2025 оны эхний улиралд дэлхийн аялал жуулчлалын салбар 300 сая гаруй жуулчин хүлээн авчээ. Энэ нь 2024 оны мөн үеэс таван хувиар өссөн үзүүлэлт бөгөөд цар тахлын өмнөх төвшинтэй ойртож байгааг НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага (UN Tourism) мэдээллээ.
Тус байгууллагын “Дэлхийн аялал жуулчлалын барометр” тайланд дурдсанаар аялал жуулчлалын салбар инфляцын өсөлт, геополитикийн зөрчил, худалдааны хүндрэл зэрэг сорилттой тулгарч буй хэдий ч тогтвортой өсөлтөө хадгалж байгаа нь эдийн засаг болон хөдөлмөр эрхлэлтийн хувьд эерэг хандлага гэж дүгнэжээ.
Аялал жуулчлал хамгийн их сэргэсэн гурван улсаар Испани, Япон, Марокко нэрлэгдэв.
Испани улс Европт хамгийн олон жуулчин хүлээн авсан орон хэвээр байж, 2025 оны эхний хоёр сард аяллын орлого нь 9 хувиар өссөн байна. Япон руу зорчсон гадаад жуулчдын тоо 23 хувиар нэмэгдэж, аяллын орлого нь 34 хувиар өсжээ. Харин Африк тивд Марокко улс жуулчдын тоогоор 22 хувийн өсөлт үзүүлж, бүс нутагтаа тэргүүлсэн байна.
МОНГОЛ УЛС 2025 ОНД СЭРГЭЛТИЙН ХУРДАА ХАДГАЛЖ БАЙНА
НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын мэдээллээр Монгол улсад зочилсон жуулчдын тоо 2025 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 19 хувиар өсжээ. Аяллын орлого мөн 14 хувиар нэмэгдэж, цар тахлын өмнөх үед дөхөж 85 хувьд хүрчээ.
Жуулчдын ихэнх нь БНХАУ, БНСУ, ОХУ болон Япон, Герман зэрэг орноос иржээ. Монгол Улсын байгаль, соёлын өв, нүүдлийн уламжлалд суурилсан туршлага олгох аялал жуулчлалын хөтөлбөрүүд нэмэгдэж буй нь жуулчдын сонирхлыг татаж байна гэв.
Тайланд дурдсанаар 2025 оныг дуустал олон улсын жуулчдын тоо 3–5 хувиар өсөх төлөвтэй байна. Гэвч аяллын өртөг, геополитикийн эрсдэл, жуулчдын итгэл зэрэг хүчин зүйлсээс хамааран салбарын гүйцэтгэл хувьсах магадлалтай гэв.