Нийслэлдээ томоохон бүтээн байгуулалтад тооцогдох Клиникийн нэгдүгээр амаржих газрын барилга угсралтын ажил дуусч холбогдох хүмүүст өнгөрсөн долоо хоногт түлхүүр гардуулах ёслолын арга хэмжээ болсон. Энэ барилга дээр хяналтын инженерээр ажилласан нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын инженер Ч.Ганчөдөртэй уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.
-Олон хүний хүлээж байсан нэгдүгээр төрөхийн барилгыг хүлээлгэж өглөө. Энэ барилгын бүтцийн талаар тодруулаач?
-Клиникийн нэгдүгээр амаржих газрын өргөтгөл бол монголдоо анх удаа, хамгийн орчин үеийн технологиор баригдсан төмөр бетон карказан барилга. Барилгын ажил 2011 оны долоодугаар сард анх эхэлсэн. Зоорийн болон техникийн давхартайгаа нийлээд зургаан давхар барилга. Ингээд жил зургаан сарын хугацааны туршид баригдаж саяхан түлхүүр гардуулах ажиллагаа болсон. Энэхүү төрөхийн өргөтгөлийн барилгын төсөвт өртөг бол арав гаруй тэрбум төгрөг. “Бороо гоулд” компанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр монголд ийм сайхан сүүлийн үеийн эмнэлэг баригдсанд сэтгэл хангалуун байгаа. Энэ бол эхчүүдэд барьсан том бэлэг юм.
-Эмнэлгийн барилгын зургийг хаана хийсэн бэ?
-Барилгын зургийг нийслэлийн Зураг төслийн хүрээлэн хийж гүйцэтгэсэн. Ажлын гүйцэтгэлийн явцад Зураг төслийн хүрээлэнгийн инженерүүд зургийн дагуу баригдаж байна уу гэдэг дээр байнгын хяналт тавьж ажилласан. Тэгээд ч анхнаасаа нэгдүгээр төрөх болон мэргэжлийн хяналтын газрын холбогдох мэргэжилтнүүд барилгын ажил дээр тал талаасаа санал хүсэлтээ гаргаж, тусгай зориулалтын барилга гэдэг утгаараа технологийн урсгал нь ямар байх уу, аль давхартаа ямар тасгууд нь байрлах уу гэх мэт олон саналыг тусгаж ажилласан. Тухайлбал, цахилгаан шат нь л гэхэд цэвэр бохир нь тусдаа байх, зөөврийнх, дотоод ажилчдын, эмчлүүлэгчийн. Мөн техникийн давхартаа хоолны заалтай, угаалгын танхимтай гэх мэт. Барилгын интерьер зэрэг нь хуучин эмнэлэгтэйгээ өнгөний хувьд ойролцоо байх гэх мэт архетикторын шийдлээр хийгдсэн. Харин эмнэлгийн үүд хэсгийн гүйцэтгэгч компани болох "Цаст констракшн"-ы архетикторын шийдлээр өөрсдийн хөрөнгөөр тохижуулж өгсөн байгаа.
-Барилгын онцлог гэвэл?
-Энэ эмнэлэг маань зөвхөн төрөх эмнэлэг биш. Эмэгтэйчүүдэд зориулсан 100, нярайн 50 ортой сүүлийн үеийн эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмжүүд суурилуулагдан баригдсан байгаа. Тийм учраас эмчлүүлэгчдийн бүх өрөөнд хүчилтөрөгчийн систем тавьж өгснөөрөө онцлог. Хүчилтөрөгчийн системийг Солонгос улстай хамтарсан Ньюком компани хийж гүйцэтгэсэн байгаа. Одоо вакумжуулсан хагалгааны өрөө хийгдэж байгаа. Энэ тусгай хагалгааны өрөөний санхүүжилтыг Эрүүл мэндийн сайдын нөөц хөрөнгөнөөс шийдвэрлэсэн. Эхний ээлжинд ямар ч байсан хоёр өрөөг вакумжуулна. Уг нь анх төлөвлөгдсөнөөр бол дөрвөн өрөө байх ёстой. Холбогдох хүмүүстэйгээ ярилцаад ирэх жил үлдсэн хоёр өрөөний хөрөнгийг улсын төсөвт суулгах байх. Мөн сүүлийн үеийн компьютер томографийн аппарат суурилуулна гэж яригдаж байгаа. Одоо барилга угсралтын ажил дууссан. Харин эмнэлэгт ажиллах боловсон хүчний хувьд манайд дутагдалтай байдаг юм билээ. Энэ барилга маань анхнаасаа эмэгтэйчүүд, эх үрсийн гэдэг утгаараа цонх нь хоёр давхар байсныг сүүлдээ бид ярилцаад гурван давхар шиллэгээтэй болгож өөрчилсөн.
