Гурван жилийн турш ясны хорт хавдартайгаа тэмцэж буй бүсгүйд ард түмний тусламж хэрэгтэй байгаа талаарх нэгэн эгчийн захидал манай редакцид ирснийг хүргэж байна.
Б.Цэрэнпэлжээ: Сэргэлэн жаахан зээ дүүд минь ээжтэйгээ амьдрах гэрэлт ирээдүй бэлэглээч
Сайн байцгаана уу? Монгол ах дүүс минь, бүх нийтээрээ цар тахалын ард гарах гэж тэмцэж байгаа хүнд үед хандив тусламж гуйж байгаад уучлаарай. Миний дүү Б. Отгонжаргал 31 настай, нөхөр, 4-н настай хүүгийн хамт амьдардаг. 2017 оноос хойш Ясны хорт хавдар /эрүүний яс/ хэмээх аймшигт өвчинтэй тэмцэж Монголд хоёр удаа мэс засалд орсон. 2017 онд хавдрыг хусах, 2018 онд чөмөгний яснаас эрүүний ясыг нөхөн сэргээх мэс засал хийсэн. Гэтэл 2019 оны 10-р сараас хавдар нь дахиж, хурдацтай томрон ХСҮТ-өөс Монголд эмчлэх боломжгүй гадагшаа яаралтай эмчилгээнд явах шаардлагатай гэсэн боловч Ковид-19 өвчнөөс болж хойшилсоор 2020 оны 9-р сард БНСУ-д очиж ард түмнийхээ тус дэмээр хүнд үеэ давж хоёр дахь хими эмчилгээндээ ороод байгаа юм.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд ах дүүсээрээ бүхий л боломжоо дайчлан, төрөл садан, найз нөхөд нутгийн ахан дүүс, монгол түмнийхээ тусламжтайгаар 100 гаруй сая төгрөгийг цуглуулсан бөгөөд одоо нийт эмчилгээний төлбөрөөс 78 сая төгрөг дутуу байгаа юм. 11-р сарын 30-нд дараагийн эмчилгээндээ орох бөгөөд өмнөх төлбөрөөс дутуу байгаа тул төлбөрөө гүйцээж төлөхгүй бол графикт эмчилгээ нь хойшлоход хүрээд байгаа тул элэг нэгт түмнээсээ 5, 10 гэхгүй хандив өргөж дүүд минь туслаач гэж гуйж байна.
Дүүгийн маань өвчний хувьд Эрүүний ясны хавдар учраас нэг талын шанаа тэр чигтээ маш том хэмжээтэй болж хавдсан, ам нь мурийж, амаа ангайх, ярихад бэрхшээлтэй болсон, толгой хэсгийн хавдар тул толгой тархи байнгын өвдөнө. Хавдар болон түүнийг тойрсон хөөнгө хавангаас болж хоолой маш их нарийссан тул зарим үед биеийн байдлаас шалтгаалан амьсгалахад бэрхшээлтэй болдог, амь нас өдөр хоногоор хэмжигдэж байгаа хүнд үед эмчилгээгээ бүрэн гүйцэд, цаг алдалгүй хийлгэх шаардлагатай байгаа юм.
Дүү минь өдөр шөнөгүй яс янгинахын хүнд хэцүү зовлонг үрийнхээ төлөө бодлоор зөөлрүүлж, гэрэлт ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэл дүүрэн тэмцэж байна. “Хүүгийнхээ ирээдүйд л санаа зовох юм тэгэхээс ч буугаад өгчихмөөр үе их л байна, хурдхан ярьж чаддаг болж хүүтэйгээ ярьж сэтгэлийг нь дэвтээхсэн” гэж зовлон дундаас жаргалыг харж хүүгийнхээ төлөө хүнээс гарч болох тэвчээрийн дээдийг гарган тэмцэж байгаа ХАЙРТАЙ ДҮҮД МИНЬ, хэрсүү, цовоо сэргэлэн зантай ч үе үе “Ээжийгээ л бодож байна, хэзээ ирэх бол?” гээд дуугаа хураан бодлогошрох БЯЦХАН ЗЭЭ ДҮҮД МИНЬ өглөгийн гараа сунгаж олон олон жил хамтдаа амьдрах гэрэлт ирээдүйг бэлэглээч хэмээн та бүхнээсээ аминчлан гуйж байна.
Хандивын данс:
Хаан банк- 5018066681 – Б. Отгонжаргал
Хаан банк $: 5400666275 – Б. Отгонжаргал
ХАНА БАНК 144-91064786107 Б. Нацагмаа (Солонгос дахь воны данс)
Холбоо барих: 77815335, 88991169