2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит хуралдаанаар “Омни Ассет 2 ТЗК” ХХК нь нийт 14 тэрбум төгрөгийн Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаасыг (ХБҮЦ) олон нийтэд санал болгох албан ёсны зөвшөөрлөө амжилттай авлаа.
Энэхүү үнэт цаас нь “Омни Капитал”-ийн 100% хөрөнгө оруулалттай охин компани болох “Омни Ассет 2 ТЗК” ХХК нь гурав дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас бөгөөд санхүүгийн зах зээлд шинэлэг, өгөөжтэй, баталгаатай хөрөнгө оруулалтын боломж олгож буй бүтээгдэхүүн юм.
“Омни Капитал” нь хөрөнгийн зах зээлд 2019 оноос хойш идэвхтэй ажиллаж, 2022 онд анхны ХБҮЦ болох “Омни Актив” ХБҮЦ (5 тэрбум төгрөг)-ыг олон нийтэд амжилттай санал болгож байсан. Тус бүтээгдэхүүний хүү болон үндсэн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн туршлагатай, найдвартай оролцогч гэдгээ олон нийтэд харуулсан.
Мөн 2023 онд байгуулсан “Омни Ассет ТЗК” ХХК-ийн шугамаар 6 тэрбум төгрөгийн ХБҮЦ-ыг гаргаж байсан бол энэхүү удаагийн бүтээгдэхүүн нь илүү өндөр дүнгээр олон нийтэд санал болгогдож буй бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог юм.
ХБҮЦ нь зээлдүүлэгч болон хөрөнгө оруулагчийн хооронд тэнцвэртэй өгөөж–эрсдэлийн харьцааг бий болгодог, орлого үүсгэгч хөрөнгөөр баталгаажсан, хууль эрх зүйн нарийн зохицуулалттай, ил тод, найдвартай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм.
Тун удахгүй “Омни Ассет 2 ТЗК” ХБҮЦ-ийн арилжааны дэлгэрэнгүй нөхцөл, хуваарь, болон хэрхэн хөрөнгө оруулах талаар мэдээллийг олон нийтэд зарлах болно.
Үүсгэн байгуулагч: Омни Капитал
Үнэт цаас гаргагч: Омни Ассет II ТЗК
Андарайтер: Апекс Капитал