-Ажил төрөл ямар байна?
-Давгүй дээ. Амрах ажиллахын завсар байна. Ерөнхийдөө 33 айлд хоночихсон болохоор нэвтрүүлэг маань нэг хэв маягт орох хандлагатай болчихлоо. Би ч бас. Тийм болохоор жаахан амарч, өөрийгөө зугаацуулах, чөлөөлөх байдалтай байна. Лагерь луу явах, энд тэнд жаахан хөнгөн жаргалд автах маягтай өдрүүдийг өнгөрөөж байна.
-Би бас тэгж бодож байсан. Тэгээд танай нэвтрүүлгийг уйтгартай болоод эхлэх үед Тунгалаг нэвтрүүлгийг чинь аварсан гэж би боддог?
-Чи буруу бодож байна. Тунгалагийн нэвтрүүлэг үнэхээр сайн нэвтрүүлэг болсон. Гэхдээ өмнөх нэвтрүүлгүүдийг ч, түүний дараагийн нэвтрүүлгүүдийг ч би дутахааргүй сайн гэж хэлнэ. Хамгийн гол нь Тунгалагийн нэвтрүүлэг хүмүүст хүрсэн. Дахиад би магадгүй өөр Тунгалагийн нэвтрүүлгийг хийж болно. Тэрнээс ч сайныг хийж болно. Гэхдээ нийгмийн сэтгэл зүй нэгэнт уначихсан байгаа учраас би дахиж зовлон ярихыг хүсэхгүй байна. Харин хөтлөлт гэх ч юм уу тэр загварчлал нь болохгүй болчихоод байгааг л хэлээд байгаа юм. Хэлбэр агуулга нь адилхан болчихоод байгаа юм. Энэ хоёрыг нь өөрчлөхийн тулд л өөрийгөө чөлөөлсөн. Түүнээс Тунгалаг аварсандаа биш байх аа.
-Сонгуулийн үеэр захиалгаар айлд очиж хонох уу?
-Хүн болгон тэгж бодож байгаа байх. Миний нэвтрүүлэг мөнгөнийх болохгүй байх аа, би тэгж бодож байна. Гэхдээ энэ нэвтрүүлэг чинь 25-р суваг телевизийн бүтээл. Алтантүрүүгийнх биш. Тийм болохоор энэ хаашаа яаж эргэхийг би хэлж мэдэхгүй. Хэрвээ мөнгөнийх болчихвол надад хөтөлөхөд хүртэл төвөгтэй санагдах байх. Би телевизэд ажиллаад гурван жил болж байна. Зарим хүн ярилцлаганд орьё гэхээр асуултаа бэлтгээд эхлээд өгчих гэдэг. Би тийм зүйлд дургүй. Би хэзээ ч асуултаа түрүүлж өгч байгаагүй. Энэ бол сэтгүүлчийн эрх гэж би боддог. Тэгэхээр хэрвээ би мөнгө авбал тэр хүний бэлтгэсэн асуултыг асуух болно. Би тэгж чадахгүй байх аа.
-Гэхдээ чи мөнгө хийдэг шүү дээ?
-Яаж?
-Архи рекламдаж?
-Магадгүй. Гэхдээ архи рекламдана гэдгийг чи яагаад буруу зүйл гэж бодож байна?
-Яагаад гэвэл монголчууд хангалттай архинд орчихсон. Өнөөдөр залуучууд архинд орж байна, үүнээс үүдээд ажилгүйдэл ихсэж байна.
-Би ингэж боддог. Архи сурталчлах бол ерөөсөө муу зүйл биш. Бид ОРТ, Өвөрмонголоор архи сурталчилж байгааг үзэж байгаа. Би өөрийнхөө бодлыг хэлье. Эрээнд оймс, үсний боолт зарж байгаа газар архиа зардаг. Тэгэхээр хэрэглэгчдэд архи бол үсний боолтноос ялгаагүй зүйл гэж тусч байгаа. Өөрөөр хэлбэл тэнд үргэлж байдаг учраас уухгүй байна л даа. Бээжинд ч тэр. Ээжийн авдар луу яагаад хүүхдүүд дайрдаг вэ гэвэл цоожтой байдаг учраас. Хүүхэд эвдлэн байж тэнд байгаа чихрийг хулгай хийж иддэг. Чихэр хэрвээ ширээн дээр байж л байвал хүүхэд хэзээ ч тэгж донтож идэхгүй шдээ. Аливаа зүйлийг нууна гэдэг нь архи уухгүй байхыг шийдэж байгаа асуудал ерөөсөө биш шүү дээ.