-Таны хувьд томоохон бүтээн байгуулалтын ард гараад сэтгэл өндөр байгаа байх. Хяналтын инженер бол барилга эхлээд байнга л байна биз?
-Тэгэлгүй яахав. Ялангуяа эмэгтэйчүүдэд зориулсан онцгой объект дээр ажиллалаа. Барилга эхэлснээс хойш бүх л үе шатанд өдөр бүр инженер байх шаардлагатай. Карказ цутгалтыг ихэнхдээ шөнөөр авдаг байлаа. Яагаад гэвэл хотын төвөөр том машин явуулахгүй. Нийтдээ 21 удаагийн бетон цутгалтын ажил авсан байдаг юм. Бидний гол ажил бол бетон орц нормынхоо дагуу ирж байна уу, дээрээс нь аюулгүй ажиллагааг хэр хангаж байна гээд бүх ажиллагаанд хяналт тавина.
-Анх эмнэлгийн өргөтгөлийг барьж байхад хэвлэлээр янз бүрийн л мэдээлэл гарч байсан л даа. Тухайлбал, инженерийн шугам сүлжээ нь асуудалтай. Олон жил болсон барилга учраас бохир зэрэг нь хэцүү гэх мэт?
-Инженерийн шугам сүлжээний хувьд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дулаан хангамж хариуцсан хяналтын инженер дор бүр шалгаад явж байсан. Тухайн үед дулаан зэрэг асуудлынх нь шийдлийг холбогдох газраас зөвшөөрөл авч техникийн нөхцлийг нь тодорхой зааж өгсөн. Тухайлбал, хуучин шугамын гадуур нь шинээр инженерийн шугам болох цэвэр бохир, дулаан татаж өргөтгөсөн гэх мэт ажлууд хийгдсэн. Өөр хүндрэлтэй зүйл гэвэл барилгын материалын үнийг өсөлт бага зэрэг нөлөөлсөн.
-Монголд орчин үеийн шийдлээр улсын нэг сайхан бүтээн байгуулалт хийгдлээ. Үүнээс гадна ийм эмнэлэг бий юу?
-Нэгдүгээр амаржих газрын энэ барилга маань улсын гэдэг утгаараа анхны сүүлийн үеийн шаардлагад нийцсэн эмнэлэг гэж болно. Монголд үүнээс гадна хувийн ''Гурван гал" эмнэлэг яг үүнтэй адил орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг юм билээ. Бид барилгын дотоод засал эхлэхэд холбогдох бүх хүмүүстэйгээ "Гурван гал" эмнэлэг дээр очиж танилцсан.
-Эмнэлгийн барилгын материалуудыг хаанаас нийлүүлсэн бэ?
-Бид анхнаасаа үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжье гэсэн бодлого барьсан. Тухайлбал, Эрлийн тоосго, Дарханы төмөрлөгийн арматур, Хөтөлийн цемент, Пирмид Индастригийн хөөсөнцөр гэх мэт. Ер нь бол барилгын араг бүтэц нь дотоодын үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүн орсон.
-Ер нь эмнэлгийн хэрэгцээ бол маш их байгаа. Цаашдаа анхаарч ажиллах санаа юу байв?
-Тийм бодол төрсөн. Одоо энэ нэгдүгээр амаржих газрын барилгын давхар хоорондын өндөр нь арай намхан болсон. Удахгүй хоёрдугаар төрөхийн барилга барих гэж байгаа. Тэр барилгын зургийг хийж байгаа архетиктор н.Сүхбаатар гэдэг хүн надтай ирж уулзсан. Ер нь зураг зохиож байгаа хүмүүс зарим зүйлийг нарийн зааж өгөх шаардлагатай санагдсан. Тухайлбал, эмнэлэгт зориулсан хулдаас стандарт шаардлага нь ямар байх уу, хүрээ мод буюу белинтус гэх мэтийг зураг дээр тусгаж өгөх ёстой юм билээ. Ингэж төсөвтөө тусгаагүй учраас бид сүүлийн үеийн технологи ийм болсон гээд шаардлага тавихаар гүйцэтгэгч компанид жаахан хүндрэл үүсдэг юм билээ. Яагаад гэхээр төсөв, зураг дээр тусгагдаагүй болохоор нэмэлт хөрөнгө гаргах болдог. Мэдээж гүйцэтгэгч газар бол зургийн дагуу л хийнэ шүү дээ. Мөн эмнэлгийн зориулалттай хаалга, өвчтөнүүд коридороор түшиж явах бариул гэх мэт анхаарах зүйл их байсан. Тэгэхээр цаашдаа манай зураг, төсөв хийж байгаа хүмүүс ялангуяа тусгай зориулалтын барилга дээр тал талаасаа сууж сайн ярилцаж байгаад хийх хэрэгтэй юм билээ.
О.Жаргал