Эдийн засгийн хямралтай байгаа Европын зарим орнуудын хувьд нөхцөл байдал улам хүндэрсээр байна. Иргэд төсвөө танаснаас болж жагсаал өрнөх болсон. Төсөв хүндрэх тусам иргэдийн амьдрал ахуй уруудаж, ажилгүйдлийн тоо нэмэгдэх зэрэг олон хүчин зүйл тэднийг бухимдуулж байна. Товчхондоо, хүн бүр амь амиа бодож байна.
“Эдийн засгийн хамтын ажиллагаа нурах цагт” нэртэй нэгэн нийтлэл “The Times” сонин дээр өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гарсан. Дээрх нийтлэлд “Эдийн засгийн ашиггүй нь бол юуны төлөө Испани, Грек, Итали зэрэг орнуудад зээл олгох билээ” хэмээж. Санхүүгийн гацаанд ороод байгаа Европын холбоо олгосон зээлийн эргэн төлөлтөд удааширч байгаа зарим орны төр засгийн удирдлагуудад хандан эдийн засгийн бодлогоо өөрчлөхийг зөвлөсөн.
Гэвч Италийн парламентын зүгээс “Санхүүгийн гол эх үүсвэр нь ажилчид. Ажилгүйдэл өндөр байгаа цагт санхүүгийн эргэлт удааширч, сунжирсан хэвээр байна. Үүнийг өөрчлөхийн тулд ажил олгогч талтай Засгийн газар хамтран ажиллах, уялдаа холбоотой байх шаардлагатай байна. Мэдээж төсвийг багасгах нь сайн талтай. Гэхдээ одоо цаг нь биш” гэсэн байр суурьтайгаа илэрхийлсэн.
Гэтэл Европт эсэргүүцлийн жагсаал улам газар авсаар байна. Есдүгээр сараас эхлэн Испанид үйлдвэрчний эвлэлийнхнийг дэмжигчид ажил хаяж, эсэргүүцлийн жагсаалыг хэд хэдэн удаа зохион байгуулсан. Өчигдрөөс уг жагсаал Европыг бүхэлд нь хамарч мэдэх талаар Европын хэвлэлүүдээр мэдээлж байна. Европын холбооны Үйлдвэрчний эвлэл сүүлийн 10 гаруй жилд хийж байгаагүй өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөж байна.
Одоогийн байдлаар Европын холбооны зүгээс явуулж буй эдийн засгийн бодлогод дургүйцлээ илэрхийлж буй жагсагчид Франц, Итали, Герман, Грек, Чех болон Их Британийг хамраад байгаа аж. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр гэхэд Брюссель хотноо эдийн засгийн хямрал, төсвийн хэмнэлт, ажилгүйдлийг эсэргүүцсэн 100 мянга гаруй хүнийг хамарсан жагсаал болсон.
Жагсагчид “Төсвийн зардлыг хязгаарлах нь амьжиргааны төвшинг улам бууруулж, ажилгүйдлийн эгнээг нэмэгдүүлж байна. Бид ажилгүй бол мөнгөгүй” гэсэн яриаг “Euronews” агентлагт өгчээ. Жагсаалд Португаль, Латви, Литв, Польш, Румын, Серб, Ирланд зэрэг орнууд нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Харин Европын холбоо төсвийн хязгаарлалтыг өөр нэг өнцөгөөс тайлбарлахыг хичээв. ХБНГУ-д болсон хэвлэлийн бага хурлын үеэр Европын холбооны санхүүгийн бодит зардлыг тооцоолох албаны төлөөлөгч Андерс Морган “ОХУ-ын зүгээс бидэнд нийлүүлж буй түүхий нефтийн экспортын татварыг өчигдрөөс эхлэн 6.4 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Тиймээс төсвийн хязгаарлалтыг хэдхэн сар хэрэгжүүлэх нь хэн хэнд нь ашигтай бөгөөд хэрэгтэй. Үүнийг бүгд сайн ойлгох хэрэгтэй. Гэхдээ ОХУ-ын нефтийн татвар нэмэгдлээ гээд бид бүсээ чангалж байгаа юм биш. Өөр олон хүчин зүйл уг шийдвэрт нөлөөлсөн” хэмээн мэдэгджээ.
