"Гепатитгүй ирээдүйн төлөө хамтдаа" вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөрт зориулсан хэвлэлийн хурал өнөөдөр боллоо.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "2017 оноос эхлэн Монгол Улс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд В, С вирусийн халдвартай иргэдийн өвчлөл, тархалтын талаар судалгаа, шинжилгээ хийж, орчин үеийн эмчилгээний арга хэрэгслийг нэвтрүүлэх томоохон ажил өрнөсөн.
Эхний шатанд В, С вирусийн халдварыг илрүүлэх шинжилгээг өргөн хүрээнд зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 2 сая 400 мянга гаруй иргэнд В, С вирусийн халдвар байгаа эсэхийг тогтоосон нь богино хугацаанд хийсэн томоохон ажил болсон.
С вирусийг бүрэн устгах чадвартай, дэлхийд шинэ патентлагдсан эмийг Монгол Улс тусгай гэрээ хэлэлцээрийн дагуу, Глят компанитай хамтран хямдралтай үнээр нэвтрүүлэх боломж бүрдсэн. АНУ-д нэг хүний С вирусийн эмчилгээний курс нь 90 мянган долларын үнэтэй байдаг бол Монголд энэхүү эмчилгээг 750 орчим мянган төгрөгөөр хийх боломж бүрдсэн нь түүхэн амжилт юм. Мөн Энэтхэг улсын компани уг эмийг лицензээр үйлдвэрлэх эрх авснаар эмийн өртөг 400 мянган төгрөг болж буурч, төрөөс бүрэн дааж, иргэдэд үнэгүй хүргэх боломж бүрдсэн.
Д вирус нь В вирусийн халдвартай хүний элэгний хатуурал, хавдар үүсэх хугацааг 5-7 жилээр түргэсгэдэг.
Үүний үр дүнд 55 мянган орчим хүн төрийн даатгалын санхүүжилтээр С вирусээ эмчлүүлсэн бол, хөнгөлөлттэй үнээр өөрсдөө эмчилгээгээ хийлгэсэн хүний тоо албан бус байдлаар 100 мянга орчимд хүрч байна. Ингэснээр ирээдүйд элэгний хатуурал, хавдар үүсгэх эрсдэлтэй 100 мянга гаруй иргэдийг урьдчилан сэргийлэн эмчилсэн гэж үзэж болно. Энэ нь том амжилт юм.
Мөн В вирусийн халдварыг дарангуйлах эмчилгээ даатгалаар олгогдож, олон хүн эмчлэгдэж байна. В вирусийг бүрэн устгах эм одоогоор олдоогүй ч идэвхгүй болгох дарангуйлах эмчилгээ бий. Монгол улс үүнийг өргөнөөр ашиглаж, В вирусийг хянаж байгаа.
В вирусийн халдварын эсрэг хамгийн гол урьдчилан сэргийлэх арга бол вакцинжуулалт юм. В вирусийн вакциныг төрсөн даруй нярай хүүхдэд 24 цагийн дотор хийж халдвар авахгүй байх боломжийг бүрдүүлдэг. Үүнийг дурдах шалтгаан нь В вирусийн халдвар 5 хүртэлх насны хүүхдэд халдварлаж, архаг халдвар болох магадлал 90 хувьтай буюу эмчлэгдэхгүй байх эрсдэлтэй. Харин насанд хүрсэн хүний хувьд энэ магадлал ердөө 20 хувиас бага байдаг учраас вакцинжуулалт ийм чухал юм.
Төрөх насны эмэгтэйчүүдэд В, С вирусийн халдвар байгаа эсэхийг тогтоох нь чухал бөгөөд халдвар авсан эмэгтэйгээс хүүхдэд вирус дамжих эрсдэл өндөр. Монголд В, С вирусийн халдвар хүн амын дунд ойролцоогоор 11 хувь байдаг нь төрөх үед халдвар дамжих шалтгаан болдог. Иймд жирэмсэн эмэгтэйчүүдийг хяналтад авч, төрөх процессыг халдвар дамжуулахгүй байх нь чухал.
Д вирусийн халдварын асуудал Монголд онцгой анхаарал татаж байна. Монгол Улс В, С вирусийн халдварын түвшнээр дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд В вирусийн халдвартай хүмүүсийн 60-65 хувь нь Д вирусийн халдвар дагалдах тохиолдолтой. Харин хөрш орнууд, жишээлбэл ОХУ, БНХАУ-д Д вирусийн халдвар тийм их биш бөгөөд Европ, АНУ-д нийгмийн тулгамдсан асуудал биш учир Д вирусийн эмчилгээний хөгжил хоцрогдсон.
Гэсэн хэдий ч 2018, 2019 онд ОХУ, Германы эрдэмтэд хамтран Д вирусийн эсрэг эм бүтээсэн бөгөөд энэ эм нь гаж нөлөөгүй, идэвхтэй дарангуйлах чадвартай. Гэвч Ц вирусийн эм шиг бүрэн устгах боломжгүй юм. АНУ-ын "Глят" компани патентыг эзэмшиж, ОХУ-д зөвхөн дотоодын зах зээлд үйлдвэрлэх эрхтэй, гадаадад борлуулах эрхтэйгээр худалдаалдаг.
Монгол Улс 2023 оноос ЭМЯ, "Глят" компанитай хэлэлцээр хийж, Д вирусийн эмийг хөнгөлөлттэй үнээр авч, 10 тэрбум төгрөгийн төсөв батлуулан иргэдэд эмчилгээ хийж эхэлсэн. 2026 оны төсөвт уг төсвийг хоёр дахин нэмэгдүүлэн 20 тэрбум төгрөг болгон баталж, эмчилгээний хүрээг өргөжүүлэх боломж бүрдсэн.
Мөн БНХАУ-ын эмийн компанитай хамтран Д вирусийн эм хөгжүүлэх судалгааны ажил хийж байна. Энэ судалгаа амжилттай үргэлжилж, дараагийн шатны туршилтад бэлдэж байгаа бөгөөд амжилттай бол эмийн өртгийг эрс бууруулж, иргэдэд хямд үнээр хүргэх боломж нээгдэх юм.
Ингэснээр Монгол Улс С вирусийг эмчилж чадсан шиг В вирусээ хянаж, Д вирусийн халдвартай хүмүүсийг ч эмчилж, халдварын тархалтыг бууруулах томоохон алхам хийж байна.
Д вирусийн эсрэг эмчилгээ яагаад чухал вэ гэвэл, Д вирус нь В вирусийн халдвартай хүний элэгний хатуурал, хавдар үүсэх хугацааг 5-7 жилээр түргэсгэдэг. Энэ нь канцерогенез буюу хавдар үүсэх процессыг түргэсгэдэг аюултай тул Д вирусийг дарангуйлах эмчилгээ нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай" гэлээ.