Сэтгэл зүйн боловсрол олгох мэдээлэл, зөвлөгөөг долоо хоног бүр хүргэдэг "Зүрхээ сонс" подкастыг “Ногоон бөмбөлөг” сэтгэл зүйн төвийн сэтгэлзүйч А.Хонгорзул, П.Энхчимэг нар хөтлөн явуулдаг. Энэ удаагийн дугаарт өөрийн хоббиг хэрхэн хөгжүүлэх, түүний ач холбогдол, дуртай зүйлээ олох нь амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг талаар зочин Х.Насанболдтой сонирхолтой яриа өрнүүлжээ. Оролцогч Х.Насанболд олон төрлийн хоббитой бөгөөд түүгээрээ дамжуулан нөлөөллийн ажил хийдэг. Мөн айдас бэрхшээлийг хэрхэн даван туулах, өөртөө болон өрөөлд хариуцлагатай хандах, сэтгэцийн эрүүл мэнд хийгээд бусадтай харилцах харилцаанд нөлөөлж буй эерэг өөрчлөлтийн талаар өөрийн туршлагаа хуваалцжээ. Түүний ярилцлагыг товчлон хүргэж байна.
Хобби буюу дуртай зүйлээ олох нь:
Энэ нь хүн бүрийн хувьд өөр. Хобби нь дур сонирхлыг бататгаж өгдөг. Хүн эхээс төрөөд л хоббитой болчихно гэж байхгүй. Та юунд дуртай болон чадвартай вэ гэдгийн огтлолцол дээр хобби үүсдэг. Хүүхдүүдийн хувьд мэргэжил сонгох дээр тод илэрдэг гэж бодож байна. Дуулах өгөгдөлгүй байж би дуучин болно гэдэг зорилго тавьбал буруу сонголт болно шүү дээ. Тиймээс сонирхол болон өөрийн чадвараа харгалзан үзэж сонголтоо хийвэл тухайн зүйлдээ илүү дурлана.
Би үүнийг үнэхээр хүсэж байна уу, дуртайр зүйл минь мөн үү зэрэг асуултад хариулт олохыг хичээгээрэй. Үүний дагуу сонирхож судалж болох юм. Үүнийг яаж хийдэг юм бол, яагаад би татагдаж байна вэ гэж эрэл хайгуул хийж эхэлнэ. Тэр зүйлд үнэхээр дуртай, аз жаргал баяр баясал авдаг бол хүн түүнийгээ орхиж чаддаггүй. Хобби зөв сонгосон бол тааламжтай, эерэг хандлага, сэтгэл ханамж мэдэрдэг.
-Миний хувьд би ямар зүйлийг сонговол хэдэн цаг гаргах боломжтойг боддог. Хэчнээн цагийг зарцуулах вэ гэдгийг хамгийн түрүүнд тооцоолдог. Миний хийх дуртай зүйлсийн нэг бол аялах. Цэвэр агаарт, байгальд аялах дуртай хүн олон юмыг судалж эхэлдэг. Гол ус, орчны аюулгүй байдал, амьтан ургамал, эрсдэлийг тооцдог. Ганцаарчилсан аялагч болоод зургаан жил өнгөрч байна. Байгалийн үзэсгэлэнт байдал, ан амьтдыг бусдад харуулах юмсан гэдэг хүсэлдээ хөтлөгдөөд зураг авах дуртай болсон. Ингэж нэгээс нөгөө хобби үүсэж болдог. Ганцаараа аялах явцад бэртэж гэмтэхээс сэргийлэх, байгалийн олон үзэгдлийн үед аюулгүй байдлаа хангаж сурдаг. Ховордож буй амьтдын гэрэл зургийн үзэсгэлэн гаргахыг зорьж байна. Сүүлийн хоёр гаруйн хугацаанд зургийн сан үүсгэж байна. Үүний зорилго нь ан амьтдыг хайрлах, хууль бус ан агнуурыг эсэргүүцсэн агуулгатай.
Миний өөр нэг хобби бол спорт. Спортын төрлийг сонгохдоо аль болох чадахгүйгээсээ эхэлдэг. Чаддаг болох юмсан гэсэн эрмэлзэл хүнийг тухайн зүйлд дурлуулдаг. Тухайлбал багийн спортоор хичээллэх нь бусдын үгийг сонсох, цаг барих, бусдыг хүндлэх, бие биендээ туслах зэрэг олон төлөвшлийг өгдөг.
-Хобби хөөцөлдөх нь дандаа таатай сайхан мэдрэмж төрүүлэхгүй ч яагаад үргэлжлүүлдэг вэ?
-Заавал олон нийтэд зориулах албагүй. Өөртөө л сэтгэл ханамжтай байж болно. Хоббитой байх нь өөрийгөө хүчлэх, зоригжуулах туршлага болдог. Хоббинд оргил гэж байхгүй болов уу. Би тэвчээр, тууштай байх гэсэн хоёр зүйл дээр шантардаг. Үүнийг би чадахгүй юм байна, өөр хялбар зүйл хийе зэрэг бодлууд орж ирдэг. Үүнийг даваад байхад аз жаргал, баяр баясгалан мэдэрдэг юм. Бусдын дэмжлэг их тус болдог. Ном унших дуртай хүн бол хэчнээн завгүй байсан ч хэдэн хуудсыг уншчих юмсан гэж хичээдэг шүү дээ, орхиж чаддаггүй, аль болох хурдан дуусгах гэж дурладаг.
-Хоббитой байх нь урт болон богино хугацаанд ямар эерэг үр дүн үзүүлдэг вэ?
-Мөн чанарыг нь таниад үүнийг хийе гэж сонгож, сонирхож эхлэх нь дуртай зүйлээ олж буй нь юм. Дадал зуршлаас үүсэж буй зүйлс бол ур чадвар, авьяас болж эхэлдэг. Би хэцүү зүйл рүү орох дуртай. Хэцүү гэж халшрах нь хялбар аргыг хайдаг хандлага руу оруулж байсан шиг санагддаг. Юунд хамгийн их шантарч буйгаа мэдээд тэрийг л хийхээс эхэлж байя гэж бодох болсон. Хэцүүг нь амалж аваад ард нь гарахад бусдад болон өөртөө хэцүү зүйл үгүйг харуулдаг. Үлгэрлэх жишээ ч болж болох юм. Хэдэн ч хоббитой байж болно. Сонирхож эхлэх үе бол хэврэг байж болно. Авьяас нэг хувь, хичээл зүтгэл 99 хувь гэдэг дээ. Ур чадварыг дадлаар бий болгох боломжтой. Өөрийгөө голж болохгүй шүү.
Хоббитой байснаар:
-Өөртэй итгэлтэй болно.
-Цагаа нарийн төлөвлөж сурна. Нэг зүйлийг хийх гэж нөгөө нь баллаж болохгүй. Бүхнийг нарийн төлөвлөх чадвартай болж эхэлнэ.
-Сэтгэл ханамж нэмэгдэнэ. Дуртай юмаа хийж байхад бие болон сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж байдаг.
-Дуртай зүйлдээ тууштай байх нь хамгийн их аз жаргал өгдөг. Амьдралын чанар, сэтгэл хангалуун байхад ч нөлөөтэй.
Хүн өөрийгөө үгүйсгэх, өөрийгөө голоход л асуудал оршдог. Хүн бүр хоббитой байх боломжтой. Бусдад туслах дуртай хүн байж болно. Сонирхолгүй байгаа мэт санагдвал өөрийгөө нээж, надад юу тохирох вэ гэдгээ олох боломж бий л гэсэн үг. Сониуч байх нь бухимдал, сэтгэцийн эрүүл мэндэд ч тустай.
Аливаа зүйлийг сонирхож эхэлж байгаа үе маш хүчтэй. Бүгдийг төгс хийчих юм шиг л санагддаг. Энэ мэдрэмжээ л хадгалах хэрэгтэй. Хобби ба судалгаа гэж бий. Үргэлж ахиж хөгжих ёстой. Бусдын дэмжлэг хэрэгтэй болно. Яагаад үүнийг хийх болсон бэ, үүнийг хийх нь чамд яагаад чухал юм бэ гэдгийг гэр бүлийнхэнтэйгээ ярилц. Тэд таны цаг зав, хөрөнгө мөнгө болон эрүүл мэнд, хооллолт, амралт зэргийг төлөвлөхөд тусална. Энэ нь ганцаараа зүтгэснээс илүү өгөөжтэй байх болно.
Дэлгэрэнгүйг сонсох бол дараах холбоосоор хандана уу.
Castbox: https://castbox.fm/…/%D0%97%D2%AF%D1%80%D1%85%D1%8D%D1%8D-%…
Music:www.bensound.com