-Монголын үзэгчид их уйдамхай юм болов уу?
-Тэгж ярьвал бүх л үзэгчид уйдамхай байх. Хэрвээ нэвтрүүлгийг удаан хугацаанд гаргаад байвал үзэгчид мэдээж уйдна шдээ. “Танайд хоноё” нэвтрүүлгийг 33 дугаар үзсэн байна. Гэхдээ одоо ч үзэгчид сувгаа солихгүй байх гэж би найдаж байгаа. Би хүнд хүчээр нэвтрүүлэг үзүүлээгүй. Олон телевиз байгуулагдаж байна. Өрсөлдөөнтэй байна шдээ. Өрсөлдөөн дунд амьдрах хамгийн сайхан. Тэгэхээр үзэгчдийн гарт удирдлага нь байна. Харин “Танайд хоноё” нэвтрүүлэг энэ хэвээрээ цаашид үргэлжлээд байвал удахгүй үзэгчид сувгаа солино. Би өөрийнхөө үзэгчдийг алдахыг хүсэхгүй байна. Тиймээс төлөвлөгөөгөөр бол 10 сараас удахгүй шинэ нэвтрүүлэг хийнэ.
-“Танайд хоноё” нэвтрүүлгийн шинэ хувилбар уу?
-Биш ээ. Шал өөр нэвтрүүлэг.
-“Танайд хоноё” зогсох уу?
-Арай болоогүй ээ. Хонох олон сонирхолтой айлууд байгаа. Одоогоор хүмүүс лагерь гараад, энд тэнд амраад надад олдохгүй байна. Санал асуулгаар хүмүүсийн хүсч байгаа олон айл байгаа. Камертоны Д.Болд, А.Сүхбат байна, Загвар өмсөгч Э.Одгэрэл, Д.Болормаа ч юм уу? Энэ нэвтрүүлгийг би хэлбэрийг нь өөрчлөхийг л хүсч байна даа. Илүү сайн нэвтрүүлэг хиймээр байна. Одоо би “Танайд хоноё” нэвтрүүлгээс муу бүтээл хийх эрх байхгүй. Анх “Friday Night” нэвтрүүлгээс эхэлсэн. Миний нэвтрүүлгүүд улам сайжирсаар ирсэн. Тийм болохоор “Танайд хоноё”-оос муу нэвтрүүлэг хийвэл хүмүүс над руу лаазаа шидэх байх. Магадгүй лооль шидэх байх. Тэгэхээр би итгэлийг нь алдахгүй сайн нэвтрүүлэг хийх ёстой.
-Урьдын Алтантүрүү өөрчлөгдсөн үү?
-Мэдээж өөрчлөгдөж байгаа. Гэхдээ би өөрийгөө их зантай болсон гэж бодохгүй байна. Миний найз нар яг л хэвэндээ байгаа. Одоо хүртэл нэг бүсгүйд хайртай хэвээрээ байгаа. Түүн лүүгээ мессеж бичсээр байгаа. Гэхдээ тэр бүтэхгүй болчих шиг боллоо л доо.
-Харамсалтай байна.
-Тийм. Гэхдээ би өөрийгөө хэвэндээ байгаа гэж бодож байгаа. Эмээгийндээ орой гурилыг нь элдээд л. Гэхдээ гудамжаар явж байхдаа жаахан биеэ барих шаардлага гарч ирдэг. Тиймэрхүү байдлаар л жаахан өөр болж байгаа. Урьд нь би автобусанд сууж явдаг байлаа. Саяхныг хүртэл. Одоо бол автобусанд суух ямар ч боломжгүй. Яагаад гэвэл энэ надад төвөгтэй. Түүнээс биш хүмүүс хажууд ирж юм ярихгүй бол автобусаар явахад бэлэн л байна.
-Найз бүсгүй чинь бүтэлгүйтсэн нь чи ажлыг нэгдүгээрт тавьдагтай холбоотой байх?
-Залуу насанд нэгдүгээрт өөр юу байх ёстой гэж? Найз бүсгүйн тухай ярихад, бид хамтдаа гурав дөрвөн жил байсан. Тэгээд салчихаад, нэг жилийн дараа уулзаж би дахин өөрийн болгох гэж зүтгэлээ л дээ. Хүнд үнэт зүйл гэж байдаг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд түүн лүүгээ зүтгэсэн. Бүтсэнгүй. Тэгэхээр урьд нь асч байсан сэтгэл чинь навс гээд л уначихдаг юм байна. Залуу хүн ганцаардах асуудал зөндөө л байдаг. Ер нь их ганцаарддаг шдээ.
