Хууль зүйн дотоод хэргийн яамны харьяа Дотоод хэргийн их сургуулийн тухай хүмүүсийн мэддэггүй 10 баримтыг хүргэж байна.
1. Таны төсөөлснөөс том сургууль
Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль нь 10 бүрэлдэхүүн сургуультай. Сургалтын төлбөрийг төрөөс төлдөг, суралцсан хугацаа нь төрийн тусгай албанд ажилласан жилд орж, цэргийн алба хаасанд тооцогдож, төгсөөд цагдаагийн дэслэгч цолтойгоор ажлын байранд томилогддог.
- Удирдлагын академи
- Ахисан шатны боловсролын сургууль
- Цагдаагийн сургууль
- Хилийн албаны сургууль
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль
- Онцгой байдлын сургууль
- Ахлагчийн сургууль
- Эрх зүй, нийгмийн ухааны сургууль
- Шинжлэн магадлахуйн институт
- Ахлах сургууль
Нийт 500 гаруй багш, алба хаагч, ажилтнууд болон 3500 гаруй сонсогч, оюутантай үйл ажиллагаагаа явуулж байна.
2. Тус их сургуульд шинээр элсэн суралцаж буй элсэгчид нэг сар Цэргийн анхан шатны хээрийн сургалтад хамрагдаж, Цэргийн тангараг өргөдөг. Сонсогчид эхний хоёр жил дотуур байранд байрлан суралцдаг. Үнэхээр урт хугацаанд хамт байдаг болохоор сонсогчид хоорондоо нэг гэр бүл шиг л дотно байх нь аргагүй.
3. Нэгдүгээр дамжаанд орсон цагаасаа л сонсогчид цагаан сар, наадам, шинэ жилийн баяраар амардаггүй. Учир нь тэд цагдаагийн байгууллагад нэмэлтээр үүрэг гүйцэтгэдэг.
4. Тус их сургууль “Цагдаагийн ажил-Эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн бус бакалаврын боловсролтой иргэдэд зориулсан мэргэшүүлэх хоёр жилийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа. Товчхон тайлбарлавал өмнө нь авсан бакалаврын боловсролоо ахиулж, гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, илрүүлэх энэ чиглэлийн мэргэшсэн алба хаагчид болж гарах бүрэн боломжтой.
5. Дотоод хэргийн их сургууль дэргэдээ усан бассейн, аврах, эрэн хайх дасгал, сургалт хийх гүний шумбалтын бассейн барьж, удахгүй ашиглалтад ороход бэлэн болсон.
6. Дотоод хэргийн их сургуулийн фэйсбүүк хуудас бусад их, дээд сургуулиудаас хандалтаараа нэгдүгээрт ордог.
7. Сургуулийн "ах нар" төгсөөд дүү нартаа хувцсаа өгдөг нь тэдний ойр дотно байдал, сонсогчдын дунд тогтсон "уламжлал"-ыг илтгэнэ.
8. Элсэн орсон эмэгтэй сонсогчид эрэгтэй сонсогчидтой адилхан үүрэг гүйцэтгэдэг. "Эмэгтэй" гэж авч үзэх асуудал энд байдаггүй. 100/5 хувь орчим л эмэгтэй сонсогч байдаг бөгөөд тэднээр бахархахгүй байх аргагүй.
9. Сонсогчид зун нэг сар, өвөл 14 хоног амардаг.
10. Их сургуулийн орчин маш цэвэрхэн бөгөөд Монгол Улсад хотхон хэлбэрээр хөгжиж буй анхны сургууль юм. 3000 сонсогчийн хичээлийн төв байр болон 850 сонсогчийн байр, номын сан, спорт цогцолбор, сургалт-дадлагын төв зэрэг барилга байгууламж бүхий сургалтын таатай орчинг бүрдүүлж байгаа нь тус сургууль “Оюутны хотхон” хэлбэрээр хөгжих нөхцлийг хангасан. Өнөөдөр сонсогч, оюутнууд суралцах, амьдрах ая тухтай орчинд байрлаж, төрийн тусгай албаны эрдэм ухаанд шамдан суралцах бүхий л боломж бүрдсэн байна.