gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.29
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сая илүү ам бүлтэй нийслэлчүүд явган сажлах цаг ирэв үү

Нийгэм
2007-11-23
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-11-23

Нийслэлийн нийтийн тээвэрт том оврын автобусаар үйлчилдэг хувийн хэвшлийн 14 компанийн удирдлага уржигдар 22.00 цагт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяртай уулзав. Уулзалт халуухан уур амьсгалд болж, хоёр тал хэн хэнийхээ тавьсан болзлыг хүлээж авахгүй нь гэдэг нь эхнээсээ мэдэгдсэн юм.

Хотын мээр Ц.Батбаяр уулзалтын танхимд орж ирмэгцээ “Намайг Засаг дарга болж байх үед 2006 онд та бүгд нийтийн тээврийн үнийг 200 төгрөг болгохгүй бол болохгүй нь гэж асуудал тавьж байсан. Бид та бүгдийн шаардлагыг хүлээн авч, тасалбарын үнийг нэмэгдүүлсэн. Шатахууны үнэ өссөн өнөө үед та нарын тавьж байгаа шаардлагыг ойлгож байна. Өнөөдөр нийслэлд нийтийн тээврээр үйлчлүүлж буй нэг хүн 287 төгрөгөөр зорчиж байгаа. Анх намайг ажил авч байхад автобусны компаниудад олгож байсан татаас өдгөө 6.8 тэрбум болж өссөн.

Хувийн хэвшлийн компанийнхан та нар ажил хаяж болно. Энэ бол та бүгдийн эрхийн асуудал. Бие биенээ ингэж шантаажилж болохгүй. Тамга барьсан хүмүүс нийлээд холбоо гэгчийг байгуулаад бусдыг дарамталж боломгүй байна.  Автобусны компаниуд зорчих тасалбарынхаа үнийг нэмснээр үйлчилгээний чанар, соёл сайжирсан нь хаана байна. Хогтой, заваан хэвээрээ л байна. Энэ ажлыг та нараас өөр хийх хүн, компани байна шүү дээ гэв.

Энэ үеэр Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон хотын мээрийн эрс эсэргүүцэж “Бидэнд 4.2 тэрбум төгрөг өгч байгаа. Энэ мөнгө чинь нийтийн тээврийн үйлчилгээгээр хөнгөлөлттэй зорчдог цагдаа, өндөр настан, тахир дутуу хүмүүс, оюутнуудыг тээвэрлэсний нөхөн төлбөрт олгож байгаа мөнгө шүү дээ. Та Засаг дарга болж байхдаа арай ч ийм байгаагүй. Таны одоо хэлж буй үг чинь огцрох гэж байгаа хүний үг байна. Бид маргаашаас эхэлж автобусуудаа үйлчилгээнд гаргахгүй” гэлээ. Харин үүнийг нь хотын дарга гүйцэд сонссонгүй хаалга саван гарч одлоо.

Сая илүү хүн амтай нийслэлийн иргэд, тэр дундаа өндөр настан, оюутан, тахир дутуу хүмүүсийн хөл залгах гол унаа болсон нийтийн тээврийн том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчид шатахууны үнэ нэмэгдсэн энэ үед үнэ тарифаа нэмэгдүүлнэ гэж байгаа нь зүй ёсны шаардлага мэт. Нөгөө талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хэлсэн үнээ нэмэгдүүлчихээд үйлчилгээний чанар нь шаардлага огт хангахгүй  байгаа гэдэг нь ч үнэн үг.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд том оврын 360 гаруй автобус явдгийн 60 хувь нь хувийн хэвшлийн компаниудынх.

Нийслэлийн удирдлага нийтийн тээврийн автобус оруулж ирэхээр төсвийн төсөл бичиж УИХ-д оруулаад байгаа аж. Үүнийг нь Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэгчээр төсөв нь ч  батлагдаагүй, хэзээ оруулж ирэх нь ч тодорхойгүй  байхад 100 автобус оруулж ирэхээрээ далайлган биднийг сүрдүүллээ” гэж байсан юм.

Нийслэлийн иргэдийг нийтийн тээврээр найдвартай үйлчлэх нь хотын захирагчийн бүрэн эрх мэдлийн асуудал байдаг. Тэрбээр бүрэн эрхийнхээ хүрээнд үнэ нэмүүлэхгүй гэж үзэж буй бололтой. Гэхдээ түүний үг хэт нэг талаа барьж муйхарласан шинжтэй буйг хэлэхгүй өнгөрч боломгүй. Нэг ч гэсэн юмны үнэ нэмэгдэхгүй бол иргэдэд л хэрэгтэй. Нийтийн тээвэр алдагдалтай ажиллаж байна гэдэг зах зээлийн нийгэмд хувийн компаниудад байж боломгүй зүйл.

Тиймээс том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчид тэмцэл хийж байгаа. Тэдний тэмцлийн шаардлага бол зорчих тасалбарын үнийг 300 төгрөг болгох шийдвэрийг албан ёсоор гаргах, эсвэл үнэ нэмэхгүй гэж буй бол тухайн компаниудын алдагдлыг Нийслэлийн нийтийн тээвэр зохицуулалтын болон бусад холбогдох газар хамтран гаргах хэрэгтэй гэж буй юм.

Нэг үгээр хэлбэл ахмад настан, цагдаагийн алба хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөнгөлөлттэй үнээр  зорчдог бусад иргэдийн нөхөн олговроос гадна төсөвтөө тодорхой хэмжээний хөрөнгө суулгаж компаниудад ижил тэгш хуваарилан олгох талаар нэгэн зүйл шаардлагыг Ц.Батбаяр даргад өгөхөөр уржигдар 22.00 цаг гэхэд хотын захиргааны байранд цугласан юм.

Хотын даргад загнуулсан Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон мөн оройдоо “Атибус” компани дээр хуралдаж, шаардлага хүлээн автал нь ажил хаях шийдвэр гаргасан юм.
Үүний балгаар өчигдөр өглөө 08.00 цагаас эхлэн гол гол чиглэлд явдаг хувийн хэвшлийн “Автобус нэгдэл”, “Эрдэмтранс”, “Атибус”, “Мон кара”, “Сутайн буянт” зэрэг 14 компанийн автобус үйлчилгээнд гарсангүй.

Энэ зуур тус холбооныхон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Болормаатай 09.00 цагт уулзав. НИТХ-ын дарга тэдний шаардлагыг сонсоод “Та нарын тавьж буй шаардлага бол зүй ёсных. Нийтийн тээврийн үнэ нэмэгдүүлэх асуудлыг орхиж болохгүй. Хэрэв нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх асуудалд төр оролцож байгаа бол ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэх ёстой. Та нарын тавьж буй шаардлагыг бид хүлээж авч судлаад УИХ, Засгийн газарт асуудал оруулах тал дээр дэмжиж ажиллах болно. Тодорхой шийдвэр гартал нийтийн тээврийн үйлчилгээг таслалгүй явуулж байгаач” гэсэн юм.

Нийслэлийн удирдлага, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо энэ удаа хэл амаа ололцож, өчигдөр 11.00 цагаас хувийн автобусууд үйлчилгээндээ гарч эхэлсэн юм.

Шинээр томилогдох Засгийн газрын нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал нийтийн тээврийн үйлчилгээний үнийг нэмэгдүүлэх эсэх, хөнгөлөлттэй зорчдог олон хүний эрх ямбыг хэрхэх тухай болох нь.

Энэхүү үл ойлголцлоос болж сая илүү хүн амтай нийслэл нийтийн тээвэргүй, “нойл зогсолт” хийж мэдэх нь ээ.

Г.Цолмон 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан