Солонгон аашт буюу Т.Анандатай эрүүл хооллолт, хүнсний бүтээгдэхүүний сонголт болон жирэмсний үед хэрхэн зохистой хооллох тухай ярилцлаа. Түүнийг "Солонгон ааштын увдис" фэйсбүүк хуудсыг хөтөлдөг гэдгээр нь олон хүн мэдэх билээ.
-Таныг хоол хийх дуртай, амттай хоол хийдэг гэдгээр олон хүн мэднэ. Өөр ямар хоббитой вэ?
-Би загвар зохион бүтээгч хүн шүү дээ. Долоодугаар ангийн хүүхэд байхдаа л шөнөжингөө сууж 60,70 хувцас хийн, бүтэн коллекц гаргаад, шоу ч хийж явж. Бодсон зүйлээ бүтээх гэж үргэлж л тэмцэж ирсэн юм шиг ээ. Эмээ маань ямар сайн даа “Чи энэ лүдийн хувцас хийхээ хэзээ болих вэ” гэдэг байж билээ. Наадам, цагаан сарын гоёл урладаг уран хүмүүсийн нүдээр миний хийж буй даашинз, өнгө хоршуулж буй мэт нь дэмий санагддаг байсан байх. Энэ хүүхэд материалаар тоглож байна даа гэж хардаг байсан биз ээ.
Гэсэн ч миний эмээ намайг их дэмждэг байсан. Намайг наймдугаар ангийн сурагч байхад тэтгэврийн зээл авч өгөн, би “Есөн эрдэнийн хатад” коллекцоо гаргахын тулд Нарантуул руу торго авахаар явж байж билээ. Би энэ бүтээлээрээ улсад түрүүлж байсан нь хамгийн гоё дурсамжуудын нэг. Эндээс хүүхдээ багаас нь хариуцлагатай болгож хүмүүжүүлэх нь хамгийн чухал юм байна гэдгийг ойлгосон. Тэр үед би "Эмээ минь бүтэн жилийн тэтгэврээ зээлээд өглөө. Дээр нь би торгоор тоглож хэрхэвч болохгүй. Би үүнийг маш нямбай хийж, үр дүн харуулах ёстой" гээд л их хичээсэн. Гэхдээ загвар зохион бүтээнэ гэдэг бол хувийн том амбиц шүү дээ. Тэмцээнд ороод түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа хүний шинж байх.
-Анзаарахад таныг олон хүн жижиг гэлтгүй зүйлд чин сэтгэлээсээ ханддаг гэж дүгнэдэг юм билээ. Энэ нь хоол амттай болоход ч нөлөөлдөг болов уу. Та энэ зан чанараа хэнээс өвлөсөн гэж боддог вэ?
-Хамгийн чухал зүйл бол удам угсаа, генд бий гэж боддог. Зураач, барималч, архитектор, эсгий-зээгт наамалч гээд урлагийн өндөр мэдрэмжтэй хүмүүсийн хүрээлэлд өссөн л дөө. Есөн хүүхэдтэй гэр бүлд би өсөж торнисон. Эмээ өвөөгийнхөө голомт залгаж төрсөн охин нь. Миний өвөө их уран хүн байсан. Эмээ минь бүх зүйлийг нарийн тооцоолж, их нямбай хийдэг хүн байсан юм. Цайны хийц, дээлийн шилбэ товч хадахад ч сэтгэлээ шингээж хийхийг хүүхэд ахуйд минь надад суулгаж өгсөн учраас би аливааг санаандаа хүртэл хийх дуртай. Хүн харах, үнэрлэх, сонсох гээд бүх мэдрэхүйгээрээ аливааг хүртэж, амьдралын баяр хөөрийг мэдэрч амьдрах ёстой юм болов уу.
Гэхдээ би биш бусад хүн намайг нямбай, аливаад сэтгэлээ зориулдаг гэж хэлж байгаа учраас энэ нь миний нэг авууштай чанар юм байна гэж бодож байна. Хүүхэд байхаас л энэ бүхэн надад сууж гэж хэлж болохоор. Эргээд бодоход би маш их гар ажиллагаатай, чимхлүүр, хүнд ажилбаруудыг хийдэг байжээ. Одоогийн 7,8 дугаар ангийн хүүхэд тэгж суух болов уу. Тухайн үед инфлүүнсер, инстаграммын од гэж байгаагүй ч эрт орой хэзээ нэгэн цагт би бусдад нөлөөллөө үзүүлэх л хүн байж. Энэ нь хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэдэг, тэмцэгч байсны үр дүн юм.
Цайны хийц, дээлийн шилбэ товч хадахад ч сэтгэлээ шингээхийг хүүхэд ахуйд минь надад суулгаж өгсөн учраас би аливааг санаандаа хүртэл хийх дуртай.
Хоол, хувцас хоёулаа эмэгтэй хүнтэй салшгүй холбоотой зүйл. Ер нь бүх хүнд хамааралтай, эн тэргүүний хэрэгцээ шүү дээ. Хүн амьдрахын тулд хувцас өмсөнө, хоол хүнс хэрэглэнэ. Гэхдээ эдгээрийг хослуулаад илүү таашаалтай, яагаад бүр гоё амьдарч болохгүй гэж. Энэ боломжийг би одоо л ойлгож эхэлж байна. Өмнө нь би тухай тухайн үедээ л таашаалтай байхад анхаардаг байж. Одоогоор би 17 улсын хоолны фестивальд оролцсон байна. Өөрийнхөө хийсэн давтагдашгүй, үндэсний донж хэв маяг бүхий хувцсаа өмсөн өөр улсаар аялан, хоол хүнсийг нь судалж явна гэдэг тансаг мэдрэмж өгдөг.
Тухайлбал, гаднын улсад явж байхад "аль үндэстний ямар гоё хувцас өмсөө вэ" гэхчлэн гайхшран асуудаг. Энэ мэтээр бусдаас өөрийгөө ялгаруулж мэдрэх мэдээж таатай. Эмэгтэй хүн гоё хувцаслах, донжтой суух ч сайхан. Гэртээ ч, гадаа ч тэр. Гэхдээ энэ нь нүүр амаа будах тухай биш юм. Би зураг авалттай ч юм уу шаардлагатай үед л будалт хийлгэдэг. Бусад үед тэр бүр будаад байх зав ч байдаггүй. Мөн арьсаа амраахыг илүүд үздэг.
-Эрүүл зөв хооллолтын тухай маш их мэдээлэл бий. Магадгүй таны хэрэглэж буй бүтээгдэхүүнийг худалдан авдаг хүн олон бий байх. Та бүтээгдэхүүн болон хамтарч ажиллах байгууллагаа хэрхэн сонгодог вэ?
-Би өөрийн бий болгосон үнэ цэнийг ямар нэг саван, угаалгын нунтгийн сурталчилгаанд үнэгүйдүүлэхийг хүсэхгүй. Түүнчлэн ямар нэгэн компаний дүр төрх болохыг урьтал болгодоггүй.
Хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо генийн өөрчлөлтгүй, будагч бодисгүй, нөөшлөгч ороогүй зэргийг хардаг. Гоо сайхны болон хүнсний олон компани над руу бүтээгдэхүүнээ илгээдэг. Би эхлээд бүтээгдэхүүний танилцуулгыг сайтар уншдаг. Орц найрлагыг судалсны дараа туршиж үзэх эсэхээ шийддэг. Бүтээгдэхүүн сурталчилна гэдэг олон хүний эрүүл мэндтэй холбоотой хариуцлагатай ажил шүү дээ. Сайн гэсэн болгон тийм байдаггүй. Арьсаар дамжин цусанд хорт бодис орох нь илүү уршигтай. Тэгэхээр тухайн гоо сайхны бүтээгдэхүүн хүний биед сөрөг нөлөө үзүүлэх эсэхэд нухацтай хандах хэрэгтэй.
Хамгийн сүүлд гэр бүлээрээ оролцсон Лука бүтээгдэхүүний сурталчилгааг бүтээх үйл явц хүүхэлдэйн кинонд тоглож буй мэт мэдрэмж төрүүлсэн шүү.
Халуун дулаан, өнгөлөг уур амьсгал бүрдүүлсэн нь манай гэр бүлийн амьдралын хэв маягтай таарсан. Байгалийн уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд цэцэгсийг нэг бүрчлэн гараараа хийсэн. 30-40 секундын сурталчилгаа бүтээхэд орж буй үг хэллэг, аялгууг ч оюуны өмч гэж би хүндэтгэн авч үзсэн. Тиймээс тус сурталчилгаанд зориулж “Чингис хаан" хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг тусгайлан аялгуу зохиож өгсөн юм.
Энэ сурталчилгаанд тоглох явцад аливаад чин сэтгэл гаргаж, бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг тодорхойлж чадаж буй энэ хамт олон үр шимээ хүртэх нь аргагүй юм байна даа гэж бодсон. Энэ хэрээр олон нийтэд ч хүрсэн. Сэтгэл гаргах сэдлийг төрүүлж чадсан өгөгдөлтэй, урт настай, гэр бүлийн бүх гишүүний хэрэглээ болж чадахаар бүтээгдэхүүн гэж би хэлнэ. Манай гэр бүл энэ сурталчилгаанд тоглосон дурсамжаа хэзээ ч мартахгүйн адил сэтгэлд үлдэхүйц брэнд байсан учраас бид Лука-г сонгосон юм.
-Эрүүл бөгөөд гоо сайхан байхыг яаж хослуулах вэ. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд энэ тухай асуухыг хүсэж байгаа байх?
-Энд нэг чухал сэдвийг зайлшгүй хэлэх ёстой. Манай эмэгтэйчүүдэд жирэмслэлт болон гэр бүл төлөвлөлтийн талаар ойлголт дутмаг гэдэг нь анзаарагддаг. Би амаржсаныхаа дараа гам барих хугацаандаа энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе гэж бодож байна. Жирэмсэн болоод, хүүхдээ төрүүлэхэд хоол хүнсний мэдлэг асар хэрэгтэй. Жирэмсэн үеийн хооллолт, таргалахгүй байх тухай олон хүн асуудаг. Усан хавантахгүй, ургаа хэвийн жингээр яаж тээх вэ гэдэг чухал.
Жирэмсний үед усан хавантаагүй бол эмэгтэй хүн яг л урьдын адил хөнгөн шингэн байх боломжтой. Хавагнах болон жин нэмэхэд жирэмсний үед эмэгтэй хүн сэтгэл гутралд өртөх магадлал 70-80 хувь нэмэгддэг. Үүнээс сэргийлэх энгийн арга хэлье. Өглөө босоод давсан дээр гишгээрэй. Давс будаа гурил шиг үнэтэй эд биш шүү дээ. Үүний тулд ойролцоогоор 1.5 метр модон хайрцаг бэлдүүлчих хэрэгтэй. Үрийнхээ төлөө, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд эхнэр, нөхрийн аль аль нь санаачилгатай байх ёстой шүү дээ. Өглөө давсан дээр 5-10 минут алхахад:
- хавагнахгүй,
- бөөр давсагны үрэвслээс сэргийлнэ,
- миом үүсэхгүй,
- хий шар бадганыг тэнцвэржүүлэх тустай гэж үздэг.
Дараагийн анхаарах зүйл бол шингэн юм сайн уух хэрэгтэй. Хэрвээ хордлогод орсон бол цагаан гаа, бага зэргийн бурам болон үзэмтэй ус ууж болно. Энэ нь янз бүрийн үнэтэй коктейль уухаас илүү үр дүнтэй. Жирэмсэлсэн л бол хүүхдийнхээ төлөө маш хариуцлагатай байх ёстой. Танай гэр бүл бүл нэмэхээр төлөвлөж буй бол ихийг уншиж судлах хэрэгтэй.
Хүүхэд төрсний дараа ямар хоол хүнс өгөх вэ, шүд нь бүрэн бүтэн, ханиад томуунаас яаж холуур байлгах вэ зэргийг зайлшгүй олж мэдэх чухал. Хүүхдийг анх хоолонд оруулахдаа л анхаарч эхлээрэй. Гэрийнхээ ойролцоох хүнсний захаас шулсан яс авчраад шөл гаргах зэргээр энгийн хэрнээ ашиг тустай аргыг хэрэглэхийг зөвлөе. Үүний чухлыг нөхөртөө ойлгуулж, хамтдаа суралц. Нөхөр маань булууны ясыг хөрөөдүүлээд, хүүхдээ усанд оруулах шөлний ясыг бэлтгэдэг. Үүнийг захаар яваад цуглуулахдаа огт санаа зовдоггүй бас түүртдэггүй. Хоол хүнсний тухай зөв мэдээлэлтэй байх нь зөвхөн жирэмсэн байх үед гэлтгүй насан туршид эрүүл саруул, чанартай амьдрах боломжийг олгоно шүү дээ.
-Хүнсний аюулгүй байдалд ээжүүд их санаа зовдог. Гэхдээ маш их мэдээлэл дунд аль нь зөв бэ гэдгийг ялгахад амаргүй байх нь бий?
-Нийгмийн сүлжээгээр асар олон мэдээлэл хөвөрч байна. Үүнд шүүлттэй хандах хэрэгтэй. Хоол хүнсний талаар баталгаатай мэдээлэл хайж байвал номын дэлгүүр зорьж болно. Жирэмсэн үедээ дор хаяж гурван ном уншчих боломжтой шүү дээ. Би ээж болоход ямар өөрчлөлт гарах вэ, үүнийг яаж давах вэ, надад ямар хоол хүнс хэрэгтэй вэ зэргийг ээж болох бэлтгэл, хоол зүйн чиглэлийн номоос уншиж болох юм. Түүнчлэн та тайван, аз жаргалтай амьдрах ямар боломж байна, яаж өөрийгөө бухимдуулахгүйгээр бусдаас болон өөрөөсөө аз жаргалыг мэдэрч болох вэ гэдэгт шийдэл олоход ном тусалж мэднэ. Өөрийгөө бусадтай харьцуулж хямарч байхын оронд өөрийгөө танихад цагаа зарцуулж болно шүү дээ.
-Та хамгийн сүүлд ямар ном уншсан бэ. Ширээний номоо нэрлээч гэвэл?
-Би ихэвчлэн хоол хүнстэй холбоотой л ном уншина даа. Миний хуурай эгчийн гаргасан “Анхилуун ургамлын увдис” гэж ном бий. Энэ ташрамд хэлэхэд эфирийн охь буюу тосыг зөв хэрэглэвэл тайвшруулахаас гадна эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой. Гэхдээ үүнийг маш сайн судалж байж хэрэглэх хэрэгтэй шүү. Би олон жилийн өмнөөс эфирийн тос хэрэглэж эхэлсэн учраас хоол хүнсэнд хэрэглэх, ууршуулах, үнэртэх болон гоо сайхны зориулалтаар буюу спа, бөмбөлөг болгож яаж ашиглаж болохыг туршиж байна.
Хүний дуртай зүйл гэдэг бол эзэмшсэн мэргэжил, ажил хөдөлмөрөөс илүү хүчтэй. Хүнд маш их урам зориг өгдөг.
Бумбардайг төрөх үед хүүхдийн хооллолтыг тусад нь хуваалцах үнэхээр зав байсангүй. 45 хоолны жортой номоо гаргана, реалити шоунд орно, продюсер хийнэ, лайв, төлөвлөгөөт ажлууд их байсан учир хүүхдээ сайн асрах, хооллоход төвлөрч байсан л даа. Харин энэ удаа төрсний дараа хүүхдэд зориулах асаргаа, сувилгаа, хооллолтын тухай бусдад давхар мэдээлэл өгнө гэсэн бодолтой байгаа.
Үзээд хэрэгжүүлэх боломжтой мэдээлэл, зөвлөгөөг хүргэе гэж бодож байна. Түүнчлэн бүсгүйчүүддээ гэрийн нөхцөлд хүүхдийнхээ хувцсыг угаах саван, өөрөө хэрэглэх бөмбөлгийг хэрхэн хийх тухай мэдээлэл хүргэнэ. Энэ тийм ч хэцүү зүйл биш. Тодорхой хэмжээний химийн мэдлэг хэрэгтэй. Хоол хүнс судалснаар миний химийн мэдлэг давхар тэлж байна. Одоо надад жижиг лаборатори шиг өрөө л хэрэгтэй байна. Одоогоор энэ өрөөндөө багтаж шингэхгүй л сууж байна даа.
-Ажлын дараа гэртээ хариад хоол хийх, эсвэл өдөр бүр хоол хийхэд эмэгтэйчүүд түүртдэг тухай ярьдаг. Гэтэл та олон ажлын хажуугаар янз бүрийн хоол их хийдэг. Төвөгшөөх тохиолдол гардаг уу?
-Би нэг биш бүр олон төрлийн хоол хийх дуртай. Хайртай хүндээ хийж өгөх, буцаагаад үүнийг нь тэр хүн нь ойлгож мэдрэх ондоо л доо. Хэчнээн гоё хоол хийлээ ч түүнийг мэдэрч чадахгүй эсвэл урамтай амталж, хооллохгүй бол нэг хоёр удаа хийгээд л унтрах байх. Мөн заавал хүнд зориулахгүйгээр ширээ засан, хоолоо таваглаад зураг оруулах нь ч надад таашаалтай байдаг. Тэгэхээр хүний дуртай зүйл гэдэг бол эзэмшсэн мэргэжил, ажил хөдөлмөрөөс илүү хүчтэй. Хүнд маш их урам зориг өгдөг. Өглөө босоод цай бэлдэхээс авахуулаад миний хийх дуртай ажил эхэлнэ шүү дээ.
Хүний биологийн хэмнэл гэж бий. Би өдөр унтаж чаддаггүй, өглөө эрт босчихдог. Оройдоо 12 хүргээд унтана. Шөнийн 00-04 цагийн хооронд бөх унтвал нойрны хэрэгцээг хангадаг гэдэгтэй би санал нийлдэг гэхүү дээ. Ажил, сургууль эхлэхээс өмнө өглөөний цай бэлэн байх ёстой. Энэ маш чухал. Хажуугаар нь үр хүүхэд, ар гэрийн ажлаа амжуулна. Эмэгтэй хүн цагийн зохион байгуулалт маш сайтай байж энэ бүхнийг амжуулна, давна шүү дээ.
-Гоо үзэсгэлэнтэй, туранхай, эрүүл байх, сайн ээж, эзэгтэй, сайн ажилтан байх амаргүй. Өөртөө маш олон шаардлага зэрэг тавьчхаад түүндээ хүрч чадалгүй сэтгэл дундуур суугаа эмэгтэйчүүд байвал та юу хэлэх вэ?
-Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэж үг бий. Заавал над шиг эсвэл хэн нэгэн шиг байх гэж өөрийгөө хүчлэх шаардлагагүй шүү дээ. Тэр эмэгтэйд өөрөө ч анзаараагүй сайхан чанар байж л байгаа. Тэрийгээ яаж гэрэлтүүлэх вэ гэдэгт л төвлөрөх ёстой юм болов уу. Магадгүй түүнийг чинь гэрэлтүүлэх бяцхан гал дөл хэрэгтэй ч байж болно. Гэхдээ үүнийг бусдаас хүлээхээс илүү өөрөө оролдоод үзэх хэрэгтэй. Магадгүй миний хийж буй видеог үзээд нэг зууш хийж сураад гэрийнхэндээ амтлуулаад үз. Сайхан үг сонсоход л дараагийнхыг илүү сайн хийх урам орно. Өөрийгөө урамшуулах, сурч мэдэх зүйлс нийгэмд зөндөө бий шүү дээ.
-Гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ? Ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг бол гэж олон эмэгтэйчүүд бодож байгаа байх?
-Би хувцас загварын талын хүн учраас нүүр амаа будахаас илүү тод өнгийн хувцас өмсөх дуртай. Толгойн гоёл, аксессуараар донжийг нь тааруулаад гоёчихдог. Нэг их мөнгөө зараад, гоо сайханд орж явах цаг ч байдаггүй. Миний охин сэрэх юм бол байнгын хөлнөөс зүүгдээстэй л байна шүү дээ. Нялх хүүхэдтэй ээжүүд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Ерөнхийдөө гэр зууртаа л гоо сайхандаа анхаарна. Орой унтахдаа маскаа тавьчихна. Өөрийнхөө хийсэн бөмбөлөгтэй халуун усанд хэвтэж амарна. Би жижиг чимхлүүр юмаар болгочихдог юм. Тусгайлан гоо сайхандаа анхаараад байсан зүйлгүй дээ.
-Ядарсан үедээ яаж алжаалаа тайлдаг вэ. Юунаас эрч хүч авдаг вэ?
-Манай гэр бүл гоё амрах дуртай шүү. Би их ажил амжуулж байна гээд ямбалаад хэвтээд байдаггүй. Ерөнхийдөө байнга л хөдөлгөөнтэй байдаг хүн дээ. Миний хажууд байгаа хүмүүс тайван сууж чаддаг юм болов уу даа гэж хааяа боддог юм. Манай хүн саунд орж, иллэг хийлгэх дуртай. Үнэтэй аппаратад орохоос илүү уламжлалт барианд орох нь илүү таатай санагддаг. Мөн төрөл бүрийн цай уух дуртай. Тайвшруулдаг, бүр ядарсан үед сэргээдэг цай ч бий. Годонтой, булууны яс, борцтой гээд уламжлалт цай ууж их эрч хүч ордог. Миний амралт, алжаал тайлах нь ч идэж уухтай л холбоотой юм байна/инээв/
Тос хайлах их дуртай. Хайлмаг хийх явцад хүний хий шар бадгана, нүх сүх нээгддэг гэдэг. Энэ үйл явцад үнэрлэх мэдрэхгүйгээр дамжин төөнүүр, утлагад орсон дайны нөлөөлдөг. Дээр нь шар тосны үнэр их сайхан, тайвшруулах шидтэй шүү.
-Эмэгтэйчүүд амжилттай байх, ялангуяа дуртай зүйлээ хийн сэтгэл хангалуун амьдрахад юу чухал гэж та боддог вэ?
-Эмэгтэй хүнийг хөглөдөг хүн гэж байдаг гэж боддог. Хажууд байгаа хүн маш их нөлөөлнө. Тухайлбал, миний нөхөр маш загварлаг, торгон мэдрэмжтэй хүн шүү дээ. Дуулахдаа ямар гоё уянгалаг, аялгуулаг өнгө аясыг гаргадаг билээ дээ. Амьдрал дээр ч түүний дайны сайхныг мэдрүүлдэг. Мөн тэр дайны уур хүргэдэг. Төгс хүн гэж байхгүй шүү дээ. Намайг уурлуулах, сэтгэл дундуур байдал гаргах үед би өөрийнхөө хийж буй зүйлийг илүү сайн, бүр давуулж гүйцэтгэж харуулахыг хичээдэг. Ингээд бодохоор тэр хүн намайг урагшлуулж, нэг шат ахихад нөлөөлдөг гэж хэлж болохоор. Магадгүй би өөр хүнтэй суусан бол өнөөдрийн би байхгүй ч байсан юм бил үү.
Бид хутга билүү хоёр шиг биенээ хурцалж чаддаг. Намайг гомдоох үе бий ч эмэгтэй хүн гэдэг утгаар хагартал баярлуулж ч чаддаг. Буцаагаад тэр дайны хариуг хүнээс хүлээж авдаг. Намайг тоо, надад анхаарал хэрэгтэй гэдгээ ч илэрхийлдэг. Ингэж ойлголцож чадаж байж харилцаа үнэн, бат бөх болж, баяр гуниг хосолж ирсэн. Бид хоёр бие биенгүйгээр хэн ч биш юм байна гэдгээ ойлгосон нь хангалттай. Уучилж, тэвчсэн нь илүү амьдралаас сайхан мэдрэмж авдаг юм байна гэж би ойлгосон. Эмэгтэй хүн өөрийгөө хүчирхэгжүүлэх эр хүнтэй учирвал зүсийг олно, эрэгтэй хүн сайн ханьтай учирвал зөв зам мөрийг олдог гэж би боддог.
Миний хань, Зөөсий хоёр нэг өдөр төрсөн нь сонин хувь тохиол. Одоо төрөх гэж буй бидний бага охин маань мөн миний төрсөн өдөр мэндлэх юм. Энэ өдөр маш олон од гарагийн давхцалтай, хүчтэй өдөр. Энэ хугацааг миний ээж товлож, зурхайг гаргаж өгсөн. Бүх зүйлд учир бий. Шалтгаангүй зүйл гэж нэгээхэн ч үгүй гэдэг шүү дээ. Би дурсагдахаар түүх бүтээж, үнэ цэнтэй амьдрахыг хүсдэг. Энэ миний амьдралын зорилго юм.
-Танд төрсөн өдрийн мэндийг дахин хүргэе. Эрүүл энхийг хүсье. Ярилцсанд баярлалаа.
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс