Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан "Өндөр гэгээн" даншиг наадам 7-р сарын 26, 27-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод болно.
Даншигт хүчит 512 бөх барилдуулах бөгөөд бөхчүүдийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Даншгийн барилдаанд зодоглохоор улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Э.Батмагнай, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Пүрэвсайхан, Д.Баасандорж, Д.Хүдэрбулга, С.Сүхбат, улсын харцага Н.Золбоо тэргүүтэй 240 орчим бөх одоогийн байдлаар бүртгүүлээд байна.
Энэ жилийн баяр наадмын шинэ цолтнуудаас улсын арслан Э.Батмагнай, улсын харцага О.Наранбаатар нар эхний өдөр бүртгүүллээ гэж МҮБХ-ноос мэдээлэв.
Цахим бүртгэл маргааш, нөгөөдөр буюу долоодугаар сарын 24, 25-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Монгол Улсын аварга Долгорсүрэнгийн Сумъяабазар даншгийн түрүү бөхийн бай шагналыг ивээн тэтгэж, Ланд Круизер-300 машинаар байлахаар болжээ.