gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.11
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.11
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрх мэдлээ урвуулан улсын төсөвт ₮3.9 тэрбумын хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Б.Азбаяр
Нийгэм
2025-09-08
7
Twitter logo

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийтийн албан тушаалтнаар ажилласан байсан Я.Б нь төсөл хэрэгжүүлсэн гэрээг дүгнэсэн акт гаргаж албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий компанийн барьж ашиглалтад оруулсан орон сууцыг хямд үнээр худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулан үргэлжилсэн үйлдлээр нийт 223.9 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар, түүнд хахууль өгсөн Э.Г-д Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан М.П нь Б.Х-тэй үгсэн хуйвалдаж нэр бүхий иргэдийн иргэний үнэмлэхийн лавлагааг ашиглан тэдний нэр дээрх газрыг худалдан авч буй мэтээр хуурамч худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар өөрсдөдөө давуу байдал бий болгож, улсад 32.4 сая төгрөгийн хохирол учруулсан, Г.Г-тэй үгсэн хуйвалдаж иргэдийн гадаад пасспортыг өөрийн биеэр ирж захиалга өгөөгүй байхад шинээр гаргаж өгсний хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

  • Д.Т, З.Б нар нь “яаралтай дархлаажуулалт” нэрийдлээр нээлттэй тендер шалгаруулалт зарлахгүйгээр Бүгд Найрамдах Энэтхэг улсын “Хестер биосайнсес лимитед” компанитай гэрээ байгуулж 2018-2020 оныг хүртэл хугацаанд нийт 3 тэрбум 927 сая төгрөг шилжүүлж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, улмаар 291 сая төгрөгөөр орон сууц худалдан авсан болон мөнгөний эх үүсвэрийг хувийн ашиг сонирхлын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, З.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, дээрх үйлдэлд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцож өөртөө  2 тэрбум 78 сая төгрөгийн давуу байдал бий болгож, гэмт хэргийг байнга тогтвортой үйлдэж мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,   
  • Нэр бүхий компани нь үргэлжилсэн үйлдлээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилал батлах тухай” жагсаалтад багтсан фосфорын хүчил гэх химийн хорт, аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар олж авч хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхэд,
  • НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан мансууруулах төрлийн сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, тээврийн хэрэгсэлд хадгалсан Ч.Х, Б.М нарт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Иргэн Б.М нар нь НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй мансууруулах төрлийн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн М.Ж нь “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

Эх сурвалж: Нийслэлийн прокурорын газар

  •  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан