Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ) болон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвөөс жил бүр зохион байгуулдаг хурлыг “Тогтвортой сансрын холбoo, спектрийн хэрэглээ, урьдчилан сэргийлэх системүүд дэх хамтын ажиллагаа” сэдвээр өнгөрсөн сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь технологийн хувьслыг хөгжлийн хөшүүрэг болгох боломжит шийдлүүдийг дэвшүүлэн хэлэлцэж, тухайн бүс нутагт тогтвортой хөгжлийг хангах туршлага солилцдогоороо онцлог юм.
Тус арга хэмжээний “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын интернэтийн холболт” хэлэлцүүлэгт “Мобиком нэтворкс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, доктор Б.Отгончимэг хувийн хэвшлийг төлөөлж зочин илтгэгчээр оролцож, далайд гарцгүй орнуудад тулгарч буй бэрхшээл болон авч буй арга хэмжээний талаар сонирхолтой туршлагаа хуваалцлаа.
Монгол Улс нь интернэтийн дэд бүтцээр томоохонд тооцогдох хоёр том гүрний дунд оршдог давуу талаа ашиглан өндөр хурдны, найдвартай интернэтийн дэд бүтцийг байгуулж чадсан ба өргөн уудам нутаг дэвсгэртэй, нүүдэлчин амьдралын хэв шинж хадгалагдаж үлдсэн манай улсын хувьд тоон хуваагдлыг арилгахад сансрын холбоог ашиглаж байна. Мөн Ази Европыг холбосон хамгийн богино нөөц холболт бүхий дата транзит сүлжээ (ERMC, Europe-Russia-Mongolia-China) байгуулснаар олон улсын түвшинд Монгол улсын харилцаа холбооны дэд бүтцийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлснээс гарна карьер бизнесийн хэлэлцээр хийхэд давуу тал болдог талаар онцлов.
Гэсэн хэдий ч интернэтийн гадаад урсгалыг багасгах нь эдийн засгийн ач холбогдолтой бөгөөд хувийн хэвшлээ дэмжих нэгдсэн бодлого хэрэгтэй байгаа талаар хэд хэдэн асуудлуудыг хөндлөө. Үүнд дотоодын контентуудыг дэмжих, гадаад контент сервер (CDN-Content Delivery Network) болон клауд сервер (Cloud Edge server)-үүдийг Монголд байршуулах, олон улсын стандартыг хангасан дата төв байгуулах, үндэсний болон бүс нутгийн интернэтийн дундын төвүүдийг чанартай, үр ашигтайгаар зохион байгуулахыг дэмжих зэрэг нь чухал юм.
Одоогоор Монгол улсад интернэт бөөний үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй цөөхөн хэдэн компанийн хөрөнгө оруулалтаар гадаад урсгалын нийт багтаамж 750Гбит/сек хүрсэн ба дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад өртөг 30-35% өндөр байдаг хэдий ч эцсийн хэрэглэгчийн үнийн хувьд харьцангуй хямд буюу суурин интернэтийн үнээрээ дэлхийн хямд интернэттэй улсын жагсаалтад эхний 13 дугаарт, үүрэн холбооны интернэтийн үнээр эхний 30 дугаарт ордог нь бусад улсуудын сонирхлыг ихээхэн татаж байлаа.