gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Чимэгэ бичээч" системийг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөд туршилтаар ашиглана

Д.Лутбаяр
Нийгэм
2020-10-01
141
Twitter logo

Монгол хэлний дуу яриаг бичвэр болгон хувиргадаг “Чимэгэ бичээч" системийг ачаалал ихтэй зарим шүүхэд шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөд туршилтын журмаар ашиглаж эхэлнэ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагууд өнөөдөр “Чимэгэ” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, монгол хэлний дуу, яриаг бичвэр болгон боловсруулдаг “Чимэгэ бичээч” системийг шүүхэд нэвтрүүлэх талаар санал солилцлоо. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар “Эхний ээлжид нийслэлийн ачаалал ихтэй зарим шүүхэд шүүх хуралдааны нарийн бичиг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөд “Чимэгэ систем-ийг туршилтын журмаар ашиглаж үзэх санал тавьсан юм. “Чимэгэ” ХХК-ийн удирдлагууд энэхүү саналыг хүлээн авч, ойрын хугацаанд “Чимэгэ систем”-ийг шүүхэд туршилтын журмаар нэвтрүүлэх тохиролцоонд хүрлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Монгол Улсын шүүхэд мэдээлэл, технологийн дэвшлийг нэвтрүүлж, иргэдэд шүүхийн үйлчилгээг ойртуулах, хурдан шуурхай хүргэхэд технологийн дэвшлийг ашиглах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгааг онцлов. “Чимэгэ” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Бадрал “Хуулийн салбарт протоколын систем их хэрэгтэй байдаг. “Чимэгэ систем”-ийг шүүх хуралдааны үед туршиж үзэх боломжтой. Олон улсын арбитрын шүүхэд бол дуугаар хөрвүүлдэг систем нэвтрүүлсэн туршлагууд байна. Бид ч нийгмийн хариуцлагын үүднээс “Чимэгэ систем”-ийг шүүхэд нэвтрүүлж, шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах сонирхолтой байна” гэлээ. Тэрээр “Чимэгэ систем”-ийг танилцуулж, монгол хэлний дуу яриаг хэрхэн бичвэр болгон хувиргаж байгааг сонирхуулав.

Эх сурвалж: Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан