Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр Төрийн ордоны Их танхимд болсон Иргэний андгай өргөх ёслолоор эхэлж байна. Монголын залуучуудын холбооноос санаачлан Ерөнхий сайдын ивээл дор жил бүр зохион байгуулдаг "Монгол Улсын Иргэний андгай өргөх" ёслолд эх орны ирээдүй болсон 16 настнууд иргэний үнэмлэхээ гардан авч, андгай өргөлөө.
"Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол" энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнөх жилүүдэд Улс тунхагласны баяр буюу 11 дүгээр сарын 26-нд болдог байсан. Харин энэ жилээс Их эзэн Чингис хааны мэндэлсний ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог боллоо.
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн баярын арга хэмжээ гурван хоног үргэлжилнэ. Өнөөдөр мөн Мөнх тэнгэрийн бичиг-2012” үзэсгэлэн Соёлын төв өргөөний Монголын Уран зургийн галерейд 14.00 цагт нээлтээ хийнэ. Харин маргааш Төрийн ордонд "Тэмүүжин-850" маркны нээлт, Монголын үндэсний түүхийн музейд "Чингис хааны өв" үзэсгэлэнгийн нээлт тус тус болох бол Монгол бөхийн өргөөнд хүчит 256 бөх барилдаж, “Шонхор шувууг үндэсний бахархалт шувуу”-гаар залах ёслол болох юм.
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу 11 дүгээр сарын 14-нд Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбааг мандуулах ёслол, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол, Зэвсэгт хүчний 850 албан хаагчийн тангараг өргөх ёслол тус тус болох ба Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордонг нар зөв тойруулж, цэнгүүлэх юм. Мөн үеэр Төрийн ордонд Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, Төрийн одон медаль гардуулах ёслол, хүндэтгэлийн хурал зохион байгуулна. Энэ өдрийн арга хэмжээ "Монгол туургатан” хүндэтгэлийн урлагийн тоглолтоор үргэлжилж, Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын төлөөлөгчдөд зориулсан хүлээн авалт Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдсанаар ойн хөтөлбөр өндөрлөнө.
Дашрамд дурдахад, УИХ-ын чуулганы энэ сарын 8-ны нэгдсэн хуралдаанаар жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон, "Их эзэн Чингис хааны өдөр" хэмээн нэрийдэн тэмдэглэж байхаар тогтсон юм. Энэ өдөр нь бүх нийтээр амрах бөгөөд жил бүр аргын тооллын өөр өөр өдөр тохиох болсон. Харин энэ жилээс эхлэн Бүгд найрамдах Улс тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-нд бүх нийтээр амрахгүй байхаар тус чуулганаас баталсан юм.
Г.Билгүүн