Хөгжлийн томоохон шийдвэрүүдийг дата өгөгдөлгүйгээр гаргах боломжгүй цаг үе иржээ. Хот төлөвлөлт, дэд бүтцийн оновчлол, бизнес гээд бүхий л салбарууд нарийн шинжилсэн, бодит өгөгдлийг шаарддаг болсон. Энэ хэрэгцээнд тулгуурлан Мобиком групп Японы GEOTRA компанитай хамтран технологийн ухаалаг шийдэл болох Geopro үйлчилгээг 4-р сарын 1-ний өдөр Монголын зах зээлд анхлан нэвтрүүлсэн билээ.
Geopro гэж юу вэ?
Geopro нь үүрэн холбооны радио станцын өгөгдлийг нарийвчлан боловсруулж, иргэдийн хөдөлгөөний урсгал, байршил, хүн амын төвлөрөл зэрэг мэдээллийг нарийвчлан дүн шинжилгээ хийдэг үйлчилгээ юм.
Энэхүү шийдэл нь төр, хувийн хэвшлийн байгууллагуудад өгөгдөлд суурилсан бодлого төлөвлөлт, стратегийн шийдвэр гаргалт, дэд бүтцийн оновчлол хийх боломжийг олгож байна.
Geopro яагаад чухал вэ?
Монгол Улсад өгөгдөлд суурилсан платформ бий болсноор:
- Бодлогын шийдвэр гаргалт илүү үнэн зөв, шинжлэх ухаанч болно
- Хот төлөвлөлт, дэд бүтцийн шийдэл илүү оновчтой болно
- Гамшгийн менежмент, олон нийтийн аюулгүй байдал шуурхай болж сайжирна
- Бизнесийн байгууллагууд борлуулалтын стратегиа тодорхойлж, хэрэглэгчийн урсгалд суурилсан маркетинг төлөвлөж чадна
Geopro бол зүгээр нэг технологийн шийдэл биш. Энэ бол өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтын шинэ соёл, шинэлэг сэтгэлгээ, улсын хөгжилд хувь нэмэр оруулах дижитал дэд бүтэц юм.
Үйлчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай.
FAQ:
1. GEOPRO үйлчилгээ ямар төрлийн мэдээлэл дээр үндэслэн ажилладаг вэ?
GEOPRO нь Мобикомын үүрэн холбооны радио станцын өгөгдөл болон газарзүйн мэдээллийн систем (GIS) ашиглан боловсруулагддаг. Эдгээр мэдээллийг нэгтгэн боловсруулснаар хүмүүсийн хөдөлгөөн, байршлын төвлөрөл, ачаалал гэх мэт зүйлсийг судлах боломжтой болдог.
2. Байгууллагууд GEOPRO-г хэрхэн ашиглах боломжтой вэ?
GEOPRO үйлчилгээг ашиглан хэрэглэгчийн хөдөлгөөний урсгал, төвлөрөл, тодорхой байршилд очиход зарцуулсан хугацаа, зай, ачааллын оргил цаг зэрэг өгөгдлийг шинжлэх боломжтой. Энэхүү мэдээлэл нь маркетингийн стратеги төлөвлөх, салбар нэгжүүдийн байршлыг оновчлох, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн зан төлөвт суурилсан шийдвэр гаргах зэрэгт өндөр үр нөлөөтэй.
3. GEOPRO үйлчилгээ төлбөртэй юу?
Тийм. GEOPRO нь дараах хоёр төрлийн төлбөртэй үйлчилгээтэй.
Веб үйлчилгээ – Мэргэжлийн дата аналисттай байгууллагад зориулагдсан энэхүү үйлчилгээ нь geopro веб сайтад нэвтрэх тусгай эрхийг нээж өгснөөр өөрсдөө өгөгдөлд үндэслэн дүгнэлт хийх боломжийг олгодог.
Зөвлөх үйлчилгээ – Байгууллагын тодорхой шаардлага, хүсэлтэд тулгуурлан, мэргэшсэн дата аналист боловсруулалт хийж, тайлан гаргаж өгдөг шийдэл юм. Энэхүү үйлчилгээний үнэ, хугацаа нь хүргэх агуулга, шинжилгээний нарийвчлал, өгөгдлийн хэмжээнээс хамааран уян хатан тодорхойлогдоно.
4. Ямар зорилгоор ийм үйлчилгээ гаргаж байгаа вэ?
GEOPRO үйлчилгээ нь хот төлөвлөлт, аялал жуулчлал, тээвэр, худалдаа зэрэг салбаруудын бодлого, шийдвэр гаргалтыг өгөгдөлд суурилан оновчтой болгох зорилготой. Байршлын өгөгдлийг ашиглан зөвлөх үйлчилгээ үзүүлэх, төлөвлөлтийн судалгаа хийх, байгууллагын үйл ажиллагааг сайжруулах зэрэгт дэмжлэг үзүүлдэг.
5. Хүний хувийн мэдээллийг харах боломжтой юу?
Үгүй. Энэхүү үйлчилгээ нь хувь хүний нэр, регистрийн дугаар, утасны дугаар, оршин суугаа хаяг, улс, яс, үндэс зэрэг ямар ч хувийн мэдээлэлд хандах болон харуулах боломжгүй. зөвхөн насны ангилал болон хүйсийн ерөнхий бүлэг зэрэг статистик түвшний мэдээлэл харагддаг.
6. Тодорхой бүлэг хүмүүсийн мэдээллийг ялгаж харах боломжтой юу?
Үгүй. GEOPRO үйлчилгээ нь Монгол Улсын болон олон улсын хууль, эрх зүйн зохицуулалтад нийцүүлэн ажилладаг тул тодорхой бүлэг хүмүүсийг чиглэсэн, ялгасан мэдээллийг боловсруулах болон түгээх боломжгүй. Өгөгдөл нь нэргүйжүүлсэн (anonymized) хэлбэртэй учир аль нэг бүлэг, байгууллага, үндэс угсаа гэх мэтээр шууд ялган таних боломжгүй юм.
7. Миний хаагуур явсныг шууд харах боломжтой юу?
Үгүй. GEOPRO үйлчилгээ нь өгөгдлийг нэргүйжүүлсэн (anonymized) хэлбэрээр боловсруулдаг тул таныг хувь хүний хувиар таних боломжгүй. Өгөгдөл нь хэн нэгэн иргэний байршил, хөдөлгөөнийг шууд таниулахгүй бөгөөд тодорхой нэг хүний хаана, хэзээ, хэрхэн явж байсан мэдээллийг ялгаж харах боломжгүй.
8. Хувь хүн ашиглах боломжтой юу?
GEOPRO үйлчилгээ нь хувь хүнд зориулсан хэрэглээ биш бөгөөд зөвхөн байгууллага болон төрийн байгууллагуудын хэрэгцээнд нийцсэн болно. Тухайлбал, GEOPRO нь хот төлөвлөлт, дэд бүтцийн шийдэл гаргах, гамшгийн менежмент, олон нийтийн аюулгүй байдлыг сайжруулах, мөн бизнесийн байгууллагуудад хэрэглэгчийн урсгалд суурилсан борлуулалт ба маркетингийн стратеги боловсруулах зэрэг зорилгоор ашиглагддаг. Иймд зөвхөн албан ёсоор гэрээ байгуулсан байгууллагууд энэхүү үйлчилгээнд хандах эрхтэй байна
9. Real-time track хийх боломжтой юу?
Үгүй. GEOPRO нь real-time буюу шууд хяналт хийх систем биш. Өгөгдлийг календарийн 7 хоногийн давтамжаар харах боломжтой ба 7 хоногийн хоцрогдолтойгоор өгөгдөл боловсруулагдаж веб dashboard дээр байршдаг. Энэ нь хувийн нууцлал, хууль эрх зүйн шаардлагад нийцэх үндэслэл болдог
10. Энэ үйлчилгээ Монгол Улсын хуульд нийцсэн үү?
Тийм. GEOPRO үйлчилгээ нь Монгол Улсын “Хувь хүний нууцын тухай хууль” болон бусад холбогдох хууль, тогтоомжийг бүрэн хангаж ажилладаг.
Өгөгдлийг боловсруулахдаа хувь хүнийг танигдуулах бүх мэдээллийг хасаж, нэргүйжүүлэлтийн хоёр үе шаттай шифрлэлт (2-layer encryption) ашиглан мэдээллийг бүрэн танигдахгүй болгодог. Ингэснээр бүх өгөгдөл нь зөвхөн хуульд нийцсэн, зөвшөөрөгдсөн зорилгоор ашиглагдах боломжтой болгодог.