Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Гуравдугаар сарын 16-нд Германы тусгай үүргийн онгоцоор ирсэн 156 хүнд шинжилгээ хийж дууслаа. Үүнээс 4 иргэнд коронавирус илэрлээ. Монголд COVID-19-ийн нийт 10 тохиолдол бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн нь 4 хүний 2 нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй.
Бусад шинжилгээ, тандалт судалгаа үргэлжилж байна. Франц иргэний хавьтал болсон 58 иргэний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Хэнтийд тусгаарлагдсан нэг иргэнд вирус илрээгүй. 3-р сарын 20-нд нэг иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа, шинжилгээ хийж байна.
Д.НАРАНГЭРЭЛ: ТУСГААРЛАЛТААС ГАРСАН ИРГЭД ГЭРТЭЭ ДАХИН 14 ХОНОГ ӨӨРИЙГӨӨ ТУСГААРЛАНА
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Коронавирусийн халдвар дэлхийн 177 оронд бүртгэгдлээ. Испани, Итали, Франц, АНУ, Германд халдвар эрчимтэй тархаж байсан бол өчигдрөөс эхлэн Туркэд халдварын тархалт эрчээ авч байна. Энэ бүхэнд хөл хорио хязгаарлалтын арга хэмжээг өндөр түвшинд авч, хүн бүхэнд шаардлага хүргүүлэх гарсан тохиолдол хариуцлага хүлээлгэх зэргээр хатуу тэмцэж эхэллээ.
ЭМ-ийн сайд өчигдөр ажиглалтын 14 хоногийг гүйцээгээд гарсан иргэд гэртээ дахин 14 хоног өөрийгөө тусгаарлах журам гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүллээ. Ер нь улс орнуудын туршлагаас харахад хүн амын хөдөлгөөнийг хязгаарлах нь өвчнийг тогтоон барих гол нөлөөтэй байна. Тухайлбал Индонезид эхний дэгдэлтийг цурамд оруулаад байтал 9000 хүнийг хамарсан мөргөл хийснээс 100 хүн шинээр халдвар авлаа.
Тиймээс дэлхий дахинд яаралтай хурал зөвлөгөөний цахим хэлбэрээр хийж байна.
ДЭМБ: ИТАЛИД ХОНОГТ 5322 ХҮН ХАЛДВАР АВЧ, 627 ХҮН НАС БАРЛАА
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, ДЭМБ-ын мэдээгээр сүүлийн 24 цагийн дотор COVID-19 халдварын 24247 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 234073 болж, нас баралт хоногт анх удаагаа 1000 давж, нийт 9840 хүн нас барлаа. Дэлхийн улс орнуудын 90 гаруй хувьд халдвар тархлаа.
Итали улсад хоногт 5322 тохиолдол бүртгэгдэж, 627 хүн нас барж, нийт нас баралтын тоо 4032 хүрээд байна. Энэ нь коронавирусийн халдвар хамгийн их бүртгэгдсэн Хятад улсад нас барсан хүний тооноос давсан үзүүлэлт юм.
Нас баралтын хувь нь өнөөдрийн байдлаар Италид 8.3, Иранд 7 байхад Германд бага буюу 0.1 хувьтай байна.
Анх дэгдэлт эхэлснээс хойш Хятад улсад дотоодоос халдвар аваагүй хоёр дахь хоног боллоо. Энэ нь ямарч хүнд нөхцөлийг эргүүлж болдгийг харуулж, улс орнуудад итгэл өгч байна. Коронавирусийн халдвар өндөр настнуудад хүнд тусаж байгаа хэдий ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийн дийлэнхийг 50 хүртэлх насныхан эзэлж байна.
Вирусийн генетикийг дарааллыг тогтоосноос хойш 60 хоногийн дараа анхны хүн 2 хоногийн өмнө вакцины туршилтад орсон нь ШУ-ы өмнө нь тэмдэглэгдэж байгаагүй ололт болж байна.
ЮНЕСКО: ДЭЛХИЙН 124 ОРОНД ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД БҮХ ШАТНЫ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХААЛАА
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа, Коронавирусийн халдвар тархалтаар Италийн дараа өнгөрсөн 24 цагт:
- Германд- 4528
- Испанид- 3494
- Францад- 1617
- Швейцарьт- 1393 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Италид 24 цагийн дотор 627 хүн нас барсан халдвар бүртгэгдсэнээс хойш хамгийн өндөр үзүүлэлт гарсан. Итали улсад үндэсний хэмжээн хөл хорио тогтоосон ч хязгаарлалтын арга хэмжээ хангалтгүй байна гэж үзэж, цэргийн албан хаагчдыг томилж, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавихаар шийдвэрлэжээ.
АНУ-д халдвар авсан хүний тоо бараг 6000 хүрч, БНСУ-д халдвар авсан хүний тоо дахин өсөж өнгөрсөн хоногт 147 хүн шинээр халдвар авч, нас баралт 100 давсан байна. БНХАУ-ын Ухань хотод сүүлийн гурав хоногт шинэ халдвар бүртгэгдээгүй. БНХАУ-ын хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 41 хүн халдвар авсан нь гадаад улсаас ирсэн зорчигчид байжээ.
ЮНЕСКО-гийн мэдээллээр гуравдугаар сарын 20-ны байдлаар дэлхийн 124 оронд үндэсний хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хаалаа.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Улсын хэмжээнд 3025 иргэнээс өнөөдрийн байдлаар 1963 иргэн ажиглалтад байна. 14 хоног тусгаарлагдаад гарч байгаа иргэдийн гэртээ гараад мөн 14 хоног өөрийгөө тусгаарлах зөвлөмжийг улс орнууд өгч байна. Эм, эмнэлгийн хэрэгслүүд тусгай үүргийн онгоцоор ирсэн, өнөөдрийн байдлаар тасалдсан эм, эмнэлгийн хэрэгсэл байхгүй.