PC тоглоомын газарт тавих хяналтын талаар Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч Ц.Жаргалмаагаас дараах асуултад хариу авлаа.
-Нийслэлд интернет тоглоомын газар цөөнгүй бий. Эдгээр газарт танайхаас ямар хяналт тавьдаг юм бэ?
-Цагдаагийн байгууллагынхан интернет, цахим тоглоомын газруудын цагийн хуваарь, насанд хүрээгүй хүмүүсийг хоногоор тоглуулж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Стандарт хэмжилзүйн газраас гаргасан талбайн хэмжээ, агааржуулалт, чийгшүүлэлт зэрэг заалтын дагуу манайх шалгадаг. Стандарт хангаагүй болон цагийн хязгааргүй, хоногоор тоглуулж байгаа газруудад арга хэмжээ авч байгаа. Харин энэ төрлийн бизнест тавих хяналт сул байна.
-Интернет, PC тоглоомын үйл ажиллагаа явуулахад хаанаас зөвшөөрөл авдаг юм бол?
-Интернет, PC тоглоомын үйл ажиллагааны журам, стандарт, тооцох хариуцлага гэсэн нарийн заалт бүхий стандарт байдаггүй. Өмнө нь Соёл урлагийн газраас тусгай зөвшөөрлийг олгодог байсан. Тус газраас тусгай зөвшөөрөл олгохдоо компьютер бүрээс 10 мянган төгрөгийн хураамж авдаг байсан. Гэтэл нэгэн төрийн бус байгууллагаас хураамж нь юунд зарцуулдаг нь тодорхой бус байна гэж санал хүсэлт тавин, хураамжийг болиулсан. 10 мянган төгрөг авдаг асуудлыг хүчингүй болгох талаар санал гаргаснаар тэднийх зөвшөөрөл өгөхөө больсон юм. Түүнээс хойш тусгай зөвшөөрөл олгох хариуцсан байгууллагагүй болсон. Аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж болно гэсэн МХЕГ-ын дүгнэлт гардаг болсон. Яахав ИТХ-ын 155 тоот тогтоол гэж бий. Тогтоолд үйл ажиллагаа явуулж байгаа газрын цагийн хуваарь, талбайн хэмжээ зэргийг заасан байдаг.
-Нийслэлд PC тоглоомын газар хэчнээн байна вэ?
-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар нийслэлд 423 интернет, цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байгаа судалгаа гарсан. Үүнээс PC тоглоомын газар нь 297 байсан. Интернет цахим тоглоом, PC тоглоомтой хамтарсан кафе маягаар үйл ажиллагаа явуулах газрууд ч байдаг. Дээрх тоо өнгөрсөн оныхоос 100-аар нэмэгдсэн. Энэ нь зөвшөөрөл олгох, хариуцах газар байдаггүйтэй холбоотой байх.
-Танайхан Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран PC тоглоомын газруудад шалгалт хийсэн. Шалгалтаар ямар зөрчил илрэв?
-Боловсрол шинжлэх ухааны яамнаас санаачилсан аяны хүрээнд нийслэлийн дүүргийн цагдаа нар хамтран өнгөрсөн арваннэгдүгээр сард сургуулийн ойролцоох PC тоглоомын газруудад шалгалт хийсэн. Интернет цахим тоглоомын газрууд янз бүр байдаг. Зарим нь шаардлага хангадаг ч зарим хэсэг нь багтаамж багатай, эсвэл бие засах газаргүй байдаг. Шалгалтаар цагийн хуваарь хэтрүүлсэн 11, хонуулж тоглуулж байсан найман газар байсан. 200 гаруй газарт шалгалт хийгээд насанд хүрээгүй хүнд цагийн хязгааргүй үйлчилж байсан хэд хэдэн газарт арга хэмжээ авсан. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад интернет, цахим тоглоомын хор нөлөө, аюулын талаар лекц уншсан. Мөн шаардлага хангахгүй газрын үйл ажиллагааг зогсооё гэдэг. Цагийн хуваарийн дагуу ажиллаагүй, насанд хүрээгүй хүмүүсийг хонуулсан хүмүүсийг Захиргааны хариуцлагын тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч байна.
Б.Заяа