Тэмээг 5000 гаруй жилийн өмнөөс гаршуулан эдлэг хэрэглээнд хэрэглэж байгаа тухай эрдэмтэд тогтоосон байдаг. Тийм ч учраас Хүннү гүрэн болоод Монгол Улс байгуулагдахад тэмээг түлхүү хэрэглэж, уналга, ачлага, алсын нүүдэлд ашилаж байсан түүх бий.
Монголчууд бидний түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан, өөрөөр хэлбэл Монголчууд бидний түүхэнд нэр нь маш их дурдагдаж явсаар ирсэн ч одоо үед хүмүүс тэр бүр дурсаж яриад байдаггүй онцгой нэгэн амьтан байдаг нь тэмээ хэмээх нэгэн ач тустай амьтан юм.
Дэлхийд нэг бөхтэй, хос бөхтэй гэсэн хоёр төрлийн тэмээ бий. Дэлхийн нийт тэмээний 90 хувийг Наран бөхт буюу ганц бөхт тэмээ 9,6 хувийг хос бөхт тэмээ эзэлдэг. Хятадын хойд говь, Монгол, Халимаг, Казах, Киргиз зэрэг улсуудад хоёр бөхт тэмээг үржүүлдэг байна.
Дэлхийд ховордсон хос бөхтэй тэмээний удмын үндсэн санг хадгалан үлдсэн цөөн орны нэг нь Монгол. Хоёр бөхт тэмээг хайрлан хамгаалж өсгөн үржүүлэх нь зөвхөн манай улсын төдийгүй дэлхий дахины өмнө хүлээх нэг ёсны үүрэг хариуцлага болоод байгаа юм.
Говь цөлийн экологийн нөхцөлд амьдрах зохицол нь гайхалтай бүрдсэн энэ амьтан халуун нарнаас биеэ хамгаалах, ус чийгийг алдахгүй барих, өвлийн хүйтнээс хамгаалах хос бөхтэй, элсэн хөрсөн дээр явах том тавхайтай, говь цөлийн өргөслөг өвөрмөц ургамлаар хооллох, олон хоногийн өл хоол даах зэрэг давуу талуудтай.
Тэмээний цээжин хэсгийн яс бөгсөн биеэсээ хүчирхэг том, түүнээ дагаж булчингийн хөгжил цээжин талдаа илүү сайн байна. Ууцны яс, харцаганы нугаламтай уян холбогдсон нь түүнийг зөөлөн явдалтай болгодог ажээ.
Тэмээ хэвтэхдээ залааны 2, өвдөгний 2, тойгны 2, өвчүүний 1 бүгд долоон сайран дээр тулдаг учир зундаа +60-70 хэм хүртэл халж, өвөлдөө 30 хэм хүртэл хүйтэрдэг газрын гадаргаас биеийг нь хамгаалдаг байна.
Тэмээний арьс нягт зузаан, атираагүй, уян, хөлсний булчирхай нь голчлон суга цавиар байрладаг нь хөлөрч ус чийг алдахаас хамгаалдаг. Тэмээний уруул хөдөлгөөн сайтай, сэтэрхий уруулынх нь баруун, зүүн тал тус тусдаа хөдөлдөг нь говийн ургамлаар хооллох зохилдолгоог буй болгожээ.
Энэ онцлогоос хамаарч тэмээний сур, үдээр хатахдаа татаж хатаж сунадаггүйг мэдэж, ханын үдээр, авдар савны углуурга, заадал эмээлийг хүртэл наалгүйгээр тэмээний арьсаар бүрж, үдэж хийдэг байна. Үсэн бүрхүүл нь сор үс, завсрын үс буюу ноолуураас тогтдог сайн чанарын ноостой, уян зөөлөн, дулаан тул төрөл бүрийн утас, ноосон эдлэл, хөвөнгийн оронд дээлэнд тавьж ашиглаж иржээ.
