gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хонгорынхны хамууг эмчилж чадаагүй Эрүүл мэндийн сайд огцрох ёстой

Улс төр
2008-03-12
0
Twitter logo

Эрүүл мэндийн сайд асан Д.Туяа анх түрүүн Дархан-Уул аймгийн Хонгор сумынханд хамуугаар өвчилсөн гэж онош тавьсан. Эм зүйч мэргэжилтэй энэ эмэгтэй эрүүл мэндийн салбарт таван жил ажиллаж үзээгүй ч “арьсны үрэвсэлт халдварт хамуу” гэсэн мундаг том өвчний онош мэддэгт  нь түүнд хүний их эмчийн улаан диплом сийлээд өгсөн ч багадна. Тэрбээр яагаад ийм зоригтой дуугарч, бүхэл бүтэн сумын хүнтэй, малтай, ундны усыг нь хүртэл хамууруулахад хүрэв. Энхрий хайрт намынхаа даалгавраар журмын нөхдийнхөө халаасалсан хэд арван халтар төгрөгнөөс ийм алхам хийхэд хүрсэн байх магадлалтай.

Сумын төвийн эмнэлгийг нь хамууны тосоор дарсан Д.Туяа сайдын нүүр рүү өнөө гайхал тос гэгчийг нь шидээд цохиод хөөхдөө тулсан Хонгорынхон энэ хатагтайд үнэхээр доромжлууллаа. Олон улсын шинжээчдийн баг уг сумын 300 гаруй хүний цус, шээс, үснээс нь дээж авч шинжилсний эцэст Төрийн ордонд эцсийн хариуг сүр дуулиантай уншиж сонсгосон. Хонгорын иргэд хамуугаар өвчилсөн нь хүндэрчээ. Шинжилгээний эхнийхийг баталсан эцсийн хариу энэ. Байдал иймдээ тулаад байхад, Хонгорынхон одоо “Бид хамуурчээ. Харин хамуутайг нь мэдсээр байж эмчилж чадаагүй Эрүүл мэндийн яамны удирдлага огцор гэж шаардах эрхтэй”.

Муу нэртэй муухай өвчний тухай монголчуудын мэдлэг тийм нимгэн биш ээ. Хамууны хачигаар үүсгэгддэг учир арьсан дээр энэ празитны орсон гарсан хоёр нүх үлддэг. Тиймээс хүний арьсан дээр хос цэг анхлан бий болж, эмчлэхгүй удвал идээт үрэвслээр хүндэрдэг. Одоогийн Эрүүл мэндийн яамыг толгойлж буй сайд Б.Батсэрээднэ Хонгорыхныг оношлосон үед Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан. Иймээс ч Б.Батсэрээднэ 3000 гаруй хүн амтай сумын иргэдийн тал хувийг нь хамуурсныг мэдсэн атлаа эмчилж эдгэрүүлж чадаагүй учир саналаараа, ухамсараараа огцрох ёстой. Хамгийн эмгэнэлтэй нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид Монгол Улс ХХI зуунд хамуугаар хэдэн зуун хүнээ өвчлүүлж, хүндрүүлсэн, эмч нарынх нь мэдлэг хүрсэнгүй гэж дэлхий даяар шаагина.

Толгой хагаравч малгай дотроо гэж гаднаас өчнөөн олон шинжээчдийг урьж, булайгаа дэлгэхгүй л байсан юм. Энэ үгийг Ерөнхий сайд С.Баярт зориулъя. Шинжлэх ухаан системчлэгдсэн үсрэнгүй хөгжлийн эрин үед Монгол хүн арьсны халдварт өвчинд дарлуулж, үндэсний эмгэнэлд хүрсэнд бид дэлхий ертөнцийн хүмүүсээс ичих ёстой. Нэгэнтээ л хамуу гэж дүгнэхийг нь мэдсэн юм шиг Ерөнхий сайд нь Хонгор сумын иргэдээс зугтаад, эмчилгээ хийлгэх нэрээр харь улс руу нисээд явчихсан нь гайхалтай. Хүн нь хамуурсан байж болох юм. Гэтэл мал, тэжээвэр амьтад юугаар өвчлөөд, хээл, гажиг ураг хаягдаад байна вэ. Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр хөрсийг нь хоргүйжүүлж саармагжуулах ажил хийлээ, “Эрвийх дэрвийхээрээ зүтгэсний хүчинд цианит номхорлоо” гээд сонин хэвлэлээр яриад байсан биш бил үү. Хонгорын хөрс, ундны ус, гол горхи нь хүртэл хамуурчээ. Айхтар муухай хамууны хачиг байгаль ус, уул хадыг нь эзэлчихжээ. Нөгөө хүүхдийн кино “Оддын дайн”-ы тулаан хамууны хачиг Монголын Эрүүл мэндийн яам хоёрын хооронд явагдах болжээ, хөөрхий. Хонгорынхон үр хүүхэд, нутаг орон, унасан нэр хүндийнхээ төлөө Эрүүл мэндийн сайдыг огцруулаад, Ерөнхий сайдын Сингапурт цусаа шүүлгэсэн эмнэлэгт бүгдээрээ очиж эмчлүүлэхийг энэ Засгийн газраас шаардах үлджээ.

М.Мөнхцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан