Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд дархлаагаа дэмжих, стресс бууруулах зэрэг зөвлөгөөг цувралаар хүргэж байгаа юм. Энэ удаад зураас ашиглан сэтгэлзүйн стресс, түгшилтийг бууруулах энгийн аргыг хүргэж байна.
Зураас ашиглан стресс, түгшилтийг бууруулах аргыг хүүхэд, насанд хүрэгч гэлтгүй бүх насныхан хэрэглэж болох бөгөөд хугацааны хувьд өөрөө тааруулах боломжтой юм байна. Зураас зурахдаа цаас болон балаар хийх нь зүйтэй. Харандаа хугарах магадлалтай бөгөөд энэ нь анхаарал сарниулдаг байна.
Дараагийн арга нь замбараагүй цэгүүдийг холбох бөгөөд энэ нь гарын нарийн булчинг ажиллуулж, анхаарлыг төвлөрүүлж, тайвшруулдаг байна.