Тэдний хулгай хийж буй бичлэг интернэтийн хязгааргүй орон зайд нэгэнт тархсан тул барьж, зааж өгөх хүн захаас аваад бий.
Ерөөс хулгайчийг өрөвдөж өмгөөлөх хүн аль ч нийгэмд байдаггүй. Нэгэнт хулгайч нэр зүүсэн л бол, хулгай зэлгийд нэр холбогдсон л бол хар элгийн хүн байтугай хамаатан садан нь ч зай барьж эхэлдэг. Зүв зүгээр явж байхад нь ч дөлж цэрвээд нүүр өгөхгүй. Тэдний тэр урт гартай шүү гэж сэрэмжлүүлнэ. Тэднийхэн юм дэлсчихдэг өөдгүй хүмүүс гэж удам угсаагаар нь муулна. Өөрийн ухамсаргүй үйлдлээс улбаатай ийм зовлонг ганцхан удаа хулгай хийгээд баригдсан хүн ч, гар нь үргэлж загатнаж байдаг ясны хулгайч ч адилхан эдэлнэ. Чухамдаа тэд нэгэн насаар бусдад нүд үзүүрлэгдэж амьдрах тавилантай. Тийм ч учраас монгол түмэн хулгай хар мөртэй, хулгай хийх бузар хэмээн хэзээд жигшдэг билээ.
Харин өнөөгийн нийгэмд хулгай үнэхээр газар авчээ. Халаасны хулгайч автобусаар дүүрэн, хадаасны хулайч барилгаар дүүрэн, оюуны хулгайч хэвлэлээр дүүрэн, төсвийн хулгайч төрөөр дүүрэн болж. Ер нь Эрүүгийн хуулийг дориухан чангатгаж, эрхий чигчийг нь тайрсан ч буруутахааргүй болжээ. Яагаад гэвэл том жижиг хулгайч нарыг тодруулж, илрүүллээ ч гэмд нь нийцэх гэсгээл ногдуулдаггүй шүү дээ, манайхан. Зарим тохиолдолд авсных нь аз, алдсаных нь хохь болоод дуусдаг. Тиймээс хулгайч нарын хулхийг буулгах хатуухан хуультай болох зайлшгүй шаардлага байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуульд өмчийн эсрэг гэмт хэргийг “Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулах” гэж томъёолдог. Бага бус хэмжээ гэдэг нь тухайн үед мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, өдгөө 140400 төгрөгөөс бага хэмжээний хохирол учруулсан хулгайчид эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэсэн үг. Жишээ нь, 140300 төгрөг буюу ийм хэмжээний эдийн засгийн үнэлэмжтэй эд хөрөнгө хулгайлсан этгээдэд захиргааны хариуцлага тооцон сануулга өгч ердөө 20-хон мянган төгрөгөөр торгодог. Энэ бол яах аргагүй манай хуулийн том гажуудал, хулгайч нарыг өөгшүүлж буй гол хүчин зүйл юм.
Хуулийн хариуцлага чанга байвал хэн ч ингэж цагаандаа гартал хулгай хийгээд байхгүй. Урд хөршид хулгай бараг л гардаггүй нь хурууг нь тайрах хүртэл хатуу шийтгэлтэй байсантай шууд холбоотой. Тиймээс бусдын эд хөрөнгийг хайр найргүй хулгайлагчидтай өөрсдийнх нь эд эрхтэнээр тооцоо хийхгүй юм гэхэд ядаж хохирлын хэмжээг хол зааглахаа болих хэрэгтэй. 10 байна уу, 100 байна уу хүний өмч л бол өмч. Мөн хулгай бол хулгай, хулгай хийсэн л бол их багаас үл хамааран хохирлыг бүрэн барагдуулж, хариуцлагаа бүрэн хүлээдэг байх учиртай.