Хүүхэд Хамгааллын 108 утасны дэргэдэх “Түр хамгаалах байр”-ыг Швейцарын хөгжлийн агентлаг болон Европын холбооны санхүүжилттэй “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсооё” төслийн хүрээнд сэргээн засварлаж, хүлээлгэн өглөө.
Ингэснээр нийслэлийн хэмжээнд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хүлээн авч 24 цагаар түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүрэн цогц хариу арга хэмжээ авах боломжийг нэмж буй юм.
Түр хамгаалах байрыг хүүхдийг аюулгүй тав тухтай байлгах зорилгоор охид, хөвгүүд, нярайн өрөө, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө, тоглоомын өрөө гал тогоо, ариун цэврийн болон оройн ээлжийн ажилтны өрөөг стандартын дагуу тохижуулан нэмэлт камержуулалт, бусад засварыг хийжээ.
Арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, ГБХЗХГ-ын дарга Н.Энх-Амар, Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри (Ph.D), Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны газрын дарга ноён Пьер-Ив Лукас, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Суурин төлөөлөгч Б.Болорцэцэг болон бусад албаны хүмүүс оролцлоо.