Үндэсний судалгааны Эм Эм Си Жи (MMCG) компаниас “CEO Night 2026” арга хэмжээг өчигдөр /2026.02.11/-нд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Монголын топ 50 компанийн гүйцэтгэх захирал, C түвшний нийт 150 гаруй удирдлага оролцож, “CEO survey 2026” судалгааны тайлан, 2026 оны зах зээл, хэрэглэгчийн медиа хэрэглээний тренд болон AI-д суурилсан судалгааны шинэ шийдлүүдтэй танилцлаа.
MMCG компани сүүлийн 12 жилийн хугацаанд Монголчуудын медиа хэрэглээ, амьдралын хэв маягийн судалгааг тасралтгүй хийж ирсэн бөгөөд энэхүү арга хэмжээний үеэр 2026 оны тайлангаас “Gen Z” үеийнхний медиа хэрэглээ, амьдралын хэв маяг, худалдан авалтын хандлагын онцлох үр дүнгүүдийг танилцуулсан юм.
Тус судалгаанд:
- Уламжлалт амьдралын үе шатууд (гэрлэлт, хүүхэдтэй болох, орон сууц авах, тэтгэвэрт гарах) хойшилж байгаа тул маркетеруудын ердөө 5 хувь нь нас, орлого, гэр бүлийн бүтцэд суурилсан уламжлалт сегментчилэлийг үр дүнтэй хэвээр байна гэж үзжээ.
- Мөн 2026 онд "Gen Alpha" үеийн хамгийн ахмад нь 16 нас хүрэх тул 100 тэрбум ам.долларын худалдан авах чадварт нөлөөлж эхэлнэ. Иймд дижитал болон бодит ертөнцийг заагладаггүй тус үеийнхэн брэндийн ертөнцөд идэвхтэй оролцогч байхыг хүсдэг хэмээн дүгнэсэн байна.
- Харин "Gen Z" үеийнхний хувьд санхүүгийн тогтворгүй байдал, соёлын хэм хэмжээ өөрчлөгдсөнөөс шалтгаалан гэрлэлт болон орон сууц худалдан авах зэрэг том зардлаас татгалзаж байгаа аж. Тэд "одоо цагтаа амьдрах" сэтгэлгээнд илүү ач холбогдол өгч байгааг онцолсон юм.
Иймд брэндүүд томоохон худалдан авалтыг өндөр өртгөөр бус багаар эхлэх байдлыг санал болгох нь зүйтэй гэж зөвлөлөө.
Байгууллагууд хиймэл оюун ухааныг зардал бууруулах хэрэгсэл болгон ашиглаж байгаа нь хэрэглэгчдийн бухимдлыг төрүүлж байна. Харин амжилттай компаниуд AI-ийг хэрэглэгчдийн асуудлыг бодитой шийдвэрлэх, нэмүү үнэ цэн бий болгох стратегийн хэрэгсэл болгон үр дүнтэй ашиглаж байна.
Дундаж давхарга хумигдахын хэрээр хэрэглэгчдийн зарцуулалт хоёр хуваагдаж байгаа бөгөөд нэг хэсэг нь дээд зэрэглэлийн тансаг хэрэглээ рүү нөгөө хэсэг нь хэмнэлттэй, төсвийн сонголт руу шилжиж байна.
Хэрэглэгчид сонголт хийхдээ үнэ цэнийг нэгдүгээрт тавьдаг ч брэндэд үнэнч байдлыг тогтоох суурь хүчин зүйл нь туршлага хэвээр байна. Жишээ дурдвал, эдийн засгийн тодорхойгүй байдлын үед хэрэглэгчид 3000 ам.долларын LV цүнх авч чадахгүй ч 30.ам долларын уруулын будаг, арьс арчилгаа зэрэг “жижиг тансаг” худалдан авалтаар өөрийгөө шагнах хандлагатай байдгийг "Sephora" компани соргог ашиглаж чадсан.
Иймд байгууллагууд дундаж зах зээлд “гацах”-аас сэргийлж хоёр чиглэлд зэрэг ажиллах хэрэгтэй болж байна.
Үүнд
- Үнэд мэдрэмтгий хэрэглэгчдэд зориулсан нээлтийн үнийн цэгүүдийг тодорхойлох
- Чанар, тогтвортой байдлыг эрхэмлэдэг хэрэглэгчдэд зориулж “Premiums” буюу дээд зэрэглэлийн сонголт, үнэ цэнийг өсгөх сонголтуудыг хөгжүүлэх шаардлагатай юм.
Олон талт хямралын үед хэрэглэгчид өдөр тутмын стрессээс түр ангижрах орон зай болон сэтгэлзүйн тайвшрал өгөх туршлага (дурсамж, баяр баясгалан,тайвшрал)-д тулгуурласан шийдлүүдийг илүүд үздэг.
Үүний нэг жишээ нь The Lego Group. Тэд насанд хүрэгчдэд зориулсан “Joyful Focus” гэх компанит ажлаараа лего угсрах нь стресс тайлах арга болохыг сурталчилсан нь хэрэглэгчдийн худалдан авах хүслийг 12 хувиар өсгөсөн байдаг. 2026 онд Азийн брэндүүдээс суралцах хамгийн гол зүйл нь хурд, дижитал туршлага болон соёлын нөлөөгөөр хэрэглэгчтэй сэтгэл хөдлөлийн холбоо үүсгэх чадвар болж байна.
Хэрэглэгчдийн 58 хувь нь өөрийн сонирхолд нийцсэн туршлагыг эрэлхийлдэг. Харин 47 хувь нь бусдыг дуурайх эсвэл нийтлэг хэв маягт баригдахаас татгалзаж, өөрийн онцлог, давтагдашгүй байдлыг эрэлхийлэхийг илүүд үзсэн байна.
Иймд 2026 онд брэндүүд зөвхөн маркетингд анхаарахаас илүүтэй хэрэглэгчийн сэтгэлзүйн хэрэгцээнд тулгуурласан шийдлүүдийг санал болгох нь үр дүнтэй гэж үзсэн. Мөн хөгжилтэй, хошин байдлыг брэнддээ шингээх нь хэрэглэгчдийн 60 хувьд нь эерэг сэтгэгдэл төрүүлдэг байна.
AI-аар хийлгэсэн чанаргүй, утга агуулга муутай контентыг хэрэглэгчид “AI Slop” гэж нэрлэн, татгалздаг болсон. Учир нь хиймэл, төгс байдлаас илүүтэй алдаа дутагдалтай ч хамаагүй хүний оролцоотой, чин сэтгэлтэй, бодит харилцааг илүүд үзэх болжээ.
Хэрэглэгчдийн 50 хувиас дээш хувь нь зөвхөн бүрэн итгэдэг брэндээсээ худалдан авалт хийдэг бөгөөд энэхүү итгэлцэл нь хүний бодит түүх, туршлагаар бүрддэг. Иймд 2026 онд амжилт олох брэндүүд хамгийн "амьд сүнс"-тэй брэндүүд байх болно" гэв.
Арга хэмжээний үеэр "Global Market" and "Consumer Trend 2026", "CEO Survey 2026" судалгааны тайлан, дэлхийн болон Монголын зах зээлд 2026 онд нөлөөлөх гол хүчин зүйлс, хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлт, шийдвэр гаргалтад дата болон хиймэл оюуны гүйцэтгэх үүргийг танилцууллаа.
Уг тайланд 2026 оны компаниудын борлуулалтын төлөв, эдийн засгийн нөхцөл байдал, худалдан авах чадвар, төрийн бодлого/оролцоо, зах зээлийн боломж, өсөлт хангах стратеги зэрэг асуудлуудыг багтаасан байна. Мөн хэрэглэгчийн зан төлөвийн өөрчлөлт, байгууллагуудын AI ашиглалт, хүний нөөцийн асуудал, бүтээмж, цалин зэрэг асуудлуудыг авч үзжээ.
Мөн арга хэмжээний онцлох хэсгийн нэг нь “MMCG AI Insight Assistant 2.0”-ийн нээлт байсан бөгөөд энэхүү AI туслах нь Монголчуудын медиа хэрэглээ, амьдралын хэв маягийн судалгааны дата мэдээлэлд тулгуурлан хөгжүүлсэн байна. Ингэснээр байгууллагууд өөрт хэрэгтэй мэдээллээ асууж, бодит дата дээр суурилсан хариулт авах боломжийг олгож буйгаараа онцлог аж.