-Ямар эмэгтэй хүнийг таашаадаг вэ?
-Би одоо тэрэнд хайртай, мартахгүй энэ тэр гээд тэнэгтэхгүй л дээ. Шулуухан хэлэхэд би дараагийн хүүхнээ бодож байна.
-Чи хөнгөн хүн юм уу?
-Би хөнгөн хүн биш байх аа. Хөнгөн байсан. Одоо бол тийм биш ээ. Би одоо нэг бүсгүйтэй цагаан морины тухай их ярьж байгаа. Тэр унага хэрвээ нэлээн том морь болчих юм бол унаад тэр бүсгүй дээрээ очих гэж байгаа. Болох байх аа. Би гүзээгээ унжуулчихаад, хойморт нь суугаад, хамгийн том аяганд, хамгийн их өөх тостой хоол идэхийг хүсдэггүй. Тэгээд эмэгтэй нь баахан хүүхдэд дарагдчихсан, үс гэзгэндээ ороолдчихсон. Тийм эмэгтэй хүнийг хэзээ ч тэвчиж чадахгүй байх. Өөрийн гэсэн статустай, магадгүй надтай барьцаж чадахаар тийм бүсгүйд би хайртай. Амьдралд хайртай, нэр төртэй, түүнийгээ хайрлаж чаддаг. Тэгсэн мөртлөө эр хүний өмнө хэн ч биш байж чаддаг тийм бүсгүйд л би дуртай. Тийм бүсгүй олоход их хэцүү байх.
-Чи ажлаа нэгт тавьдаг гэж ярьсан юм чинь тэр бүр чамтай дотно болох бүсгүй олдох болов уу?
-Тэгвэл хайр дурлалаа л урдаа тавиад байдаг өөдгүй эрчүүдтэйгээ л суухаас даа. Үнэндээ бол халаас хоосон хайр дурлалд би дургүй.
-Чи хэр баян хүн бэ?
-Хүмүүс тэгэхээр би сэтгэлээрээ баян гэдэг.
-Харин би чамайг тэгж хэлэх байх л гэж бодлоо.
-Би тэгж хэлэхгүй. Би олсон мөнгөө хуримтлуулж байгаа. Би баян болох байх. Шууд утгаар нь ойлговол шүү дээ. Бага багаар ч гэсэн мөнгөө хуримтлуулж байгаа. Бусдаар бол би баян. Ганц охин дүүтэй. Тэр маань намайг амьдралд илүү их зорилготой болгосон. Охин дүүдээ би өөрөөсөө ч илүү хайртай байх.
-Чи хэдэн оных юм бэ?
-Манай эмээ намайг он, насаа хамаагүй хүмүүст битгий хэлж байгаарай гэж хэлсэн.
-Дээд боловсролын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Дээд боловсрол жаахан дутуу дулимаг байдаг гэдэгтэй санал нэгдэнэ. Гэхдээ үүнээс өмнө бүрэн дунд боловсролын талаар яримаар байна. Арван жилийн хичээлийн наяад хувь нь физик, математик байдаг гэж. Эцсийн эцэст тэр ямар хэрэгтэй юм бэ? Хүн болгон Эйнштейн болох албагүй шдээ. Энэ нийгэмд хүн болж төлөвшинө гэдэг л хамгийн чухал. Энийг арван жилд нь сургаасай. Бидний хажуугаар харахад “хүмүүс” гараад байгаа мөртлөө цаанаа бол тэд араатан шиг зүйл хийж байна. Замаар гарахдаа, хүнтэй харьцахдаа, club-т хөдөөнөөс орж ирсэн залуу хажуугаар гарах гэж мөрлөхдөө гэх мэтээр. Тэгэхээр хамгийн гол нь хүн болж төлөвшөөсэй гэж би боддог.
-Унаган хотынх уу?
-Унаган. Гэхдээ хөдөөнөөс ирсэн хүмүүс нутаг нэгтнээ өөд нь татдаг. Тэгтэл дөчин мянгатынхан яагаад дөчин мянгатаа өөд татахгүй байгааг ойлгодоггүй юм. Дөчин мянгат нь сүйрээд дууслаа. Гэхдээ би хөдөө очоод гурав хоноод л хотоо санадаг. Замын бөглөөсийг, энэ их дуу чимээг, бүсгүйчүүдийн туфлийн чимээг. Би хотдоо дуртай.
-Амьдралаас хэр их суралцаж байна?
-Их сурч байна.
-Сурсан зүйл наснаас чинь ахдаж байна уу?
-Ахдаж байна. Тэр л асуудал байна. Гэхдээ энэ мөнгө биш болохоор сэтгэлд амар байна. Наснаасаа их мөнгө хураачихвал аюултай. Тэгвэл их том машин уначихсан, хажуудаа хамгийн гоё бүсгүй суулгачихсан, түүнийгээ франц, итали дарсаар дайлаад мэдрэл юм шиг явж байгаа байх л даа.
-Ер нь сэтгүүлчид тэр бүр таксигаар яваад байх боломж байхгүй. Хамгийн бага цалин авдаг хүмүүс шүү дээ.
-Үгүй. Таксигаар явах, үнэтэй хоол идэх, машин авах боломж бий.
-Ямар?
-Шудрага бай тэмц тэгээд л болоо.
-Харин ч эсрэгээрээ юм биш үү?
-Юугаараа эсрэг гэж?
-Шудрага байснаараа би цалингаа аваад л явах юм биш үү?
-Би ингэж боддог. Өнөөдөр 5 сая төгрөгөөр худалдагдаад, чиний карьер навс унаад 5 жил мөнгөгүй суух уу, эсвэл сар бүр цалингаа аваад явах уу? Хүмүүс өнөөдөр хууртаад л хэдэн төгрөг авдаг байх. Гэвч тэр хэзээ ч, юу ч болохгүй.
-Хэрвээ аль нэгэн телевиз чамд илүү мөнгө амлавал?
-Би бол 25-р суваг телевизийн школтой, эндхийн бүтээгдэхүүн. Би тийм муу хүн биш. Эндээс их юм сурдаг. Тийм болохоор би тийм амар явахгүй байх.
-Чи юунд зорьж байна? Ларри Кингэд үү, Опрад уу?
-Би сайхан амьдралд зорьж байна. Магадгүй хорин жилийн дараа хэн нэгэн Опрад уу, Ларри Кингэд үү, Алтантүрүүд үү гэж асуух ч юм билүү? Сайхан амьдрах, аз жаргалтай гэр бүлтэй байх гэх мэт. Түүнд л зорьж байна.
-Залуу хүн гэдэг?
-Ер нь залуу байна гэдэг хүнийг жаахан эвддэг зүйл гэж би бодсон. Би их эвдэрхий явсан л даа. Гэхдээ тийм аймшигтай биш. Хичээлээ таслаад, хааяа найзуудтайгаа доргичихдог ч юм уу тиймэрхүү байдлаар. Гэмгүй. Гэхдээ заавал алдаж байж ойлгоно гэдэг бол их том алдаа гэж боддог. Тэгээд би яг нэг жилийн өмнөөс Алтантүрүүг цэгцэлж эхэлсэн. Алтантүрүүгийн дотор гал зууханд байх ёстой плитка нь том өрөөнд ч юм уу, том өрөөний шүүгээ нь гал зуухандаа байсан. Би одооноос байр байранд нь оруулж байгаа.
-Цаашдаа боловсролоо яаж ахиулъя гэж бодож байна?
-Надад одоо сурах зүйл их байна. Нэг талаасаа. Нөгөө талаасаа би олон айлд хонож, олон хүнтэй танилцана гэдэг маш их боловсрол. Энэ бол хаанаас ч олж чадахааргүй боловсрол гэж би боддог. Магадгүй олон ном уншсанаас илүү. Яг боловсрол гэвэл гадагшаа явах сонирхол надад тун их байгаа. Гэхдээ энд сурах зүйл их байна. Олон телевиз байгуулагдаад энэ өрсөлдөөн дунд амьдрах их гоё байна. Өрсөлдөөн дунд хүчтэй өрсөлдөгч байна гэдэг их чухал. Ганц зарчим бол ялалт биш. Хүчтэй өрсөлдөгч байхыг л хүсдэг. Бусдын өмнө нүүр бардам зогсох бусдыг айлгадаг байна гэдэг чухал. Ялалтыг бол ямар ч замаар олж болно шүү дээ. Тиймээс би эндээ жаал сурч байгаад яваандаа бол гадагшаа гарна аа.
-Баярлалаа. Манай сайтанд зочилсонд.
-Би сонин, телевизэд ярилцлага өгөхгүй байгаа. Гэхдээ би танай сайтад ярилцлага өгсөндөө их баяртай байна.
Ярилцсан О.Ариунбилэг