Навчис шаргалтаж, сэрүү унаанд манай оронд намар хэдийнэ айлчилжээ. Нүүдлийн шувуудын түрүүч буцаж байгаа энэ үед “Монголын шувуу ажиглагчдын клуб”-тэй хамтран дараахь материалыг бэлдлээ.
ЭРТ, ОРОЙ НҮҮХ НЬ ЦАГ АГААР, ИДЭШ ТЭЖЭЭЛЭЭС ХАМААРДАГ
Манай Улсад нийтдээ 485 зүйл шувуу бүртгэгджээ. Тэдний зарим нь нүүж, зарим нь суурин амьдардаг. Шувууны нүүдлийг орон зайн хувьд хол, ойр нүүдгээс шалтгаалж алс нүүдлийн харьцангуй ойр нүүдэллэдэг зүйл шувуу гэж ангилдаг. Үржлийн нутгаасаа өвөлжих нутаг руугаа хүрэхээр алс хол нисэхийг нүүдэл гэдэг. Харин өндрөөс нам газар руу, уулнаас тал хээр нутаг руу ойрхон нүүхийг шилжих гэнэ.
Сибириэс Австрали руу нүүдэллэх хэсэг байхад энүүхэн урд хөршид очоод ирдэг шувуу ч байна. Хөмрөг, дууч, шатан сүүлт гэх мэтийн жижиг төрлийн шувууд түрүүчээсээ нүүдэллэж эхэлжээ. Ер нь есдүгээр сарын дундуур олон зүйл шувуудын нүүдэл ихэсдэг байна. Гэхдээ шувууд эрт, орой нүүх нь цаг агаар болон идэш тэжээлээс хамаардаг аж. Намар цагт жимс, ногоо ид боловсордог учраас зарим шувууд орой нүүдэллэдэг. Харин сэрүүн унаснаар шавьж, хорхой багасахад энэ төрлийн идэштнүүд эрт нүүдэг байна.
ШУВУУД ИХЭВЧЛЭН ОД ЭРХСЭЭР БАРИМЖААЛЖ НҮҮДЭЛЛЭДЭГ
Шувууд яагаад дулаан орныг зорин нисдэгийг судлаачид одоо хүртэл нарийн судлаагүй аж. Гэхдээ тодорхой хэдэн таамаг дэвшүүлсэн байдаг. Нүүдлийн шувуудын үржлийн нутагт идэш тэжээлийн олдоц бага болж, цаг агаар сэрүүсч, ус хөлдөх зэргээс шалтгаалан амьдрах нөхцөл тохиромжгүй болох, зан төрх, генетикийн хувьд намар болохоор хүссэн, хүсээгүй нүүдэг байхаар зохицуулагдсан байдаг учраас шувууд дулаан орон руу нүүдэг гэсэн таамаг дэвшүүлжээ.
Ер нь шувууд тодорхой нэг газар өвөлжөөд тодорхой цагт буцаад ирдэг нь Монголд төдийгүй дэлхийд судлагдсан байдаг. Зарим нэг зүйл шувуудын хувьд өмнөх жил үүрлэсэн үүрэндээ дараа жил нь буцаад ирдэг. Ийм шувуудын тоонд идлэг шонхор, хар өрөв тас, цэн тогоруу багтдаг аж. Судлаачдын үзэж байгаагаар шувууд тодорхой нэг баримжаагаар нисдэг. Энэ баримжаагаа яаж авдаг талаар мөн л нарийн судлагдсан зүйл үгүй ч нэгдүгээрт, од, сараар баримжаалдаг, хоёрдугаарт, генетикийн хувьд удамшсан байдаг, гуравдугаарт, өндөр уулс бараадан нүүх боломжтой гэсэн таамаг гаргадаг байна.
Шувууд ихэвчлэн бүрэнхийгээр нүүдэллэдэг учир од эрхсээр баримжаалдаг нь үнэн байж болох талтай.
ШУВУУДЫН НҮҮДЛИЙН ЗАМ ГЭЖ БИЙ
Шувууд нүүхдээ хаа дуртай газраараа нисээд, хүссэн газартаа очдоггүй юм байна. Дэлхий дээр шувууны нүүдлийн хэд, хэдэн зам байдаг бөгөөд гол замууд нь Австрали Азийн зам, Ази Энэтхэгийн зам, Азиас Америк руу чиглэдэг аж. Харин Монгол орны хувьд нүүдлийн гурван зам байдаг. Энэ нь баруун, төв, зүүн гэж хуваагддаг. Зүүн бүсийн замд Халх, Нөмрөг, Хэрлэн, Онон голын савын зүүн талын нуурууд багтдаг бол төвийн зам нь Туул, Орхон, Сэлэнгэ голын дагуу нүүдэг байна. Харин баруун бүс нутгийн нүүдлийн зам нь Их нууруудын хотгор, Увс нуур чиглэлтэй аж. Энэ нь шувууд ихэвчлэн голын хөндийн сав даган нүүдэгтэй холбоотой юм байна.
НҮҮДЭЛЛЭДЭГГҮЙ ШУВУУД 1000 ГАРУЙ БАЙНА
Нүүдлийн гэсэн тодотголтой хэрнээ нүүлгүй өвөлждөг шувууд манай оронд нэлээд байдаг. Үүнд хун, ангир, алаг шунгаач зэрэг олон зүйл шувуу багтдаг. Нүүхгүй байгаа нь сүүлийн жилүүдийн цаг уурын дулааралтай холбоотой аж. Тиймээс Улаанбаатар хотын орчимд жил бүр 600 шахам ангир өвөлждөг болжээ. Үүнд судалгаа хийхэд тэр орчмын цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус өвөл +17 хэм, зах руугаа +3-аас +5 хэм байдаг нь шувууд өвөлжих боломжтой болжээ.
Мөн Ховдын Чоно харайхын гол, Хар ус нуур, Хяргас нуур зэрэг том голын харз даган өвөлжих шувууд элбэгшжээ. Нүүдлийн шувуунд багтдаг идлэг шонхор шувууны залуу нь төрсөн жилдээ Хятадын Хөх нуур орж өвөлждөг бол бие гүйцэж, идэш тэжээлээ барих чадвартай идлэг шонхор нь эндээ өвөлждөг байна.
Мөн Улаанбаатар хот орчмын нууранд өвөлжиж байгаа усны шувууны тооллогыг “Монголын шувуу ажиглагчдын клуб”-ынхан өнгөрсөн хоёр жил хийжээ. 2011 оны өвөл нийт 26 зүйлийн 1000 гаруй толгой шувууг бүртгэсэн бол өнгөрсөн өвөл 22 зүйлийн 1580 гаруй шувуудыг бүртгэжээ. Тэдгээрээс 300 гаруй нь таван зүйлийн өвөлжиж буй нугаснууд юм байна.
Х.Монголхатан