Иргэдийн аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд жил бүр хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулдаг.
Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 196 албан хаагч есөн дүүргийн 102 хороонд ажиллаж, нийт 1360 зөрчлийг илрүүлж, арилгуулах ажлыг зохион байгуулж байна.
УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Өнөөдрийн байдлаар 1360 зөрчлийг илрүүлэн, арилгуулж байна. Цаашид ч зөрчил илрүүлэх, арилгах ажлыг үргэлжлүүлнэ.
Мөн дүүрэг бүрд тодорхой чиглэл өгч, зөрчил арилгах засварын шуурхай бригад ажиллуулахаар төлөвлөсөн. Дүүргүүд орон нутгийн өмчит байгууллагуудтайгаа гэрээ байгуулж, засварын ажлыг гүйцэтгэнэ. Зургаадугаар сарын 10-ны дотор нийтийн эзэмшлийн гол гудамж, зам дагуух зөрчлийг арилгаж дуусна.
Мөн үндэсний их баяр наадмын өмнө буюу ахаар төлөвлөж байна. Ташрамд дурдахад, өнгөрсөн онд 11 мянга орчим зөрчил илэрснээс 6000 гаруйг нь арилгаж, 50 гаруй хувьтай хэрэгжиж байсан юм. Цаашид үүнийг нэмэгдүүлэх, үр дүнг сайжруулахад анхаарч ажиллаж байна” гэв.