Тэмээ алсын барааг өдөр шөнө ялгалгүй хардаг. Үнэр сайн мэдэрдэг. Ус, худаг, айл бууцыг 30-аад км-ийн цаанаас мэдэрдэг гэдэг. Иймээс ямар ч элсэн цөлд баримжаагаа алддаггүй орон зайн мэдрэмж сайтайгаараа малчдад хань түшиг болж, хайр булаадаг амьтан юм.
Ямарваа амьтан ус чийгийг амьсгалаар, хөлсөөр, ялгадсаар алддаг. Тэмээний хамар урт нарийн тул амьсгалаар усыг ууршуулдаггүй. Хамрын хөндийн салст бүрхүүлийн олон үрчлээс ус ууршихаас хамгаалж конденсацлаж үлдээдэг. Нэг минутад 8-10 удаа амьсгалдаг нь усыг ууршихаас хамгаалах бас нэг зохилдолгоо юм.
Говь цөлийн өвс ургамал, ус, эрдэс бодис ихтэй байдгаас тэмээ давс хужрыг ихээр хэрэглэдэг. Энэ нь биеийн дотоод осмос даралтыг ихэсгэж, ус барих чадварыг нэмэгдүүлдэг аж. Тэмээ өвс, усгүйгээр удаан байж, өл даах чадвараараа бусад малаас илүү юм. Тэмээ хэдэн долоо хоногоор ус уухгүй байж чадна. Энэ үед шээс нь өтгөрч 0.5 л хүртэл буурна.
Тэмээ усаар дутагдсан үедээ бөөрнийхөө сүвнүүдэд хуримтлагдсан шээсээ эргүүлж шингээн гүзээндээ буцаах чадвартай бөгөөд гүзээнд буцаж ирсэн шээсийг тэнд орших бичил биетнүүд уураг болгон хувиргах замаар илүүдэл бодисоо дахин ашиглах, усны хэрэгцээгээ хангах зохилдлоготой болжээ.
Тэмээний бас нэг сонин зохилдолгоо бол агаарын температур ихсэх үед хөлөрч усаа алдахгүйн тулд биеийн температураа нэмэгдүүлэн өнгөрөөж чаддаг явдал юм. Тэмээ бөхнийхөө өөхийг задлан ус болгож чадна. Өдөрт 80 л хүртэл ус уудаг. Үүнийг гүзээндээ олон хоног хадгалан аажим зарцуулж чаддаг.
Биедээ их хэмжээний өөх хуримтлуулдаг 2 бөхнөөс гадна гадар, дотор өөх нь 80-100 кг хүрдэг. Энэ нь 900.0 гаруй мянган кило-калоритой тэнцэх илчлэгийн нөөц юм. 100 гр. өөх задрахад 107 мл ус гаргадаг гэж үзэхэд тэмээний усны дутагдлыг хангах нэг эх үүсвэр нь өөх болдог. Туршилтаар тэмээг идүүлэх ч үгүй, услах ч үгүй байлгахад 56-70 хоног, өвс өгч услахгүй байлгахад 78 хоног, зөвхөн ус өгч байгаа нөхцөлд 86-131 хоног тэсч байжээ.
Тэмээг удаан хугацаагаар цангаахад биеийн жингийн 1/3-ийг буюу 200 кг жин алдах үед услахад 3 минутын дотор усны алдагдлыг нөхдөг гэж үздэг. Тэмээ ердийн нөхцөлд өтгөн бага, хуурайвтар хоргол гаргадаг нь бас л усны алдагдлыг багасгаж байгаа бөгөөд, жин үдийн халуун нар руу харж идээшилдэг нь нарыг биеийн бага талбайд тусгах зохилдлогоо юм.
Тэмээ амгалан дөлгөөн зантай, бэлчээрт тархан идээшилдэг. Уналга эдэлгээнд амархан сурдаг, түргэн номхордог зантай. Дуу хуур, уянгалаг аялгуунд уярамтгай. Энэ чанарыг нь ашиглаж ингэнд ботго авахуулна. Үнсэн дээр хөрвөөх дуртай, эдэлгээнд хүлцэнгүй, эзэндээ дуулгавартай. Өл хоол даах чадвараараа таван хошуу мал дотроо харьцуулахын аргагүй тул олон хоногийн аян жинг дааж чаддаг. Хэвтэхэд нь "сөг, сөг” гэж сургана.
Ачаа ачаад буюу унаад босгохдоо “хөөг” гэж туух, эргүүлэхдээ “хөөж”, ”хаа” гэж , тэмээг хужирлахдаа “тоор”, ”тоор”, ингийг ботгондоо ирэхэд “хөөс хөөс” гэж аажуу тайвуун дуу аялгуу гаргаж сургавал буруу зан сурдаггүй байна. Тэмээтэй аль болох аядуу зөөлөн харьцах тутам амархан ээнэгшиж чаддаг.
Тэмээнийхээ зан араншингаар тэнгэрийн байдал цаг агаарыг шинжиж чаддаг нь монгол малчны их гайхалтай ажиглалтын үр дүн юм.
- ботго залуу тэмээд тонгочиж тогловол тэнгэр мууддаг
- тэмээ жалга, нөмөр бараанд салхины уруу харж хэвтвэл тэнгэр хүйтэрнэ
- ингэ ботгондоо хоргодон буйлаад байвал цас бороо орно.
Тэмээг буйллаж, бурантгаар хөтлөх аргыг зөвхөн монголчууд хэрэглэдэг. Буйлыг модоор зорж хийдэг ба энэ нь машинаар бол руль нь гэсэн үг бөгөөд тэмээг аль зүг рүү явахыг чиглүүлж өгдөг зүйл юм. Буйллахын тулд ногтолж таваглан даруулаад буйлаар нь юм уу, оонын эврээр хийсэн соёо, эсвэл хоёр талдаа иртэй гилбэр хэмээх тусгай төмрөөр хамрыг нь цоолж, буйландаа товх хийж, буруу талаас нь буйлаа хийж зөв талд нь мөн товх хийгээд бурантаг уядаг.
Тэмээг 2-3 настайд нь унаж сургадаг бол 4-5 насанд нь ачлага, хөллөгөөнд сургадаг. Ачлагад сургахдаа хомнож номхон тэмээний араас хөтөлж сургаад аажмаар хөнгөн ачаанд дасгана. Тэмээ нуруундаа 200-240 кг, тэргэнд хөллөсөн үед 400-500 кг ачаа тээж чаддаг. Аян жинд явахдаа тэмээний хамрыг гэмтээхгүйн тулд бурантгийг нь урд тэмээний татлагад өвс шүүрч байхаар зайтай хавчуулж хэлхдэг учир тэмээн ачаа тасарч хоцрохоос сэргийлж сүүлчийн тэмээний хүзүүнд хонх зүүдэг.
Аян жинд явах тэмээг 10-15 хоног сойно. Тэмээг уяж сойсноор бие нь хагсарч өлчиржин, ул таваг нь бөхөждөг онцлогтой. Номхон тэмээг ганц хүн ачих тохиолдолд 1 м орчим урт үзүүртээ ац буюу тээглүүртэй хоёр тийш нь сураар тэнцүү гоцоо гаргасан “Хүн мод” хэрэглэн ачна. Хоёр тийш гаргасан суран гогцоог тэмээний шатанд углаж татлагаа дээр нь тавиад хүн модоо налуу байрлуулж үзүүрийг газар хатган тэнгээ ачаад нөгөө талд нь гарч ачдаг арга юм.
Эрдэмтдийн тогтоосноор жингийн тэмээ цагт 3.5-4.5 км, хоногт 30-40 км явдаг бөгөөд алсын аянд гурав хоног яваад нэг өдөр амардаг байна. Өмнөговь аймгаас Улаанбаатар хүртэл цагт 4 км,хоногт 37 км газрыг туулж 740 км газрыг 20 хоногт туулдгийг тогтоосон байна.