Дроноор авсан гэрэл зургийн уралдааны оны шилдэгээр Австралийн гэрэл зурагчин Жим Пикотын авсан “Байгаль ээжийн зүрх сэтгэл” хэмээх нэртэй зураг шалгарчээ. Техник технологи хөгжихийн хэрээр аливаа контент бүтээх арга барилд ч мөн дэвшилт гарч байна. Нисдэг тэрэгт суугаад дээрээс зураг авахыг мөрөөддөг байсан гэрэл зурагчдын хувьд дрон бол гайхалтай хэрэгсэл юм.
Дроноор гэрэл зураг авдаг Адам Враденбург дроноор зураг авахыг хүсч буй зурагчдад дараах зөвлөгөөг өгчээ.
Нэгдүгээрт, сайн зураг авъя гэвэл сайн судлах ёстой. Учир нь зарим улс, муж, нутаг дэвсгэрт дрон нисгэхийг хориглодог.
Хоёрдугаарт, доныхоо цэнэгийг хангалттай байлгаж нислэгийн хугацаагаа тооцоолох.
Гуравдугаарт, дроныхоо өндөр болон орон зайн хязгаарын хүчин чадлыг урьдчилан шалгах, ингэснээр илүү их боломжийг олж харж ч болно гэжээ.
Дөрөвдүгээрт тэрээр “Дандаа өндөрт нисгээд хэрэггүй, заримдаа доогуур нисгэ” гэжээ. Учир нь хэт өндрөөс гайхалтай агшны зургуудыг тэр бүр авах боломжгүй байдаг аж.
Эцэст нь тэрээр тэнгэрийн мандалд ээлтэй байж, аюулгүй, хүндэтгэлтэй хандахыг сануулжээ.
Ингээд дроноор авсан 30 шилдэг гэрэл зургийг тайлбарын хамт хүргэе.