gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Импортын зарим хүнсний бүтээгдэхүүний гаалийн татварыг хөнгөлөх нь зүйтэй гэж гишүүд үзлээ

Улс төр
2008-05-14
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-05-14

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хурлаар Монгол Улсын 2009-2011 оны төсвийн хүрээний мэдэгд­лийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Засгийн газраас 2009-2011 оны дунд хугацааны зорилтод эрдэс түүхий эдийн томоохон ор­дуудыг ашиглах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бататган хадгалах, инфляцийг нэг оронтой тоонд байлгах зэргийг зургаан үндсэн чиглэл болгон төсвийн хүрээний мэдэгдэлд тусгажээ. Ту­хайл­бал, Чойбалсан-Баруун-Урт болон Оюу толгой, Таван толгой-Сайншандын чиглэлд төмөр замын сүлжээг барьж байгуулах ажлыг хэрэг­жүү­лэх, Оюу толгойн алт, зэс, Таван толгойн нүүрс, Асгатын мөнгө, ураны зарим ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, уул уурхайгаас орох орлогын хэмжээг нэмэг­дүү­лэх, “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалыг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлд­вэрлэлийг дэмжиж, экспор­тын орлогыг нэмэгдүүлэх гэх мэт олон асуудлыг хэрэг­жүү­лэхээр төлөвлөжээ.

Мөн төсвийн орлогын ДНБ-д эзлэх хэмжээ 2008 онд 42, 2009 онд 37.3, 2010 онд 33.2, 2011 онд 32 хувь байх хандлагатай байна гэж улсын төсвийн байдлыг тодор­хойл­сон байна.

З.Энхболд, Н.Батбаяр нарын гишүүд “Төсвийн орло­го 1998 онтой харьцуулахад арав дахин өсчихөөд байгаа. Гэтэл Монголбанк хуучин арга барилаараа ажиллаад байна. Өөрөөр хэлбэл, шинэ нөхцөл байдалтай хуучин арга барил таарахгүй. Хэлэл­цүүлэхээр оруулж буй ма­териалаа тооцоотой, бодитой тоон дээр үндэс­лэсэн байх хэрэгтэй. Гаднаас хамааралтай хүнсний бү­тээгдэхүүний хэрэгцээг яаж хангах талаар гурван жилийн төсөвт тусгасан байх шаард­лагатай. Хүндрэлтэй байгаа асуудлуудыг бодитойгоор УИХ-д оруулж ирмээр байна. Өнөөдрийн инфляцийг ч тоо­цох шаардлагатай. Инфля­цийн өсөлтийн талаар Төс­вийн байнгын хороогоор ярих­гүй юм бол Монгол Улсад өөр хаана хэн ярих вэ” гэх зэр­гээр 2009-2011 оны төсвийн хүрээний мэдэгдлийг багагүй шүүмжиллээ. Санал хураалт явуулахад олонхи гишүүн 2009-2011 оны төсвийн хү­рээний мэдэгдлийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мон­гол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэ­лэлц­сэн юм. Эдгээр хуульд өөрчлөлт оруулснаар стра­тегийн чухал бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлтэд уг сан­гуудаас есөн тэрбум төгрө­гийг зарцуулах аж. Төсвийн байнгын хорооны олонхи ги­шүүн нөөц бүрдүүлэлт хийх­дээ хямд байхад нь нөөцөлж саваа дүүргэж авах хэрэгтэй гэсэн саналыг хэлж байлаа. Ту­хайлбал, улсын нөөцөд хоёр сарын хэрэгцээг хан­гахад 120 мянган тн шата­хуун худалдан авах шаард­лагатай байгаа аж. Дээр хоёр хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төс­лийг гишүүд дэм­жиж, УИХ-аар хэлэлцэхээр боллоо.

Засгийн газарт эрх олгох тухай тогтоолын төслийг мөн тус байнгын хороогоор хэ­лэлцэв. Засгийн газраас им­портоор ирж ирэх элсэн чи­хэр, цагаан будаа, шар будаа, ургамлын тос, загас, тахиа, ногоон цай, гоймон, цөцгийн тос, улаан буудай зэрэг хүнс­ний бүтээгдэхүүний гаалийн татварыг таван хувиар буул­гах саналыг УИХ-д оруулжээ. Уг тогтоолын төсөл батлагд­санаар Засгийн газар 4.9 тэрбум төгрөгийн гаалийн татварыг зургаан сарын хуга­цаанд хөнгөлөх эрхтэй болох аж. Манай улс жилд 80-90 сая ам.долларын хүнсний бүтээг­дэхүүн импортолдог байна. Төсвийн байнгын хорооны гишүүд уг тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэв.

Д.Уран 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан