“Монголын аугаа хатад амьдралынхаа турш гэр бүл, үндэс угсаагаа хамгаалж иржээ. Чингис хаан төр улсыг үндэслэн байгуулсан бол хатад эмэгтэйчүүд түүнийг нь амьдруулсан юм. Тэр хатад цаг хугацаа, сэтгэл оюунаа хөшөө дурсгал, хот балгад барихад бус, Хаан эцгийнхээ адил гүрэн улсаа байгуулахад зориулсан юм. Тэдний амьдрал тэмцлийг гэрчлэх зүйлс эрт галавын амьтдын ул мөр мэт байсаар байна. Гагцхүү бид түүнийг хайж олохыг, олсныхоо дараа олж харахыг л хүсэх хэрэгтэй”
Энэ бол АНУ-ын Мака лейстрийн Коллежийн профессор, “Нью-Йорк Таймс”-ын өндөр борлуулалттай номын зохиолч, монголч эрдэмтэн Жак Уэтер-фордын “Монголын Их Хатдын НУУЦ ТОВЧОО” номынхоо төгсгөлд хэлсэн үг. 2009 онд уг номын Монгол хэлнээ орчуулж, олны хүртээл болсны дараа Монголын их хатдын тухай, тэдний түүхэнд гүйцэтгэсэн үүргийг харуулсан ном, зохиолууд гарах болсон. Түүхэнд Өэлүн Үжин, Бөртэ Үжин, Есүгэн, Есүй, Хулан хатан, Алага Бэхи, Чэчэйхэн Бэхи, Алалтун Бэхи, Дөргөнэ их хатан, Огул Хаймиш их хатан, Сорхогтани Бэхи, Хотол цагаан гүнж, Самар гүнж, Мандухай сэцэн хатан, Ану хатан... зэрэг хааны удмын болон алтан ургийн өв залгамжлагчийн хатнаар өргөмжлөгдсөн монгол бүсгүйчүүд морь уралдаж, дайнд цэрэг удирдан, шүүхэд хэрэг шүүж, өргөн уудам газар нутгийг захирч, төрийг төвхнүүлж, улсыг удирдах мэргэн ухаанаар байгуулсан гавьяа, гүйцэтгэсэн үүрэг их.
Гэвч өдгөө монголчуудад хамгийн их хүрсэн нь эрдэмтэн зохиолч Ш.Нацагдоржийн “Мандухай сэцэн хатан” роман. Улмаар уг романыг дэлгэцийн бүтээл болгосон нь Мандухай хатныг монголчуудын сэтгэлд гүн бат хоногшуулж чадсан юм. Гэвч Монголын төдийгүй дэлхийн түүхэнд тод мөртэй бусад хатдын түүхийг олон нийтэд сурталчлахад бид юу хийсэн билээ гэж бодоход хүрч байна. Ядаж л эх орон, ард түмнийхээ төлөө чин сэтгэлээр зүтгэсэн жирийн нэгэн оточ, түшмэлийг хүртэл хааны зэрэгт аваачин мөнхөлж, сурталчилж чаддаг солонгосчуудаас сурах зүйл их.
Гэвч өдгөө монголчуудад хамгийн их хүрсэн нь эрдэмтэн зохиолч Ш.Нацагдоржийн “Мандухай сэцэн хатан” роман.
Зүгээр л нэг савангийн дуурь мэт боловч, судалгаанд тулгуурлан түүхэнд нэр нь бичигдсэн хүмүүсээ тэд киногоор дамжуулан баатар болгож, хойч үедээ таниулан хоногшуулж байгаа жишээг бид өдөр бүр зурагтад “уяатай” байдаг телевизийн цувралуудаас нь хардаг. Гэтэл бид хийсэн дорвитой зүйлгүй хэрнээ хүний бүтээснийг шоолж суух. Ийнхүү хадуурах болсон учир нь Монголын их хатдын түүхийг өгүүлсэн уран бүтээл гарын таван хуруунд л багтах цөөхөн байгаатай холбоотой. Сүүлийн үед Монголын зарим зохиолч болон түүхчид хааны удмын хатдын талаар ном, зохиол бичиж, хэвлүүлсэн.
Тэднээс зарим нь дэлгэцийн бүтээл болоод буй. Тухайлбал, зохиолч Б.Шүүдэрцэцэг Ану хатан болон Хотол цагаан гүнж романыг бичин хэвлүүлсэн юм. Улмаар Ану хатан роман дэлгэцийн бүтээл болж, монголчуудын хүртээл болсон бол, Хотулун гүнжийн тухай кино төслийг “Шүүдэр” продакшн мөн хэрэгжүүлж байгаа аж. Түүнээс гадна зохиолч Б.Сарантуяа “Сорхугтани хатан”, “Самар хатан”-ы тухай роман бичсэн нь Монголын номын зах зээлд амжилттай борлуулагдан, уншигчдад хүрч чадсан. Тэгвэл тэрбээр энэ сарын 2-нд Их Юань улсын төгсгөлд амьдарч асан Юньнаны захирагч Базарбарам вангийн охин Агай гүнжийн тухай өгүүлэх “Тогосын цөс” романаа гаргасан сайхан мэдээ байна.
Тэгвэл тэрбээр энэ сарын 2-нд Их Юань улсын төгсгөлд амьдарч асан Юньнаны захирагч Базарбарам вангийн охин Агай гүнжийн тухай өгүүлэх “Тогосын цөс” романаа гаргасан сайхан мэдээ байна.
Юань улсыг түлхэн унагасан улаан алчууртны бослого ид дэгдэж асан тэр цагт Агай гүнжийн эцэг Базарбарам вантан бээр үр удам үндэс угсааг эрхэмлэгч алтан ургийн зөрчиж болохгүй цааз хязгаарыг алхаж нэгэн шийд гаргасан байдаг.
Тэр нь Юань гүрний баруун өмнөд хилийг хамгаалахын төлөөнөө улаан алчууртныг хавсран дарсан Дали нутгийн захирагч харь үндэстэн Дуань гүнийг дэргэдээ тогтоон барихын тулд хайртай охин Агайгаа богтлон өгөх шийдвэр байжээ. Үе улиран захирч ирсэн дээдсийн зарлигт Юньнаныг түймэрдэх их аюулыг сөргүүлж тавьсан цурмын галыг асаах цучил болон очсон Агай гүнжийн талаар уг бүтээлд өгүүлэх аж.
“Агай гүнжийн тухай хятадын зохиолч Гуо Мороугийн ижил нэрт жүжиг, мөн Шанхайн театрт тавигдсан Агай хатан нэртэй дуурь байдаг юм байна. Гэвч миний хувьд тэдгээрийг нүдээр үзэх боломж тохиогоогүй агаад түүхэн эх сурвалжуудыг үндэслэн монгол зохиолчийн үүднээс Агай гүнжийн түүхийг уран зохиолын хэлнээ буулгахыг зорилоо” гэж зохиолч Б.Сарантуяа цахим хуудсандаа бичжээ. Уран зохиолын эдгээр роман, уран сайхны киноноос гадна судлаач Ч.Содбилэг Их Юань гүрний үед хатад эрх мэдлийн гол учгийг атгаж, хөвгүүдээ хаан сэнтийд өргөмжилж, ордны зөрчил тэмцэл, гүрний ирээдүйн хувь заяаг тодорхойлж байсан байдаг.
Тиймээс хөвгүүдээ Их хааны сэнтийд залж бараг Юань гүрэн оршин тогтносон бүхий л хугацаанд эрх мэдлийн өндөрлөгт байсан Хөхчин, Даги, Ки хэмээх гурван эх хатны түүхээр төлөөлүүлж, тухайн цаг үе, олон хатад, татварууд, түүхийн үйл яв дал, эрдэм соёл, ёс заншлыг тайлбарлахдаа зөвхөн түүхэн үнэнийг тодруулахыг уг номонд өгүүлсэн байдаг. Түүхийн үнэнийг судлан, өнөө үед утга зохиолын томоохон бүтээлүүдийг бий болгож, нийтийн хүртээл болгож байгаа эдгээр зохиолчид л их хатдыг сурталчлан таниулах үүргийг хүлээж байна. Харин бусад урлаг соёлын байгууллага юу хийж байна вэ?
Ану Ганхуяг
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