Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захира Д.Нямхүү, Өчигдөр 44 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өмнөговьд тусгаарлагдсан нэг иргэнээс вирус илрээгүй. Харин 5-р сарын 3-ны өдөр Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Халдвартай нь батлагдсан хүний тоо 42 боллоо.
Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Коронавирусийн халдвар 215 оронд бүртгэгдэж, 3.9 сая хүн өвчилж, 270 мянган иргэн нас барлаа. 1.3 сая иргэн эмчлэгдэж, 2.3 сая хүн эмчлэгдэж байна. Улсын хэмжээнд 987 хүн ажиглалтад байна. Өчигдөр 72 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Ажиглалтын байранд нэг их эмч, 26 резидент эмч ажиллаж байна.
өнгөрсөн 24 цагт ЭМЯ-ны 119 тоот утсанд 319 дуудлага ирсэн ба гадаадын 2 улсаас 8 монгол иргэн холбогдлоо. АНУ-аас 6, Швед улсаас 2 иргэн холбогдсон. АНУ-аас COVID-19 халдвар авсан нэг иргэн ЭМЯ руу холбогдож зөвлөгөө авлаа. Бусад иргэд халдвараас сэргийлэх, клиникийн шинж тэмдэг эмнэлзүйн талаар зөвлөгөө мэдээлэл авлаа.
Гадаадад байгаа 20 гаруй монгол иргэн коронавирусийн халдвар авснаас 15 нь эдгэрч, ажилдаа орж, ердийн амьдралын хэв маягтаа шилжсэн. Бусад нь гэрийн тусгаарлалтад байна
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эдгэрч гэртээ гарсан иргэдээс хоёр удаагийн давтан шинжилгээ авдаг. Одоогоор 3 иргэн гэртээ гарсан ба хоёроос нь 2 удаагийн шинжилгээ хийхэд вирус илрээгүй, эрүүл болсон. Нэг хүний 14 хоногийн хугацаа болоогүй байна. бусад 10 нь Энхсаран сувилалд тусгаарлалтын 21 хоног нь дуусаагүй байна.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа, Герман улсад шинэ халдварын тоо болон эмнэлэгт хэвтэх хүний тоо буурсаар байгаа ч халдварын 2 дахь давлагаа гарч болзошгүйг анхааруулж байна. Вакцин гараагүй байгаа учир хоёр дахь давлагаа гарах нь ойлгомжтой, харин цаг хугацааны хувьд хэзээ гэдэгт л асуудал байна гэж анхааруулав.
ЭМЯ-ны Газрын дарга Оюунсүрэн, ДЭМБ-аас мэдээлснээр COVID-19-ийн талаар 14188 эрдэм шинжилгээний бүтээл нийтлэгдсэнээс 100 гаруй нь коронавирусийн вакцин бүтээх судалгаа байна. Их Британид халдвараар хагас сая хүн нас барах эрсдэлтэй учир сургууль, цэцэрлэгийг хааж, хөл хориог сулруулж болохгүйг анхаарууллаа.