ЭХЭМҮТ-д хүүхдээ үзүүлэхээр Увс аймгийн Давст сумаас ирсэн Ц.Алтан хэмээх эмэгтэй бидэнд хандлаа.
Түүний охины толгой байнга өвддөг, хамраас нь цус гардаг аж. Тиймээс аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн эмч нарын зөвлөлгөөнөөр яаралтай Улаанбаатар явж, ЭХЭМҮТ-ийн мэдрэлийн эмчид үзүүлэхийг зөвлөжээ.
Ингээд гурав дахь шатлалын эмнэлэгт үзүүлэх 13А маягтыг энэ сарын 6-нд хийж өгсөн байна. Тэд өнгөрсөн даваа гариг буюу энэ сарын 10-нд тус эмнэлэгт хандсан байжээ. Эмнэлгээс ямар хариу өгсөн талаар Ц.Алтангаас тодруулахад, Эх, нялхсын эмнэлэгт ирэхэд Мэдрэлийн кабинет ачаалал ихтэй байдаг. Ирэх нэгдүгээр сар хүртэл цаг байхгүй. Яаралтай гэвэл 16.00 цагаас хойш төлбөртэй үзүүлж болно” гэсэн гэв.
-Тэгээд та хүүхдээ үзүүлэв үү?
-Ардаа мал ахуйтай болохоор 15 мянган төгрөг төлөөд үдээс хойш нь үзүүлсэн. Үзсэн эмчийнхээ нэрийг ч санахгүй байна.
-Охин тань эмнэлэгт хэвтэх, нарийн оношлогоо хийлгэх шаардлагагүй байсан хэрэг үү?
-Аймагтаа тархины бичлэг хийлгээд ирсэн л дээ. Эмч үзээд, эмчилгээ бичиж өгсөн. “Аймагтаа очоод хяналтад ороорой” гэхээс өөрийг хэлээгүй. Ямар онош тавьсан, юунаас болсон талаар надад ойлгогдохоор тайлбарлаж ч өгөөгүй гэв.
Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр ирсэн алслагдсан аймгийн иргэн эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл дундуур байгаагаа хэлж байв.
Увсаас Улаанбаатар хүртэл 1500 км, замын зардал нь талдаа 60 мянган төгрөг. Хүүхэд нь 13 нас хүрсэн учир том хүний зардлаар явна. Давст сумаас аймгийн төв ороход 15000 төгрөг. Тэд хот, хоорондын зорчигч тээврийн автобусаар 1637 км зам туулж, 150 мянган төлж Улаанбаатарт ирсэн гэнэ. Дүн өвлийн хүйтэнд хол зам туулж, багагүй зардал гаргаж хотод ирчихээд нарийн мэргэжлийн эмчид санасандаа хүртэл үзүүлэхгүй буцна гэдэг харамсалтай.
“Хүнд өвчтэй хүн бол дугаараа хүлээсээр нүд аних юм байна” гэж түүний ярьсныг буруутгах аргагүй.
Ц.АЛТАНТУЯА: АЛСЛАГДСАН АЙМГИЙН ХҮҮХДЭД ШУУРХАЙ ҮЙЛЧЛЭХ ЖУРАМТАЙ
Энэ тухай тус эмнэлгийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч Ц.Алтантуяад дуулгаж, алслагдсан орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх талаар яагаад арга хэмжээ аваагүйг нь тодруулсан юм.
Тэрбээр, “Манай эмнэлгийн ачаалал эрс ихэссэн. Өнгөрсөн онд Хүүхдийн зөвлөх поликлиникээр 89 мянган хүүхэд үйлчлүүлсэн бол одоогийн байдлаар бид 150 мянган хүүхдэд үйлчлээд байна. Хэдий ачаалал ихтэй дээрхийн адил хөдөө орон нутгаас ирсэн хүүхдэд аль болох чирэгдэл багатай үйлчлэх, боломж байвал ирсэн өдөрт нь, ачаалал ихтэй бол 2-3 өдөрт багтаан үздэг. Энэ нь манай эмнэлэгт шинэ тохиолдол биш, эртнээс яригдсан. Тиймээс хөдөөгийн хүүхдийг 2-3 хоногоос удаан хүлээлгэхгүй тусламж үзүүлэх эмнэлгийн дотоод журам бий.
-Төлбөртэй үзлэгийн талаар тайлбар өгнө үү?
-Ачаалал ихтэй мэдрэл, дотрын зэрэг кабинетаар 16.20 цагаас хойш төлбөртэй үзлэг хийж байгаа гэв.
Ц.Алтантуяа эмч Увсаас ирсэн дээрх хүүхдийн ээжтэй холбогдож, нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, дахин хэвтэж эмчлүүлэх шаардлагатай эсэхийг нь тодруулахаар болжээ.
Э.Энх