Жефф Безос болон Лорен Санчезийн гэрлэх ёслолд Холливудын одод цугларсан ч, жүжигчин Шарлиз Терон уригдаагүй талаараа элэглэн хошигножээ.
Тэд Венецид олны танил зочдоор дүүрэн хурим хийсний дунд Иванка Трамп, Кардашианы эгч дүүс, Леонардо ДиКаприо, Опра Уинфри, Том Брэди, Ашер тэргүүтэй хүмүүс уригджээ. Шарлиз Терон “Бид Безосын хуримд уригдаагүй хэдэн хүмүүс л байх шиг байна. Гэхдээ зүгээр ээ, учир нь тэд хөгийн, бид лаг хүмүүс” хэмээн 6-р сарын 28-нд Лос Анжелест болсон "Africa Outreach" хандивын арга хэмжээний үеэр хэлсэн байна.
Шарлиз Тероны зочдын жагсаалттай холбоотой хошигнол нь үндэслэлгүй ч биш юм. Учир нь долоо хоног үргэлжилсэн энэ тансаг хуримын арга хэмжээнд олон алдартан ирсэн ба 250 гаруй зочидтой байсан гэсэн тооцоолол бий.
Поп дуучин Кэти Перригээс салаад удаагүй жүжигичн Орландо Блум ч бас хуримд хүрэлцэн ирсэн бол Кэти Перри “The Lifetimes Tour” аялан тоглолтын хуваарьтай байсан тул арга хэмжээнд оролцоогүй байна.
Эх сурвалж: People.com