gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.14
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Кембрижийн хөтөлбөрийг 10 хүрэхгүй орны Засгийн газартай хамтран хэрэгжүүлжээ

Х.Көгершин
Боловсрол
2020-09-02
50
Twitter logo

УИХ-ын нэр бүхий гишүүд Кембрижийн хөтөлбөрийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгох талаар санал гаргаж улмаар лобби бүлэг зохион байгуулснаа өнгөрсөн долоо хоногт зарлалаа. Ингэснээр Кембрижийн хөтөлбөрийн асуудал дахин сөхөгдлөө. 

Дахин сөхөгдлөө гэхийн учир нь Кембрижийн хөтөлбөр Монголын хувьд огт шинэ сэдэв биш. 2010 онд Сү.Батболд Ерөнхий сайд, Ё.Отгонбаяр Боловсролын сайдаар ажиллаж байх үед Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Их Британи Монголын Засгийн газрын хооронд гэрээ байгуулсан. Англи хэл дээр сургалтаа явуулдаг 30 сургууль байгуулна гэсэн шийдвэр гаргасан ч одоогийн байдлаар Монголд БШУЯ-ны харьяа “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн улсын гурав, хувийн 21 сургуульд Кембрижийн хөтөлбөр англи хэл дээр хэрэгжиж байна. 

Энэ талаар тухайн үед Ё.Отгонбаяр сайдын багт ажиллаж байсан Г.Дамдинням гишүүн “Тухайн үед олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрт дүйцүүлсэн Үндэсний хөтөлбөрөө гаргаж ирье гэсэн бодлого хэрэгжүүлэх гэж зорьсон. Үүнд би гар бие оролцсон. Харамсалтай нь 2012-2016 онд энэ ажил завхралын байдал руу орсон. Энэ хөтөлбөр анх хэрэгжиж эхлэхдээ 6-8 жилийн хугацаанд Монголын бүх ЕБС-уудад нэвтрэх төлөвлөгөөтэй байсан. Хэрэгжих боломжтой гэж харж байна. Үүнийг цааш нь хэрэгжүүлье гэж энэ УИХ-ын залуу гишүүд бид нэгдэж байна” гэв. 

Лоббичдын хэлж буйгаар Кембрижийн боловсролын төв нь дэлхий 160 орны 10 мянган сургуульд боловсролын хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа Үндэсний онцлогт тохирсон дэлхийн жишигт нийцсэн боловсролыг түгээн дэлгэрүүлдэг олон улсын байгууллага аж.  

КЕМБРИЖИЙН БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ ДЭЛХИЙН 10 ХҮРЭХГҮЙ УЛСАД ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛСЭН 

Кембрижийн хөтөлбөрийн үнэлгээний олон улсын боловсролын төвийн албан ёсны вэб сайтаас үзэхэд Хойд Америк, Латин Америк, Их Британи, Европ, Сахарын өмнөд Африк, Ойрхи Дорнод ба Хойд Африк, Өмнөд Ази, Зүүн Ази, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутаг зэрэг 160 орны 10 мянган гаруй улсад Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг гэж дурджээ. Гэхдээ дээрх 160 орны төр, Засгийн газартай нь бүгдэнтэй нь хамтарч энэ хөтөлбөрийг тухайн бүс нутагт хэрэгжүүлдэг үү гэвэл бас үгүй.  

Албан ёсны вэб сайтад байршуулсан мэдээллээр Кембрижийн олон улсын байгууллага нь гарын 10 хуруу хүрэхгүй улсын Засгийн газартай боловсролын түнш хэлбэрээр хамтарч ажилладаг байна. Эдгээр нь Казахстан, Египет, Бахрейн, Македони, Монгол, Армен, Лесотогийн Вант улс, Маврикий улс гэсэн орны Засгийн газартай хамтран тухайн бүс нутагт Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж оролджээ.  

СИНГАПУР УЛС КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БҮРЭН ХУУЛБАРЛААГҮЙ

Кембрижийн гэх шинэчлэлийг өндөр хөгжилтэй Сингапурын боловсролоор жишээ авч сурталчилж байна. Сингапур улс Английн колони байсны хувьд хүн амынх нь ихэнх нь англи хэлээр ярьдаг. Гэсэн хэдий ч Сингапур улс Кембрижийн хөтөлбөрийг 100 хувь хэрэгжүүлээгүй. Үнэн хэрэгтээ, Сингапурын сургуулиуд хос хэлээр сургалт явуулж байгаа нь нөгөөх эх хэлний сургалтыг дэмжих зорилготой юм. Сингапур улс нь угсаатны хувьд хятад, малай, энэтхэг гэх гурван зонхилох үндэстнээс бүрддэг. Сингапур үндэстнүүдийнхээ боловсролын хэлний асуудлыг хос хэлний сургалтаар шийдвэрлэжээ. Английн харьяанд байсан энэ улс Африкийн улсуудтай адилаар англи маягийн боловсролын системд хамаарагдана. Гэхдээ энэ улс Африкийн улсууд болон Монголоос нэг зүйлээр маш их ялгаатай аж. Хээл хахууль хамгийн бага орнуудын нэг Сингапур нь “боловсролын шинжлэх ухаан”-ыг бодитоор хөгжүүлж, боловсролын бодлогоо оновчтой тодорхойлж хэрэгжүүлж чадсанаараа олон улсад аргагүй сайшаагддаг юм. 

КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ СУРГУУЛЬД СУРАЛЦДАГ ХҮҮХДЭД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДАЛ ЭНГИЙН СУРГУУЛИЙНХНААС 2.6 ДАХИН ӨНДӨР БАЙНА

Сүүлийн жилүүдэд Монгол улсын хувьд ерөнхий боловсролын санхүүжилтийн бодлого тэгш байдлыг хангахад биш, үр дүн, хариуцлагад суурилсан хандлагад чиглэсэн ч биш, харин тэгш бус байдлыг аажмаар нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжиж байна уу гэж дүгнэж болохоор байна.  

Үүний нэг жишээ нь Кембрижийн хөтөлбөр. 2011 онд анх Монголд Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг тогтоох ажлын үнэлгээнд оролцсон судлаач Питер Муукийн бичсэнээр “Хос хэлний сургууль бүрэн үйл ажиллагаанд ороход нэг суралцагчид ногдох зардал нь энгийн ерөнхий боловсролын нэг суралцагчид ногдох зардлаас 2.6 дахин өндөр байна” гэж тооцоолжээ. 

Түүнчлэн Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудад багшилж байгаа багшийн цалин бусад сургуулийн багш нарын цалингаас 30 хувиар өндөр, хичээл сургалтын материал, лабораторийн сургалтын тоног төхөөрөмж илүү их хангамжтай байгаа нь нийт суралцагчдад ногдож буй дундаж зардлыг тэгш биш болгож байна. Өөрөөр хэлбэл, эдгээр сургуулиудад илүү хэмжээгээр санхүүжилт зарцуулагдаж байгаа нь үлдсэн төрийн өмчийн сургуулиудад ногдох санхүүжилтээс танаж, тэгш бус байдлыг нэмэгдүүлж байна.  

Кэмбрижийн хөтөлбөрийг дэмжих лобби бүлгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Учрал Баянхошуу, Толгойтод суралцаж байгаа хүүхдүүд мөн адил тэгш Кембрижийн боловсрол эзэмших боломж нь бүрдэнэ гэж хэллээ. 

Гэсэн хэдий ч Кембрижийн хөтөлбөртэй эдгээр сургуулиудад сонгон шалгаруулалтаар илүү өндөр оноо авсан хүүхдүүд орж суралцаж байгаа нь суралцагчдыг нийтэд нь жигд амжилттай сургахад чиглэсэн санхүүжилт гэхээсээ илүүтэйгээр авьяастай суралцагчдыг нэг сургуульд хамруулан сургаж, сурлагын өндөр амжилт гаргахыг зорьсон санхүүжилт гэж дүгнэх үндэстэй юм. Онолын хувьд сонгон шалгаруулалтаар эдгээр сургуульд бүх суралцагчид элсэн суралцах боломжтой. Гэвч бодит байдал дээр ихэвчлэн хот суурин газар амьдардаг, дунд болон дундаас дээш түвшний орлоготой гэр бүлээс гаралтай, гадаад хэлний суурь мэдлэг сайтай, тоо болон байгалийн шинжлэх ухааны хичээлүүдэд сайн хүүхдүүд л элсдэг шүү дээ. 

КЕМБРИЖ МАШ ҮНЭТЭЙ ХӨТӨЛБӨР

Кембрижийн хөтөлбөртэй сургалтыг явуулахдаа франчайзинг маягаар тухайн улсаас нь зөвшөөрөл авсан, зориулалтын барилга байшинтай, сертифиттай буюу энэ төрлийн сургалтын явуулах эрх бүхий багштай байх ёстой. Гол тавигддаг шалгуур нь багшаас гадна сургалтын орчинд маш ихээр анхаарал хандуулдаг.   

Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анги дүүргэлт 24-26 хүүхдээс хэтрэхгүй байх, ахлах ангиудад хичээлийн хөтөлбөрийн дагуу хими, физикийн нарийн багаж, бодис бүхий лабораторитой байх шаардлага тавьдаг. Энэ нь маш үнэтэй тусна. 

Манайх Кембрижийн боловсролын үнэлгээний төвөөс зөвлөх үйлчилгээ авсныхаа төлөө төлбөр төлдөг. Үүнийг БШУЯ-ны төсвөөс гаргадаг. 2012 онд 9.7 тэрбум төгрөгийг үүнд зарцуулсан бол 2013 онд 20 тэрбумыг гаргасан гэсэн тоо баримт байна. Жилээс жилд үүнээс ч илүүг төлөх тооцоо бий. Учир нь, Кембрижийн зөвлөх үйлчилгээний төлбөрийг манай улс фунт стерлингээр тооцож хийдэг учраас төгрөгийн ханш унасаар байгаа энэ үед төлбөр нэмэгдэх нь ойлгомжтой болж байна. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан