-Зам тээврийн ослоос болж зургаан хүн амь насаа алдаад байна-
АНУ-ын зүүн хойд нутгийн 20 гаруй мужид байгалийн онц аюултай үзэгдэл болж, их хэмжээний хохирол учруулаад байна. Олон тооны нислэгүүд цуцлагдаж, автомашины зам дээр урт түгжрэл үүссэн билээ. Цас энэ хэвээр орсоор байвал зүүн хойд нутгийн мужуудад онц байдал зарлах бэлтгэл ажлыг эхлүүлэх үүргийг Цагаан ордноос өгсөн талаар CNN агентлаг мэдээллэв.
Ер нь АНУ-ын зүүн эрэг дагуу, Атлантын далайн баруун хэсгээр хурд тунадас, далайн шуурга ихтэй байгаа талаар цаг уурын хүрээлэнгийн мэргэжилтнүүд онцолсон юм. Тус улсын нийт хүн амын 20 гаруй хувь буюу 60 сая иргэдийг нөхцөл байдал хүндрэх юм бол нүүлгэн шилжүүлэх болно гэдгийг Барак Обама мэдэгдэв.
Өнөөдрийн байдлаар их хэмжээний цасыг цэвэрлэх, мужийн захирагч болон хотын захирагч нар иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд хүчний байгууллагад үүрэг даалгавар өгөх зэрэг ажлууд хэрэгжээд байна. Хамгийн их цас орсон нутгуудад цасны зузаан нь 35 см бөгөөд ойрын өдрүүдэд хүйтрэх шинжтэй байгаа юм.
Бостон хотод хамгийн их цас орсон бөгөөд хотын хэд хэдэн газар цахилгаан тасарснаас болж нялх хүүхдүүд хүндхэн байдалд байгаа аж. Үүнийг хотын захирагч нь анхааралдаа авч, эмнэлэгт хүүхдүүдэд зориулж тусгай орчин бүрдүүлсэн байна. Үүнээс гадна хандивын аян эхлүүлж гэр оронгүй иргэдэд халуун хоол, цайгаар хүмүүнлэгийн байгууллагууд тусламжийн гараа сунгасан аж.
Их хэмжээний цас орсон нутгуудаар мэргэжилтнүүд судалгаа хийх үед хот хоорондын замд 85-95 см-ийн зузаантай цас орсон байжээ. Том оврын найман автомашин их хэмжээний цас орсноос болж хот хоорондын зам дээр осол гаргасан бол Рассел хотын нисэх буудал дээр онгоц газардах боломжгүй болтол цас хаяалсан байжээ.
Энэ удаагийн цас нь АНУ-д сүүлийн 100 жилд үзэгдээгүй их цас юм байна. Онц байдал зарласан хоёр муж болох Канзас, Миссурид цагдаа хүчнийхэн өнөөдрийг хүртэл ажилласаар байна. Тэд иргэдэд аль болох гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсаар байгаа юм. Зарим нутгуудаар цас ч гэлтгүй мөндөр хүртэл орсон байна.
Канзас мужийн олон улсын нисэх буудал хараахан хаагдаагүй байгаа ч бүх нислэгийн 90 хувь нь цуцлагдсан. Тиймээс нислэг хүлээсэн иргэд нисэх буудалд хоёр хоноод байгаа аж.
Харамсалтай нь Оклахома болон Небраска мужид тус бүр нэг хүн ослын улмаас амиа алдсан тохиолдол гарсан байна. Цас орсон нийт нутгийн авто зам дээр цас цэвэрлэх техникүүд тасралтгүй ажилласаар байгаа ч өчигдөр цас дахин хаялснаар нөхцөл байдлыг хүндрүүлсэн аж.
Мөн цагдаагийн газарт ослын дуудлага тасралгүй байгаа талаар CNN агентлаг онцолсон. Хамгийн сүүлд 1912 онд АНУ-д иймэрхүү хэмжээний их цас орсон өвөл тохиосон бөгөөд 18 хүүхэд, 57 насанд хүрэгч осгож осголтын улмаас амь насаа алдаж байжээ. Харин өнгөрсөн баасан гарагаас эхлэн орсон цаснаас болж нийт зургаан хүн амиа алдаад байгаа юм.
Өчигдрийн байдлаар Миссисипи болон Алабама мужид онц байдал зарласан. Иргэдийг нүүлгэн шилжүүлэх эсэх нь тодорхой бус байгаа бөгөөд нөхцөл байдал улам бүр хүндрэх шинжтэй байгаа гэдгийг шинжээчид анхааруулсан.
Нийт 200 мянган хүн цахилгаангүй байгаа хэдий ч өчигдөр энэ тоог холбогдох мэргэжилтнүүд багасгаж, 120 мянга болгосон юм. Ойрын өдрүүдэд хүчтэй салхи шуургатай тул юу ч харагдахгүй болно гэдгийг хэвлэлээр иргэдэд хандан сэрэмжлүүлсээр байгаа аж.
Хачирхалтай нь Арканзас мужийн “Литтл-Рок” хотноо 83 жилийн дараа анх удаа ийнхүү цас орсон үзэгдэл болж байгаа юм. Цасан шуурганы улмаас зам дагуу байрлах мод унах, автомашины осол нэмэгдэх, хот хооронд осолдох зэрэг хүндрэлүүд аврах багийнханд багагүй бэрхшээл болж буй. Өчигдрөөс эхлэн Род-Айленд, Коннектикут болон Массачусетс мужуудад замын хөдөлгөөн сэргэж эхлээд байна. Ерөнхий мэдээллээс харахад АНУ-ын зүүн хойд хэсэгт нийт 475 мянган байшин барилга гэрэл цахилгаангүй болсон төдийгүй 2200 орчим олон улсын болон орон нутгийн нислэг цуцлагдаад буй. Гэрэлгүй болсон мужуудад АЦС-уудыг түр хаах шийдвэр гаргасан байна. Харин нийт хохирлын хэмжээг тодорхойлох хараахан болоогүй байгаа гэдгийг албаныхан хэлсэн.
Өнөөдөр цаг агаарын байдал ямар байхтай холбогдуулан мужуудын сургууль, төрийн албаны байгууллагуудыг эргүүлэн нээх, ажилчдыг ажилд нь оруулах эсэхийг шийдэх аж.
Б.Баатар