Польш улсаар дамжин өнгөрч байгаа ОХУ-ын нефтийн дундаж татвар 393.8 ам.доллар байсан бол 418.9 ам.доллар болох аж. Энэ талаар “Итар-Тасс” агентлаг мэдээлсэн байна. Европын холбоо аль болох төсвөө багасгах, ажилгүйдлийг буруулах, зээл тусламжаа багасгах, эдийн засгийн хамтын ажиллагааг хурдан шуурхай болгох, АНУ, Азийн эдийн засагтай харилцаа, холбоогоо сайжруулах бодлого явуулж байгаа талаар ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард онцолсон. Түүний хувьд валютын ханшийн зөрүүг хэвэнд нь байлгах, еврог аль болох хэлбэлзүүлэхгүй байх үүрэг хүлээж буйгаа мэдэгдсэн. Гэвч эсэргүүцлийн жагсаал энэ бүхэнд сөргөөр нөлөөлөх болсон талаар ч шүүмжлэлтэй хандаж байгаа гэдгийг цохон тэмдэглэсэн.
Эсэргүүцлийн жагсаал зөвхөн эдийн засгийн сэдвээр өрнөсөнгүй. Учир нь Испанийн Барселона хотын Каталониа мужийн тусгаар тогтнолын баярын ойн жагсаал “Тосон дээр ус” болсон юм. Ойн баярын жагсаалд нийтдээ 1.5 сая хүн хамрагдаж тэд Испанийн Засгийн газрын татварын хуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Дээрх баярын жагсаал урьд өмнө нь болж байгаагүй өргөн хүрээнд болсон. Баярын гэхээс илүүтэй эсэргүүцлийн шинж чанартай жагсаалыг хэвлэлийнхэн “Давхар дайралт” хэмээн нэрлэжээ.
Учир нь Испанийн хязгаарлагдмал эдийн засгийн нөхцөл байдалтай байхад нь каталончууд Мадридийг давхар дарамтанд оруулж байгаа аж. Тэд Мадридаас татварын гэрээг дахин хэлэлцэж, яаралтай туслах арга хэмжээ авахыг шаардсан албан бичиг олны өмнө танилцуулжээ. Тэр ч бүү хэл өнгөрсөн сард каталончууд Испанийн Засгийн газрын татварын ихэнхи хувийг бүрдүүлдэг гэдэг үндэслэлээр Мадридаас таван тэрбум ам.долларын санхүүжилт шаардсан юм. Бодит байдал дээр тэдэнд нийт 13 тэрбум ам.долларын шаардлага байгаа талаар эх сурвалж өгүүлсэн. Гэхдээ Европын орнуудын хямрал, Испанийн өрийн хүнд нөхцөл гээд олон зүйлийг харгалзан үзээд таван тэрбум ам.долларыг шаардсан аж.
Эдийн засгийн хүнд байдалтай байгаа улс орнуудын дунд “RealFactonface” төвөөс нэгэн судалгааг явуулжээ. Уг судалгаагаар олон зүйлийг харуулсан байна. Жишээ нь ХБНГУ-ын эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа ч Европын гол ноён нуруу болсон тэдний хувьд чухам ямар алхам хийвэл ашиг байхыг болоод бусад орнуудад ямар үндэслэлээр дэмжлэг үзүүлээд байгааг олж тогтоохыг зорьжээ.
Судалгаагаар “Европын холбоо санхүүгийн хүнд нөхцөл байдалд хүндрэх тусам задрах аюултай болоод байгаа. Холбоо задрах эсэх нь зөвхөн ХБНГУ-аас шалтгаална” гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Хэрэв энэ хэвээр Европын ихэнхи орны иргэд жагсаал хийсээр байх юм бол нөхцөл байдал бүр ч хүндрэх талаар хэвлэлүүд онцолсоор байна.
Ядахад эдийн засгийн хүнд байдлаас гарах гарцаа олоогүй байхад байгалийн гамшиг Европыг сандаргасаар байгаа талаар “BBC” агентлаг мэдээллэв. Хамгийн сүүлд гэхэд Испанийн өмнөд нутагт болсон үерт 10 гаруй хүн амиа алдсан. Тус улсын гурван томоохон муж үерт хамгийн их хохирол амссан байгаа. Эдийн засгийн хүнд байдал, байгалийн гамшгаас амссан хохирлууд Испани улсыг Итали, Грекээс дордуулж байгаа талаар “Reuters” онцолсон.
Эвдэрч сүйдсэн автозам, төмөр зам, орон сууцны нэгдүгээр давхар, барилга байшингийн цууралт зэрэг аюулгүй газраас иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага гарч буй талаар тус улсын Ерөнхий сайд Мариано Ражой өчигдөр мэдэгдсэн билээ. Тэрбээр “Төсвийн хязгаарлалтыг манай улс ч даган мөрдөх ёстой. Бид санхүүгийн хямралаас гарахдаа ч хамт, унахдаа ч хамт” хэмээн өөрийн улсын “TVE” сувгаар мэдэгдсэн юм.
Б.Баатар