gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Францын эмч нар нисдэг тэргээр яаралтай тусламж үзүүлэх туршлагаасаа хуваалцжээ

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2025-06-26
11
Twitter logo

Монгол орны хувьд яаралтай тусламжийн үйлчилгээг нисдэг тэргээр хүргэх шаардлага сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Энэхүү тулгамдсан хэрэгцээг хангах зорилгоор Онцгой байдлын Ерөнхий газар, Агаараас эрэн хайх, аврах 111-р анги Бүгд Найрамдах Франц улсын эмч мэргэжилтнүүдтэй хамтран “Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх” гурван өдрийн сургалтыг зохион байгуулжээ. Ингэснээр алслагдсан бүс нутагт оршин суугаа иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийг агаараар түргэн шуурхай хүргэх эмч мэргэжилтнүүд франц улсын туршлага, эмч нарын мэдлэг чадвараас суралцав.

Сургалтад Эрүүл мэндийн яам, улсын томоохон эмнэлгүүд, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, Хил хамгаалах ерөнхий газар, ОБЕГ-ын харьяа анги, нэгжүүд, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 100 гаруй алба хаагч, мэргэжилтэн хамрагджээ.

Манай улсын хувьд 5 нисдэг  тэргээр эмнэлгийн яаралтай түргэн тусламж  үзүүлэх болон  агаараас эрэн, хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна. Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги 2019 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 200 гаруй хүний амь насыг авран хамгаалж, 300 гаруй эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон байна. Цаашид агаараас эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх системийг илүү боловсронгуй болгож, эмч мэргэжилтнүүд, нисэх багийг илүү чадавхжуулахад анхаарч байгааг Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан онцоллоо.

Энэхүү сургалт нь Монгол Улс, БНФУ хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хоёр улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа төслийн нэг юм. Монгол улсад ийм төрлийн сургалт анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан