Цагдаа найз залуугаа машинаар дайрч, цасан хунгарт орхиод явсан гэж буруутгагдаж байсан Америкийн иргэн Карен Ридийг буруугүй гэж шүүх үзлээ.
Энэ нь АНУ даяар иргэдийн анхаарлыг ихэд татсан дуулиант хэрэг байсан юм.
44 настай Ридийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хүний аминд хүрсэн болон ослын газрыг орхисон гэх бусад зүйл ангиудаар мөн буруугүй гэж үзсэн. Харин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсонд буруутай гэж тогтоожээ.
Түүний 2024 оны 7-р сард эхэлсэн шүүх хурал нь шүүгчид санал нэгдэж чадаагүйгээс болж мухардалд орсон юм.
Шинэ шүүх хурлын үеэр Рид дахин өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдэж, өмгөөлөгчид нь Жон О’Кифийн үхэлд түүнийг гүтгэсэн гэж мэдэгдсэн.
Харин прокурорууд болон Ридийн өмгөөлөгчид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэгт нэг жилийн тэнсэн харгалзах ял оноохоор тохиролцсон нь түүнийг шоронд хоригдохоос аварсан байна.
Ялын тогтоолыг унших үеэр Массачусетсийн шүүхийн гадна цугларсан олон хүн баярласан бөгөөд дэмжигчид нь ягаан өнгийн хувцсаар жигдэрсэн байв. Буруугүй гэж шүүгч хэлэхэд Рид өмгөөлөгчидтэйгээ тэврэлдэн уйлжээ. Харин О’Кифийн гэр бүлийнхэн шүүхээс дуугүй гарсан байна. Түүний аав Уильям Рид үнэн мөнийг түгээж өгсөн бүх контент бүтээгчдэд талархал илэрхийлжээ.
Гэвч хэргийг мөрдөн шалгах үеэр оролцсон хэд хэдэн гэрч “Энэ нь шударга ёсны эмгэнэлт гажуудал байлаа” хэмээн мэдэгдсэн байна. Тэд “Энэ хэрэгт хуурамч мэдүүлэг, хуйвалдааныг Карен Рид, түүний өмгөөлөгчид болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл тарааснаас үүдэлтэй” гэж шүүмжилжээ.
Карен Рид нь өмнө нь Bentley их сургуульд гэрээт багш болон хөрөнгийн шинжээчээр ажиллаж байсан. Найз залуу нь 2022 онд нас барахаасаа өмнө тэд хоёр жил орчим хамт байсан ч харилцаа нь тогтворгүй болсон байжээ.
Шүүхийн явцад түүнийг буруутгах гол нотлох баримтууд хангалттай баталгаажуулагдаагүй гэж үзжээ. Түүний машинаар дайрсан гэх үед яг хаана, юу болсон нь тодорхой бус, олон эргэлзээтэй зүйл байсаар байв.
Ридийн өмгөөлөгчид хэргийг мөрдөн шалгах ажиллагаа шударга бус явагдсан, Карен Ридийг зориуд гүтгэж, хэрэг тохсон гэж мэдэгдсэн. Тэд:
- О’Киф гэртээ найзындаа хамт байхдаа нас барсан байж болзошгүй
- Биеийн шарх, цус харвалт гэх мэт шинж тэмдгүүд нь машинаар дайруулсантай холбоогүй байж болно
- Цагдаа нар болон гэрчүүдийн мэдүүлэг зөрж байсан
- Мөрдөн байцаалтад шударга бус байдал, алдаа дутагдал гарсан гэж шүүмжилжээ
Эх сурвалж: BBC