gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах боломжтой боллоо

Б.Нар
Улс төр
2012-11-15
3
Twitter logo
Б.Нар
3
Twitter logo
Улс төр
2012-11-15

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэлэхдээ, 1990-1995 он манай улсад төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн тогтолцоонд шилжсэн бүхэл бүтэн нийгмийн өөрчлөлтийн он жилүүд байсан.

Үүнтэй холбоотой маш олон аж ахуйн нэгж татан буугдаж, үүнээс үүдэн 300 орчим мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн байдаг. Эдгээр хүмүүсийг ажлын байраар хангах, ажилласан жилийг нөхөн тооцох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд тухайн үеийн төр ямар нэг арга хэмжээ аваагүй. Энэ байдлаас болоод иргэд энэ он жилүүдэд ажилласан жил нь тасарч, ирээдүйд учрах эрсдлээс өөрийгөө хамгаалах боломжоо тодорхой хэмжээгээр алдсан. Нөгөө талаар нийгмийн даатгалын тогтолцоог иргэд урьд өмнө нь төдийлөн сайн  ойлгодоггүй байсны дээр тухайн үеийн зарим аж ахуйн нэгж байтугай төрийн байгууллага хүртэл ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй тохиолдол ч байсан. Үүнээс үүдэн 705 орчим мянган хүн нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй юм уу эсвэл дутуу төлсөн байдаг. Энэ нь мөн л тухайн үеийн төрийн зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой алдаа байсан. Тийм учраас сая батлагдсан хуулиар тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс өөрөө төлөх 10 хувиа тооцож төлөөд шимтгэл төлсөн таван жилээ тооцуулах боломжтой болох юм гэсэн юм.

Дээрх хуулиар 1990-1995 онд ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 онд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөгүй буюу нөхөн төлөх боломжгүй байсан иргэдийн шимтгэлээ нөхөн төлж болох эрхийг олгож байгаа бөгөөд нэг удаад мөрдөгдөх дээрх хууль хэрэгжсэнээр сая орчим иргэнд 10 хүртэл ажилласан жил нэмэгдэх боломж нээгдэж байна. Одоогийн мөрдөж байгаа Нийгмийн даатгалын тухай хуулиар шимтгэл нөхөн төлөх боломжгүй байдаг юм.

Өнөөдрөөс 2013 оны наймдугаар сарын 1 хүртэл бүртгэл, судалгаа хийнэ. Өөрөөр хэлбэл 2013 оны наймдугаар сарын 1-нээс хойш өргөдөл хүлээж авахгүй гэсэн үг юм. Энэ тооцоо судалгааг үндэслэн 2014 оны улсын төсөвт нэмэгдлийг тусгаж, олгож эхлэх ажээ.

Иргэд өөрийн амьдарч байгаа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс дээр очиж баримт бичгээ бүрдүүлж өгснөөр нөхөн төлөх боломжтой эсэхийг нь тухайн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч судалж үзээд хуульд нийцэж байвал нөхөн тооцож, бичилт хийж баталгаажуулснаар ажилласан жилээ нөхөн тооцуулах, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдэх юм.

Хууль хэрэгжсэнээр иргэд ажилласан жилээ нөхөн тооцуулна. Тэгснээр халамжийн тэтгэвэр авч байгаа нь хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох, хувь тэнцүүлсэн тэтгэвэртэй нь бүрэн тэтгэвэр тогтоолгох, бүрэн тэтгэвэртэй иргэд тэтгэвэр нь нэмэгдэх боломж нээгдэж болохыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд хэллээ.
    
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан