gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гэрэл зурагчин Розенберг шинэ хийд барихад зориулж 700.000 доллар хандивлажээ

Нийгэм
2008-04-09
0
Twitter logo

Энэ нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт орших Чойрын хийд бөгөөд тус хийдийн хамба лам нь дээр өгүүлсэн мундаг номтой залуу лам байдаг аж.

Розенберг хувийн амьдралаа ихэд нууцалдаг. Түүнийг монгол, эсвэл израйль эхнэртэй, хэдэн хүүхэдтэй гэдгийг хэр баргийн хүн мэдэхгүй. Гэхдээ тэрээр удахгүй бүл нэмэх гэж байгаа аж. Шүтлэгтэй хүний хувьд багшаасаа хүүхдэдээ нэр авчээ. Хувийн амьдралаа нууцалдгийн учир нь дэлхийн мэргэжлийн гэрэл зурагчид хувийн амьдралаа ил гаргадаггүй бөгөөд энэ жишгийг дагаж байгаа нь тэр гэсэн. Папарраци энэ тэр хийж хүний дургүйг хүргэдэг тул элдэв эрсдлээс хамгаалж ийм арга хэмжээ авдаг байна. 

Дундговийн Дэлгэрцогт сумын нутагт орших хийдийн хувьд бусад шашны газруудаас ихээхэн онцлогтой. Сумын төвөөс алслагдсан, уулын мухарт орших энэхүү хийд яваандаа Дундговь аймгийн аялал жуулчлал, түүхэн дурсгалт томоохон газрын нэг болох ихээхэн боломжтой. 140 метрийн гүний худагтай, энэ жилдээ багтаад 15 км-н алсаас цахилгаанаа татчихна гэж байгаа. Хар замаасаа төдийлөн хол биш. Энэ жил Солонгосчуудтай хамтраад 30.000 ширхэг мод тарих юм гэсэн. Тэгээд бодохоор энд ямархуу бүтээн байгуулалт өрнөж байгаа нь уншигчдад ойлгогдоно биз. Хамгийн сонирхолтой нь энэхүү хийд сүсэгтэн олноос хандив гуйдаггүй. Бүх зардлаа өөрсдөөсөө гаргадаг гэж байгаа. Шавилан сууж байгаа лам баньд нар нь жил бүр Швейцарь, Англи, Австраль явж ном эрдэм түгээхийн сацуу өөрсдийгөө боловсруулдаг гэж байгаа. Энэхүү хийдийн хамба нь өөрөө чадалтай лам тул гадаад харилцаагаараа санхүүгийн асуудлаа төвөггүй шийддэг гэсэн. 

Ахуйд бохирлогдоогүй ганцхан хийд гэвэл эднийхийг хэлж болно. Учир нь энд шавилан сууж байгаа лам баньд нар эхнэр авах хориотой. Чойрын хийдэд зурагтын суваг гардаггүй. Учир нь ном эрдмийн газар ийм ахуйн зүйл байх ёсгүй гэж үздэгтэй холбоотой. Лам баньд нар тогтоосон цагт, тогтоосон журмын дагуу тодорхой хэдэн киног үзэх эрхтэй гэж байгаа. Гандан хийдийн лам нарт ихээхэх шүүмжлэлтэй ханддаг нь Чойрын хийдийн нэг авах чанар нь. Гандангийн лам нар хүнээс өргөл барьж авахыг эрхэмлэх ба бүгд эхнэр авсан нь бурхны номонд хазгай гэж тэд үздэг. Эхнэр авах муу зүйл гэж хэлж байгаа юм биш. Эхнэр авч, хүүхэдтэй болно гэдэг ном эрдмийг бодохоос илүүтэй амьдрал хөөж эхэлдэг тул муу зүйл. Хүнээс өргөл барьц авч байна гэдэг ламын ёсонд харш. Зарим лам нар өглөө ирж цагаа бүртгүүлээд орой гэртээ харьж, цалингаас цалингийн хооронд явдаг төсвийн ажилчин шиг болсон нь лам хүнд байж болохгүй зүйл хэмээн Чойрын хийдийн лам нар үздэг. Энэ ялгарах тал нь гадаад, дотоодын олон сүсэгтэн олны талархлыг хүлээдэг тул өөрсдийн хүсэлтээр Чойрын хийдийн бүтээн байгуулалтын ажлыг даан авч ивээн тэтгэдэг аж. Энэ жил Чойрын хийд дээр нэгэн том дуган баригдах гэж байгаа бөгөөд Монголд байхгүй энэ том бүтээн байгуулалтын нийт өртөг нь 700.000 ам.доллар болж байгаа юм байна. Харин энэхүү мөнгийг гэрэл зурагчин Розенберг ивээн тэтгэж гаргаж өгч байгаа аж. Энэ их мөнгийг хэрхэн хаанаас босгосон нь тодорхойгүй ч хүний сүсэг бишрэл гэдэг ийм зүйлийг буяны том үйл хэмээн тоодоггүй бололтой.

Удахгүй Чойрын хийд Монголын жишиг хийд болох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэсэн. Тэр үед энэ хийдийн талаар илүү сонин зүйлс сонстох нь гарцаагүй юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан