Энэ жил анх удаа хүүхдүүдээ хаана авч очиж баярлуулдаг юм билээ гэж “толгой өвдөлгүй” хүүхдийн баярыг сайхан тэмдэглэлээ. Шинэ оны босгон дээр Шинэ гэр төслийн Вива Сити хороололд манайх 4 ам бүлээрээ нүүж орсон юм. Өдийг хүртэл айлын байр түрээслэж явсан манайх гэдэг айл өөрийн гэсэн орон байртай, тэр дундаа бүрэн тавилгатай шинэ орон сууцтай болоод тун ч сэтгэл хангалуун байгаа.
Гудамж засварын ажил дуусаагүй, машины зогсоолын хомс гээд хаа газрын шинэ хороололд байдаг бага сага асуудлууд байсан ч зуны хэдэн сардаа засаад намар гэхэд дуусах байлгүй гэж бодож явтал гадаа урь оруут ажил “буцлаад” М-Си-Эс Проперти компанийнхан хүүхдийн баярын өмнө бүгдийг жин тан болгож, хорооллын маань нээлт боллоо. Нээлт гэж тууз хайчлаад өнгөрсөнгүй ёстой нижгэр сайхан наадам боллоо. Хорооллын маань дунд дөрвөн усан оргилуур бий, тэдгээрийн хамгийн сүрлэг, гоёмсог нь болох Мандухай хатны баримал бүхий хөгжимт оргилуурын нээлтээр баяр эхэллээ. Нээлтэнд цэцэн Мандухай хатан “өөрийн биеэр” морилж иржээ.

Ардын жүжигчин, төрийн соёрхолт Н. Сувд, ардын жүжигчин, төрийн хошой шагналт Н. Жанцанноров нарын ерөөл бэлэгдэл дүүрэн сайхан үгсийн хамт усан оргилуур тэнгэр өөд цацарч, хурсан олны уухайн түрлэг Вива Сити хорооллын жаврыг үргээлээ. Улаанбаатар хотын ганц гэж хэлж болох “явган гудамж” Вива Ситид бий.
Нэг километр гаруй үргэлжлэх худалдааны гудамж энэ өдөр хүүхдийн баяр хөөрөөр цалгилж байна. Тэд гудамжаар алхах үлгэрийн баатруудтай зургаа татуулж, улаан хамарт алиалагчийн урлаж өгсөн бөмбөлгөн нохой, туулайгаар наадангаа амтат мөхөөлдөс, алим жимс гээд аль дуртай амтатнаа зооглож баяр хөөр нь багтаж ядан гүйлдэнэ. Гудамжны циркийн үзүүлбэрүүд, цэрдээр зураг зурах тэмцээн, удирдлагатай машины уралдаан, унадаг дугуйгаар уран жолоодох тэмцээн гээд энд ч нэг саатмаар, тэнд ч нэг очмоор оргиод манай 2 хүүхэд лав нэг дор тогтож чадамгүй догдолжээ. Аав ээжүүд ч нүд хужирлаж, сонжиж сонирхох зүйл энд бишгүй байлаа.

Зоогийн газрууд, дэлгүүр, кафе гээд худалдааны гудамжийг хөвөөлөх олон үйлчилгээний газруудын ихэнх нь энэ өдөр үүдээ нээжээ. Аdidas, Reebok, Uniqloгээд дэлхийд алдартай брэндүүд нэр хаягаа байршуулж, нээхэд болсон харагдана. Үүрэн холбооны операторууд, үндэсний хоолны Номадс сүлжээ, Айриш Паб гээд олон газрууд Вива Ситид үйл ажиллагаагаа явуулахаар болжээ. Энэ зуны турш энд хөл хөдөлгөөн ихтэй, олон сайхан арга хэмжээ болохоор дуулдана билээ. Улаанбаатар хотод маань Шинэ гэр төсөл нэгэн шинэ өнгө зүс, шинэ соёл авчирчээ. Вива Ситигийн гудамжнаа алхахад эгээ л өндөр хөгжилтэй Европын хотуудад ирсэн шиг санагдана.

Хүүхдүүд маань энэ удаад ийм сайхан баяр хөөрөөр дүүрэн 6 сарын 1-нийг өнгөрүүлсэнд би хувьдаа сэтгэл хангалуун байна. Вива сити залуусын хороолол, тиймдээ ч хүүхэд, нялхас олон. Жил бүр хүүхдийн баярыг энд ингэж зохион байгуулж байгаасай гэсэн бодол тээсээр бид гэртээ орлоо.