Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар өнөөдөр ковид-19-ийн үед тусгаарлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах Хан-Уул дүүргийн “Эх, хүүхдийн II эмнэлэг”, Сонгинохайрхан дүүргийн 100 ортой шинэ нэгдсэн эмнэлэг болон ЭХЭМҮТ-д ажиллалаа.
Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Яармагийн “Эх, хүүхдийн II эмнэлэг”-ийг ковидын үед тусгаарлалтын чиглэлээр ажиллуулах, түүний бэлтгэл хангах ажлуудыг хийж байгаа билээ. Энэ хүрээнд бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж, гал тогоо, ариутгалын хэсэг, захиргааны хэсэг, ажилчдын нормын хувцас хэрэглэл бэлэн болжээ.
Түүнчлэн тус эмнэлэгт 500 орчим иж бүрэн тоноглолтой орыг бэлтгэн, үүнээс 50 орыг нь амсгалын аппараттай эрчимт эмчилгээний зориулалтаар бэлтгэжээ. Тус эмнэлэгт цэвэрлэгээний баг ажлаа дуусгаж, ариутгал, халдваргүйжилтийг энэ долоо хоногтоо хийж дуусган ирэх сарын 1-нээс тусгаарлалтын хүмүүсээ авахаар болжээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгийн орны ачаалал нэмэгдвэл коронавирусийн халдвартай иргэдийг Хан-Уул дүүргийн “Эх хүүхдийн эрүүл мэнд 2” эмнэлэг рүү шилжүүлнэ. Бид шаардлагатай тоног, төхөөрөмж, эмч, мэргэжилтнүүдийн ажиллах ногоон бүс, эрчимт эмчилгээний тасгийг бэлдсэн. Эхний ээлжинд тус эмнэлэгт 500 орыг бэлэн болгоод байна” гэлээ.
Яармагийн “Эх хүүхдийн эрүүл мэнд 2” шинэ эмнэлгээс гараад СХД-ийн 21 дүгээр хороонд Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр баригдаж буй 100 ортой нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Тус эмнэлэгт шаардлагатай бүх төрлийн тоног төхөөрөмж, 100 орыг бэлэн болгоод байгаа талаар Эрүүл мэндийн сайд, эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд Улсын Онцгой комиссын даргад танилцууллаа.
Үүний дараа Эрүүл мэндийн сайд ЭХЭМҮТ-д ажиллаж, ЭМЯ-ны санхүүжилтээр хүчин чадлыг нь нэмж, тохижуулсан “Амьсгалын Эрхтний Эмгэг судлалын тасаг”-ийн бэлэн байдлыг шалгалаа. Тус тасаг нь 40 ортой байсныг 80 ортой болгон өргөжүүлж, агааржуулалтын системийг нь бүрэн шинэчилсэн юм.
Ингэснээр амьсгалын замын өвчин эмгэгийг эмчлэхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлж буй юм. Өнгөрсөн есдүгээр сард Эрүүл мэндийн сайд ЭХЭМҮТ-д ажиллах үеэрээ тус тасгийг өргөжүүлэх, агааржуулалтын системийг шинэчлэх санхүүжилтийг шийдвэрлэснээр 12-р сарын 1-нээс үйл ажиллагаа явуулахад бэлэн боллоо.
Мөн ЭХЭМҮТ-д PCR шинжилгээ хийх боломж байгаа эсэхийг тодруулж, био аюулгүй байдлын өндөр шаардлагыг хангасан лаборатор байгуулахад тулгамдаж буй асуудлыг ЭМЯ-наас шийдвэрлэхээр боллоо.
ЭХЭМҮТ-ийн ерөнхий захиарл Ш.Энхтөр хүүхдийн зөвлөх поликлиникийг өргөтгөх хэрэгцээ шаардлага болон Эрүүл мэндийг дэмжих төв байгуулах боломжтой талаар саналаа танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд дээрх эмнэлгүүдийн эмч, ажилтнуудад халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, ажлын хуваарилалтаа зөв зохицуулж ажиллах чиглэл өглөө хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.