Монголын залуучуудын холбооноос санаачилсан “Паркаа аваръя” хөдөлгөөн өнгөрсөн зунаас эхлээд одоо жаахан намжмал байдалтай байна. Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн яг ямар байдалд орсон талаар тоймлон хүргэе.
Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор 1966 онд Үндэсний соёл амралтын хүрээлэнг байгуулжээ. Тухайн үед уг паркийг байгуулахад улсаас нэг ч төгрөг ороогүй аж. Монголын хувьсгалт залуучуудын холбоо, Болгар, Германы мэргэжилтнүүдийн тусламжаар барьсан байна. Энэ мөнгийг босгох гэж залуучууд олон хоног субботник хийсэн гэдэг. Нийтдээ 35 га газрыг хамарч байгуулсан боловч одоогоор 4.5 га нь зориулалтаараа ашиглагдаж байгаа юм. “Үлгэрийн ордон”, “Төөрдөг байшин” зэрэг томоохон байгууламжууд одоо үгүй болжээ.
Паркийн газрыг бусдад эзэмшүүлэх эхлэл 1998 оноос тавигдсан байна. Тухайн үед “Монтана” компаниас эхлээд хэд хэдэн аж ахуй нэгжид тухайн үеийн хотын удирдлагууд газар эзэмших зөвшөөрөл олгосон гэнэ. “Монтана” компани анх 0.5 га газар эзэмшиж байснаа 4.9 га болгож өргөжүүлжээ. Харин 2005 онд газрынхаа гурван гаг "MCS’’д шилжүүлсэн байна.
Мөн хуучнаар “Туяа” буюу одоогийн “Сөүл” ресторан 2005 онд өөрийн эзэмшил газраа иргэн М.Өнөрболорт шилжүүлсэн тухай мэдээлэл бий. “Сөүл” группын ерөнхийлөгч М.Өнөрболоранх “Чингисхаан” гэх амралт зугаалга, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах бүтээн байгуулалт хийнэ гэж газрын зөвшөөрөл авсан ч сүүлдээ ресторан, зочид буудлын зориулалттай газар авсан болж хувирсан аж. Үүнийгээ “Улаанбаатарт гадныхан орох олигтой буудал ч алга. Тиймээс бид төлөвлөгөөгөө өөрчилсөн" хэмээн тайлбарласан гэнэ.
Одоогийн байдлаар Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газраас “МонУран” компани нэг га, “MCS Hotel” групп гурван га, “Сөүл” ресторан, “Бэгдү” констракшн тодорхой хэмжээний газар эзэмшиж байгаа аж. Дөрвөн жилийн өмнөөс паркийг шинэчлэнэ хэмээн төмөр хашаа татсаны дараа “Бодь” групп зургаан тэрбум 481 сая төгрөгөөр худалдан авсан байна. Тиймээс “Бодь” групп хамгийн том буюу 32 га газар эзэмшдэг. Гэвч өнөөдөр хүүхдүүд ердөө 4.5 га газар байрлуулсан тоглоомон дээр тоглож байна. Нэмж ямар тоглоом барих нь тодорхой биш байгаа бөгөөд харин “Бодь” групп тус газар дээр шинээр зочид буудал барих төсөлдөө 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх тухай мэдээлэл цацагдаад байгаа. Харин “Үндэсний соёл амралтын хүрээлэн”ийнхэн “Дахин дөрвөн гад нь тоглоом байгуулна” гэж буй. Тэгвэл найман га нь л тоглоомтой болох юм.
Харин үлдсэн 27 гаг өөр зориулалтаар ашиглахад бараг бэлэн болсон гэх хүмүүс бий. Зарим нь ашиглаад эхэлчихсэн. Тухайлбал “MCS” группын охин компани болох “MCS Проперти” компани гурван гад нь “Шангре-Ла-Улаанбаатар” олон улсын таван одтой зочид буудал барьж буй. Тэд зочид буудалдаа “Залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх усан сан, үзвэр, үйлчилгээний газар байгуулна” гэжээ. Үүнийгээ паркийн бодлогод нийцэж байгааг дурьдсан гэнэ. Уг 28 давхар барилга дээр 500 гаруй хятад өдий төдий барилгын бригадууд ажиллаж байгаа аж.
“Сөүл” рестораны эзэмшлийн газрыг Төрийн өмчийн хороо өгсөн бол бусдад нь Улаанбаатар хотын захирагч зөвшөөрөл олгосон байна. “Сөүл” ресторанд Төрийн өмчийн хороо зөвшөөрөл өгсөн нь тус объект улсын өмчит байсантай холбоотой аж. Өнгөрсөн намар Монголын залуучуудын холбооноос “Хүүхдийн паркаа аваръя” хэлэлцүүлэг хийх үеэр Нийслэлийн газрын албаны дарга М.Батсайхан “Мон-Уран компани хүүхдийн паркийн газраас зөвшөөрөлгүй барилга барьсныг теннисний холбоо эсэргүүцэн шүүхэд гомдол гаргахад шүүх тус компанийг албадан нүүлгэх захирамж гаргасан. Харин Б.Наранхүү захирал шүүхийн шийдвэр биелүүлэхгүй хэдэн оныг үдсэн бөгөөд хожим Захиргааны хэргийн шүүхээс нэг га газар нь Мон-Уран компанийнх мөн гэсэн шийдвэр гарч шүүхийн шийдвэр өөр хоорондоо зөрсөн гэсэн бол “Мон-Уран” компанийн захирал, УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Манайх ямар нэгэн барилга бариагүй. Зөвхөн компанийн оффис л бий. Харин MCS групп таван одтой зочид буудал барьж байгаа шүү. Мөн “Голомт”ийн Баясгалан эзэмшиж буй газраа өгөх хэрэгтэй. Бусад эзэмшигчид газраа өгвөл буцаахад татгалзах юм алга. Харин ч бидэнд боломж олговол манай компани 10 жилийн турш хүүхдүүдийг үнэгүй тоглуулах боломжтой” гэж мэдэгдсэн юм.
“MCS hotel” группын салбарын гүйцэтгэх захирал Даваа-Очир “Манайх албан зөвшөөрлийг нь аваад үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар олон улсын элч, төлөөлөгчийг хүлээж авч үйлчлэх таван одтой зочид буудал барихаар төлөвлөөд 300 сая ам.доллар зарцуулсан” гэжээ.
Ж.Баярсайхан